Хятадууд Өвөр Монголчуудаас маш их болгоомжилж байна!


Хичнээн тэмцэл бослого нь аргагүй их хүчинд дарагдаж, олон хүн баригдаж, хоригдож шалгагдаж, мөрдөгдөж байгаа ч өвөр Монголчууд маань зориг дүүрэн, итгэл ихтэй байгаа нь эдгээр зургаас тод харагдаж байна. Харин хятад цагдаа, цэргүүд маш их болгоомжилж айж, байгаа нь илт байна. Хийморь зоригоо сэргээж эрх чөлөөний төлөөх тэмцлээ өшөө бүүр зохион байгуулалтай, зоримог, олуулаа хийж амжилтанд хүрэх нь тодорхой буй за!

Шилийн гол аймагт өрнөсөн Монголчуудын эсэргүүцэл тэмцлийн дараа, аймгийн төв Шилийн хотын хойт хэсэгт орших Овоог тахиж буй гэрэл зургуудийг facebook дэх Өвөр Монгол нөхөд нийтлэжээ.


Крилл үсэгэнд шууд буулган засварлалгүйгээр нийтэллээ.

Шилийн хотын хуучин нэр нь Бэйсийн сүм гэдэг бөгөөд хотын хойт хэсэгт эрт дээр үеэс тахиж ирсэн нэгэн овоо байдаг. Овоог ойрын жилүүдэд сэргээж тахидаг болгосон бөгөөд сүм хийдийг сэргээж зассан байна.
Цагдаа. нууц тагнуулууд дүүрэн овоон тахилга болж байна.
Бэйсийн сүмийг анх Шилийн хот гэж нэрийг нь өөрчилж бас Шилийн гол гэсэн магтаал дуу хүртэл тэр үед нь зохиож дуулуулж байсан байна.
Тэр дууг бага байхдаа хөгшин ахаасаа хэсгийг нь сонсож байсан.
Хятад байхгүй үед ингэж дуулдаг байлаа.

Шилийн голийн ус нь шавар шороогоор дүүрч байна.
Шинэхэн мэндэлсэн хот нь
Хятадын шойшог( жижиг хөлтой Хятад эм) ээр дүүрч байна...

Шилийн хотын ойр хавиар Авга нар болох эртний Монгол аймаг амьдарч ирсэн. Авга, Авга нар, Хуучид гэж гурав нь Монгол аймаг юм. Одоо Авга нарын хошуу нь Шилийн хот болсон бөгөөд Авга хошуу нь бие даасан хошуу хэвээрээ байгаа. Шилийн хотын ойр хавийн малчдын амьдралыг нь харуулсан сайхан баримтат кино байна.

http://video.google.com/videoplay?docid=-839694872555760489&hl=ja#
























4 comments:

  1. Eleg negt Mongolchuud mini.Ingeed duusch bolohgui shuu.Ar Mongoliin ah duus chini hezeed ta nartaigaa hamt baih bolno.

    ReplyDelete
  2. Uneheer sain baina shu. juman hujaa dotor hel soyoloo odoo hurtel hadgalaad undeserheg setgelgeegee aldaaguin

    ReplyDelete
  3. sain bnuu uwur mongolchuudaa bi gadaadad bdag mongol irgen l de ta narig demjij bnaa hezee bid neg l tsugtai neg l undesten ug ni ar mongol uwur mongol 2 negdwel goy bhgui yu te daanch sansnaar boloh bishde ta nartaa amjilt husie hel soyl gazar nutagiinha tuluu urgelj temtsej zorigtoi baigarai

    ReplyDelete
  4. hel, soyloo hamgaalj vldeerei hamgiin chuhal ni bidnii hel, soyl. ter bj baij vndesten orshin togtnono. ta bvhend amjilt hvsye tuushtai temtseerei

    ReplyDelete