Зүрхний шимшрэл

Дэлхий дээр хосгүй түүхээрээ бахархах Монгол үндэстний ариун голомт Монгол улс нь Монгол туургатнуудаасаа аргагүйн эрхэнд нүүрээ дахин буурууллаа. Их Монгол улсын 800 жилийн ой, Үндэстний эрх чөлөөн хувьсгалын 100 жилийн ойд ч Монгол туургатнаа дурсах нь битгий хэл амьсгаа ч гаргасангүй ээ. Их Монгол 800 жилийн ойд Орос ах гэх шуналт шар новшнууд Буриадын автономыг (Буриад Монгол ) устгаж Оросын мужуудад нэгтгэсэн. Ингэснээрээ доор хаяж Монголчууд бидний эрх чөлөөнийхөө дайтаж явсан Шивээ Хиагт маань оросуудын мэдэлд орсон. Одоо харин энэхүү сүрт ойнуудыг тохиолдуулж Хятадууд Монголын төр, эрх баригчдыг эдийн засаг, улс төрийн олон аргаар дарангуйлж Өвөр Монголчуудыг дахин золионд гаргалаа.

Өвөр Монголчууд бид ганцхан эрх чөлөө, тусгаар тогтнолыг л хүснэ. Бид өөрсдийн өсөж төрсөн нутагтаа үнэн сэтгэлээсээ хайртай. Бид хэзээ ч нутгаа хаяад, эзэн Чингис хааныхаа захиасыг зөрчиж амиа бодон одохгүй билээ. Бид сүүлчийн цусаа дуустал, эцсийн амьсгаагаа тасартал Өвөр Монгол нутгаа, Монгол хэл, соёлоо хамгаалан өмгөөлөн тэмцэх болно. Бидэнтэй зовлон нэг Төвдүүдийн ард Далай лам дэлхий байдаг. Харин Шинжааны уйгаруудын ард Муслемын ертөнц тэр чигээрээ байдаг. Харин Өвөр Монголчууд бидний ард хэн ч байхгүй боллоо.

Цус нэг элэг нэгт Монгол ахан дүүсээ элэг бууруулсан гэж хэлэхгүй ээ. Монгол төрийг удирдаж байгаа шуналд автаж, эрх мэдэл хувийн эрх ашигтаа автагдсан хэсэг түшмэд л байдлыг хүндрүүлж байна. Урд нь хууль бусаар Монгол улсаас өвөр Монголчуудыг хулгайлж Хятадын эрх баригчдад тушааж шан харамж авдаг байсан бол одоо хууль эрх зүйн хувьд 2 улс гэрээгээ хийж баталгаажуулаад авлаа. Зүрх минь шимширч байна.
Монгол улсын иргэдээ Монголчуудаа! Хятадын эдийн засгийн гарт дөнгөлүүлж Хятадаас аль болох хараат болгох гэж хичээж байгаа хүнийг урвагч гэж нэрлэгтүн!
Манжид Монголчууд хүчгүйдээ биш эрх мэдэл, шан харамж хээл хахууль горьдож, мөн эв нэгдэлгүйдээ эзлэгдсэн. Санахтун!
Халх Монголоо Хятадаас бид халхална.
Хатан зоригт Монгол хүнийг тэдэнд мэдрүүлээд бид босноо.
Үнэн гэж байдаг бол бид ялна.
Үйлс болгон минь Монголынхоо төлөө зориулагдана.

5 comments:

  1. Bid adilhan Mongolchuud shuu dee.Uvor Mongolchuud maani, buriad Mongolchuud maani bidnii zag ued bidniig harsaar baital Hyatad Orost uusaad duuslaa daa. Bid hoich uedee tomoos tom nugeltei uldlee dee

    ReplyDelete
  2. Hun ni bid nii usersen tsus, emtersen yas mini bish yumaa gehed yaalt ch ugui gazar nutag ni bol bidnii uvug deedees uldeej ugsun ur hoishidoo uldee gesen byalag mini mun. Huh tengeriin huuli uilchilih yostoi gazar teneg ivan, davjaa hujaa 2-iin huuli uilchileh yosgui. avch chaddaggui yum bol amaaraa ch hudlaa yarij baiyal da

    ReplyDelete
  3. Ene Sv-tei baigaa yamar lalariin tsarai baagii we

    ReplyDelete
  4. tord garsan erliizuudiin hiij bui ajil ta nar udahgui harj l bgarai tsag ni bolson

    ReplyDelete
  5. Эх орон минь таныхаа төлөө тэмцэхэд бид бэлэн. Аугаа их Чингис хаан та монголоо дахин нэгтгэгтүн.

    ReplyDelete