Буриад Монголчуудын гарал vvсэл


Эх чөлөө Монгол туургатан бүхэнд ус агаар мэт хэрэгтэй байна.Энэхүү блогт дэлхийд тархсан суусан Монгол туургатнууд, угсаатнууд хэрхэн эрх чөлөөнийхөө төлөө, Монгол үндэстнийхээ төлөө тэмцэж байгааг цувралаар нийтлэх болно.Энэ үдаа Буриад Монголын тухай нийтлэв. Бид мах цусны тасархай Буриад Монгол зоны түүх, үүсэл гарал, одоогийн нөхцөл байдал, тэмцэл Буриад Монголчуудын гарал vvсэл Буриадын ард тvмний угсаа судлалын (гарвал) асуудал маргаантай хэвээр байна. “Буриад” угсаатан гэдэг нь анх хори тvмэд, барга, ойрад болон бусад хөрш зэргэлдээ оршиж байсан ард олний хамт Монголын нууц товчоонд дурьдагдсан байдаг. Yvнд “…Туулай жил (1207 он) Зvчи баруун гарын цэргийг авч, ойн иргэдийг эзлэхээр мордоход Буха газарчлан явав. Худуга Бэхи ирээд Зvчийг газарчлан тvмэн ойрдын нутгаар явж Шишгид голд хvрэв. Зvчи ойрд, буриад, барга, урсуд, хабханас, ханхас, тува аймгийг оруулаад тvмэн хиргисийн нутагт хvрвэл… Бас Борохул ноёныг хори тvмд иргэнийг эзлvvлэхээр явав…” хэмээн өгvvлжээ. Бvриадуудын уг язгуурын тухай зохиолуудаас vзэхэд нутаг, нутгийн буриадуудын тvvхийг бvгд л тус тусад нь бичсэн байдаг. Бvх буриад отгийн хамтарсан нэгдмэл тvvхэн бичиг гараагvй байна. Учир нь урьд цагт XVIII, XIX зуунд буриад аймаг отгоороо, нутаг нугаараа хэсэг бvлэг болон суудаг байв. Тэдний хоорондын харилцаа сул байснаар буриадуудын нэгдмэл хамтын тvvх байхгvй ажээ. Төгөлдөр Товын 1863 онд бичсэн Хорийн болон Агын буриадуудын эртний тvvхэнд Монголын хори тvмэн угсаатны Барга баатар дайчин ноёны гурван хvvгийн отгон нь Хоридой мэргэн гэж байгаад тvvний анхны гэргий Баргужин гуагаас Алунгуа нэртэй ганц охин, хоёрдахь Шаралдай гэдэг гэргийгээс нь Галзууд, Хуасай, Хvвд, Гучид, Шарайд гэж таван хvv, гуравдахь Нагатай хэмээх гэргийгээс нь Харгана, Худай, Бодон, Халбин, Цагаан, Батанай гэж 6 хvv төрж нийт 11 болсон байна. Эд нар өсч өндийгөөд арван нэгэн овогтон болж эцгийн нэрээр тэдний нэр хори буриад болжээ гэж дурьджээ. Yvнээс гадна өөр нэгэн домогт өгvvлэхдээ: Буриад хэмээх язгууртан Байгал нуурын урд талаар суурьшиж Бэдэ Улстай, Бvртэ-Чөнийн язгууртай нийлж баруун зvг тийш нvvж тархжээ. Баргажин гэж нутагт Барга баатрын Буриад, Хоридай гэдэг хоёр хvvтэй байсан аж. Буриад нь Байгалийн эсрэг талд Зvлэг голоор нутаглаж, загас агнуураар амьдран сууж байв. Энэ хоёр хvvгээс гарсан нь овооцой, өлцөн, чоно гэх мэт Эхиридийн 8 эцэг, алагуй, хурумша, ашабагад гэх мэт Булагадай 9 эцгийн ард зон болжээ гэжээ. Ийнхvv Байгал нуурийн өврөөр нутаглаж байсан буриадуудын өвөг дээдэс эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх vед Байгалаас хойш Хилого (хялго), Зvлэг (Лена) мөрний сав, Сэлэнгэ мөрний адгаар сууж байсан Булгачин, Хэрэмчин хийгээд Горлог(Енисэй) мөрний эхэн, Байгал нуур орчимд амьдарч байсан Хори-Тvмэд, Баргажин(баргажин нар өөрсдийгөө эртний Зvvнгарын Монголын өөлд овогтон гэж vздэг) юм. Зvvнгар Монголоос гарч ирсэн 6-7 хvн баргажинтай хамтарч нэгдэн суусан гэлцдэг юм. Монголын өөлдийн зон ардууд нь баргажин ба нуурын цаадах буриад овгуудын нэр –Баргууд, Эхирид, Булагад, Бурууд, Галзууд гэх мэт адил төстэй байдаг ажээ. XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэхэд 1207 онд Монголын эзэнт улсын харьяанд буриад оржээ. XV зууны vед ойрадууд өрнө зvг нvvдэллэхэд барга, буриад аймгууд Зvvн Монголын мэдэлд vлдэн, Батмөнх даян хааны харьяат зургаан тvмэн Монгол улсын зvvн гурван тvмний нэг Урианхай аймгийг тараан хувааснаар бүрэлдэхүүнд нь байсан барга, буриад нь Халх тvмний харьяалалд багтан буриадын уг нутаг халхын Тvшээт, Засагт хануудын захиргаанд хамаарах болжээ. XVII зуунд Халх Монголд гурван том аймаг: Тvшээт хан, Засагт хан, Сэцэн хан байсан бөгөөд эхний хоёр нь хvчирхэг газар нутгаараа Байгалын чанадын өнөөгийн буриадын газар нутаг цөм багтдаг байв. Монголын эдгээр хант аймгуудаас зэргэлдээ газар нутгийн ард олон тvvний дотор буриад овгуудыг өөрийн чөлөөтэй байлгасаар иржээ. Оросуудыг Байгал орчмын газарт ирэхээс өмнө Байгал хавийн буриадууд монгол ноёдод тогтмол бус алба барьж байсан бол Өвөр Байгалын буриадууд монголын хааны албатууд байв. Тэд Монгол хааны өргөө гэрт нь алба татвараа хvргэж өгдөг байжээ. Өөрөөр хэлбэл оросуудыг Өвөр Байгалд ирэхээс өмнө буриадын газар нутаг монголын Тvшээт ханы бvрэн мэдэлд байжээ. Сибирийн тvvх сvдлаачдын анхных нь болох П.А.Словцэв бичихдээ “Энэ газар нутаг тухайн цагтаа эзэн Чингис болон тvvний vе залгамжлагчдын их гvрний бvрэлдэхvvнд багтаж байсан бол сvvлдээ XVII зууны дунд vе хvртэл халхын хоёр ханы vгийг дагаж байсан” гэжээ. Эрт цагт буриадууд тэмээ, адуу, vхэр, хонь, ямаа таван хошуу малаа эрхлэн өсгөж байжээ. Малын бэлчээрээ сонгож, жилийн дөрвөн улиралд сайн ургацтай газар нутгаар нvvдэллэж, малын сvvгээрээ бvхэл жилдээ идэх өрөм, тос, ааруул хийж, архи нэрж, хөдөө талаас зэрлэг мангир, төмс тэргvvтнийг хураан хатааж, тэдгээрийг малын тарган өөхтэй махтай хольж иддэг, малын арьс элдэж, хvвцас хунараа оёдог байжээ. Yvнээс гадна ой хөвчийн элдэв ан агнаж, ангийн vнэт арьсаар арилжаа наймаа хийж олсон мөнгөөрөө эзэн ханд алба дээж өргөж, vлдсэнийг нь өөрийн хэрэгцээнд зардаг байсан ажээ. Мөн ангийн арьсаар дээл хvвцас оёдог, адууны сvvл хялгасаар тор нэхэж загас барьдаг, урхи зангаар ойн шувуу барьж, усны шувуу харваж агнан амьдардаг байсан байна. Буриадуудын дунд бурханы шашин бага дэлгэрсэн, лам хувраг нар цөөн, зарим нэг нь бөөгийн мөргөлийг шvтдэг байсан юм. Буриад нэрийн тухай Буриад нэрийн гарал үүслийг тайлбарласан хэдэн таамгийг товч дурдъя: Базар Барадин буриад гэдэг нэр нь баргут гэдэг эртний үгний хожуу хувилбар мөн гэж бичжээ. Ц.Б.Цыдендамбаев чоно тотемтэй эртний монгол аймгуудын чинос нэр хожим Түрэгийн ноёрхолд орох үед түрэгээр орчуулагдаж бурет буюу борят (буре – эртний түрэгээр чоно) гэгдэх болсон байна гэж үзжээ. Түүхч Б.Р.Зориктуев бураад гэдэг үг нь монгол хэлний өтгөн шигүү ой мод гэсэн утгатай бураа гэгч үгнээс үүдэлтэй хэмээжээ. Харин Ц.Төрбат буриад нэрийг овгийн тотемтой холбон тайлбарласан байна. Эртний монголчуудын дотор модыг шүтэх үзэл түгээмэл байсан бөгөөд үүний дотор бургас мод нэн чухал байр суурь эзэлж байсан нь одоо хадгалагдаж байна. Монголчууд бургас модыг онцгойлон хүндлэн биширч монгол мод хэмээн нэрлэж, аль ч нутагт гол ус даган ургасан цагаан бургасанд гар хүрдэггүй, хэдийгээр хугарч унасан байсан ч төдий л авдаггүй байжээ. Бургасыг уул усанд зориулсан овоонд залам болгон хатгах ёс түгээмэл байв. Залам хийх бургасыг огтолж авдаггүй цуулж авдаг байжээ. Мөн бургасыг нэрлэх уд гэдэг үг нь бөөгийн ёсны удган гэдэг үгтэй язгуур нэг, шүтлэгийн учир холбогдлыг заасан байж магадгүй гэж үзэх судлаачид ч бий. Эртний Хамаг монголчуудын онгон шүтээний газар болох Бурхан Халдун уулын нэрийг ихэнх судлаачид бурган буюу бургас гэдэг үгтэй холбон тайлбарладаг. Эртний монголчууд өвөг дээдсээ нас нөгчихлөөр ариун дархан бут сөөгтэй газар нутаглуулах буюу нэлээд хожуу үед нутаглуулсан газар нь бургас буюу бураа-г тусгайлан ургуулдаг байжээ. Тэгээд тэр өвөг дээдэс нь бод зам боосон бутны эзэн болох юм уу, тэр бут бургасны эзэн бурха, бурханд хувилна гэж төсөөлдөг. Өнөө хүртэл буриад зоны дунд бурхан гэхийг бурха гэж нэрлэх ба нас нөгцөгсдийг бурхан болсон хэмээдэг. Дашрамд дурдахад бур язгуураас гаралтай олон үг түрэг хэлнүүдэд модны мөчир, холтос, цэцгийн иш зэрэг утгатай байдаг ажээ. Үүнээс үүдээд бургас модыг тотемчлон үзэж бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад нэр үүссэн байж болох юм. Буриад монголчууд Оросын харьяанд орсон нь XVII зууны vед Монголын нэгдмэл байдал алдагдаж Монгол орны Манжийн тvрэмгийлэлд автагдах vеэр Хаант Орос хил хязгаараа тэлж Сибирийг эзэмшиж эхэлжээ. Буриад овгуудын оршин сууж байгаа энэ нутагт оросууд нэвтрэн ирэхэд Монгол ноёд болон орос атамануудын хооронд буриадын нутгийн төлөө өрсөлдөөн өөрийн эрхгvй гарч байжээ. Эдний хоорондын зөрчил нь зарим vед зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжин орж байв. 1643 онд Курбат Иванөв гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдахаар явжээ. 1644 онд мөнөөх Курбат Иванөв Амар орчмын нутгийн Брацкийн хvмvvс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдсэн байна. Ингээд Лена (Зvлэг) болон Амар (хар) мөрнөөр нутагтай Брацкийн хvмvvс хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг 3 удаа бvслэв. Сvvлчийн бvслэн хаах ажиллагаанд 2000 хvртэл хvн оролцжээ. Бvслэлт нь тодорхой амжилт олоогvй байна. Энэ бослого гарах шалтгаан нь тэр жилvvдэд Енисэйскээс мөнгө болон мөнгөний уурхайн газрын тухай янз бvрийн мэдээ цуглуулах тусгай даалгавар бvхий атаман Василий Колесникөв Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесникөв Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бvхэл өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг хийсэн зэрлэг дээрэм тонуулаараа тэдний эгдvvцлийг хvргэжээ. 1645 онд Колесникөв дахин замд гарч дээрэм тонуул хийсээр явж Байгал нуур хvрээд баруун талд нь өвөлжихөөр шийдэж замдаа тэр Куд болон Ангар мөрний орчмийн хvмvvсийг дээрэмдсэн мэдээ бий. Оросын казах цэргvvд, худалдаачид хожим нь тvшмэдvvд олноороо хvч тvрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэгт цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулж, эзлэн тvрэмгийлэх бодлого явуулжээ. Ар Монголын ноёд Буриад-Монголын газар нутгийг хаант орос тvрэмгийлэн эзлэх санаархлыг зvгээр харж суусангvй. 1688-1689 оны хооронд Тvшээт хан Чахундорж цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд довтолсон нь Ар Монгол, Оросын харилцааг ихээхэн хурцатгажээ. Тэр vед бие даасан овгуудын хооронд эвсэлдэн тохирсон хөдөлгөөн ч vгvй, бvриад ноёд тvшмэд сайд нарын төрийн нэгдсэн бодлого ч байхгvЙ байв. Ноёд тус бvрийн хувийн эрх ашиг, өөрийн овог угсааны амгалан байдал, эрх ашгийг хангаж байх vvднээс vйл ажиллагаагаа явуулж байжээ. Нэг хэсэг буриад овог нь Монголын Тvшээт хан, Сэцэн ханы талыг баримтлан Оросын хаант засгийн харгис тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь оросуудыг дэмжиж байсан ажээ. Хаант Орос, Манж Чин улс өөрсдийнхөө эзлэн тvрэмгийлэх бодлогодоо Ар Монгол, Зvvнгарын хаант улсын зөрөлдөөныг ашиглан нэгээр нь нөгөөг цохиулах башир арга хэрэглэж байснаас Буриад Монгол, Ар Монголыг харьцангуй амархан эзэлжээ. Хэвчvv (Нэрчv)-гийн 1689 оны гэрээгээр Манж, Орос хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж нар Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг шууд хориглох бодлого явуулж байв. 1727 онд Тvшээт ханаас хvрээ, Хиагт ба харьяат аймгийн Оростой худалдаалах газар болгохыг Манжийн ханд хvсэн мэдvvлэхэд хариуд нь Манжийн хаанаас харилцан худалдаа хийхийг хориглож, орос хvмvvсийг хил давуулахгvЙ байх зарлиг буулгажээ. 1727 онд Манж, Орос хоёр улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх, Оросын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр буриад нутаг бvхэлдээ хаант Оросын харьяанд багтсан байна. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц хvн амд ихээхэн албан татвар ноогдуулжээ. Энэ албыг буриад монголчууд vнэт арьс, адуу малаар өгч байлаа ч гэсэн албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvЙ байлаа. Тиймээс орон нутгийн захиргаа дарамт vзvvлж байв. Хаант Оросоос буриадын дотор засаг захиргааны өөрчлөлт хийж “Тал нутгийн Дум” хэмээх орос захиргаатай болсон бөгөөд 1885 онд “Волость” гэдэг захиргааны нэгжид харьяалуулжээ. Зарим газарт буриад-оросын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрvvлэн эдлэх, Оросын засаг захиргаа хээл хахууль авч хэрэг төвөг учруулж байснаас буриадvvд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэж байлаа. Сибирийн захиргаа 1635 онд төвдөө өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэрэг аван буриад газар Лена голын эх өөд Она голын адагт урьд өмнө улсын алба төлж байгаагvй буриад, зvрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар очиход эдгээр буриад, зvрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив, гэтэл Петр нөхдийн хамт 3 хоног бvслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргvvдийн хамт тэдгээр буриадыг элдэв арга мэх хэрэглэн уван цуван зодож алсан хvний тоо 90 хvрэв…” гэжээ. Ийнхvv ард тvмнийг газар нутгаас нь шахан хавчиж, алба татвараар дарж тэсэхvйеэ бэрх болоход тvvнээс гарах арга замыг сvвэгчлэхээр буриадын ард тvмэн Москва, Санкт Петербvргт овгийн элч төлөөлөгчөө илгээж, буриадуудын эрх ашиг, газар шороог хамгаалах талаар асуудал тавьж байлаа. 20-р зууны эхээр буриад нь хаант Оросын харьяат буурай олон ястны нэгэн адил vндэсний болон нийгмийн дарлалд нэрвэгдсэн цөөнх угсаатны нэг болжээ. Энэ бvх байдлаас зугатаж, шилжин нvvх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгал орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт өржээ. Тухайлбал 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нvvн оджээ. Буриад нь Орост нэгдэж дагаар орсон vйл явц маш ээдрээтэй бөгөөд зөрчилтэй vчир энэ асуудлыг авч vзэхдээ баримт материалд тулгуурлан vзэхээс гадна 17 зууны дунд vед Байгал орчмын нутагт бvрэлдсэн нөхцөл байдал болон буриад овгууд, монгол ноёд, Оросын улс төрийн бодлого, тvvнийгээ хэрэгжvvлж байсан арга зэргийг нэг бvрчлэн харгалзан vзэх шаардлагатай. Мөн буриадын нэгдсэн төр хэзээ ч тогтоогvй, тэдгээрийн тархай бутархай байдал нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Буриад овгууд сайн дураараа Оросын харьяанд орсон гэдэг ганц утгаар авч vзвэл өрөөсгөл болно. Нөгөөтэйгvvр 17 зууны vед буриад нутагт оросуудтай хаа сайгvй мөргөлдөж зэвсгийн хvчээр эсэргvvцэж байсан ба тэд бvх буриадыг зөвхөн хvчээр харьяалуулсан гэвэл бас алдаатай болох юм. Буриадын залуу тvvхч, эрдэмтэд “История Бурятий в вопросах и ответах” хэмээх номондоо: Байгал нуурын ар өврөөр нутаглах овог аймгийн дотор нэгдсэн нэг vндэстэн гэж байгаагvй бөгөөд тус бvрдээ өөрийн хэл зан заншил, ахуй амьдралын өвөрмөц онцлогтой vндэстэн ястан суурьшиж байв. Энд монгол хэлтэн Монгол угсааны овог аймгаас гадна мөн тvрэг хэлтэн, соёд, тофалар, якут нар олноороо амьдарч байсан. Харин буриад нь Орост нэгдсэнээр цаашдаа аж ахуй соёл хийгээд буриадын ард тvмний нийгмийн байгууллыг хөгжvvлэхэд тvлхэц болсон. Нөгөөтэйгvvр Орос улсад нэгдсэний дараа Байгал нуурын ар өврийн өргөн уудам нутаг Монголоос тусгаарлаж, Оросын засаг захиргаа улс төрийн тогтолцооны ноёрхол бий болох тэр vед буриад угсаатан нэгдэж эхэлсэн билээ. Энэ vйл явц vндэсний биеэ даасан ухамсрыг бэхжvvлж “Буриад” vгсааг бvрэлдvvлжээ. Буриад угсааны бvрэлдэхvvнд суугуул буриад монгол аймгаас гадна бусад халх-монгол, ойрд, тvрэг, тунгусын бvлэг орсныг тэмдэглэх хэрэгтэй гэж бичжээ. Орос улсад нэгдсэнээр буриадад нийгмийн ялгавар хvчтэй болсон юм. Буриад vндэстний нэгдсэн төвтэй өөрийн бvрэн эрх гэж байсангvй, нэг талаас хаант засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байснаар Дорнод-Сибирийн нутаг засаг захиргааны хатуу хяналтанд оржээ. 19 зууны эцэс 20 зууны эхэн vе гэхэд Буриад нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн хамгийн хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа. Эдийн засгийн хоцрогдлын нэг гол шалтгаан бол зах хязгаар нутгийг хөгжvvлэхийг vл тоомсорлож байсан хаант засгийн дарангуйлах бодлогын илрэл юм. Хаант Орос улс Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ Амар мөрний сав газрийн аль vржил сжим, өвс бэлчээр сайтай газрыг булаан авч олон мянган өрх орос тариачдыг нvvлгэн суурьшуулах, байгалийн болон газрын хөрсөн доорх баялгийг цөлмөн ашиглах бодлогоо нарийн дэс дараатай хэрэгжvvлж байсан ажээ. Буриадын vндэсний уламжлалт соёл хvнд байдалд орж, хаант засгаас тvvний хөгжилд саад хийж байв. Империализмын vед хаант засгийн vндэсний дарангуйллын бодлого Сибирийн нутагт эрс идэвхжиж ирэв. Энэ бодлого гол төлөв газрийн болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэхдээ тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvЙ vлдсэн газрыг улсын сангийн газар болгохоор шийдвэрлэжээ. Нөгөөтэйгvvр шинэтгэл нь vнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриадvvд оросын олон тосгон сууринд таран бие биенээсээ алслагдан салж нэг газар хадагдах, улмаар нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгvйд хvргэх бодлого байлаа. Мөн засаг захиргаа шvvн таслах байгууллагууд шинэчлэл хийж хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ. Yvний улмаас 1902-1903 оны хооронд буриад-монголчvvд эсэргvvцэн босч цагдаа нар болон тариачидтай мөргөлдөн, хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ хөдөлгөөн эсэргvvцлийг харгислан дарснаас олон буриад-монголчvvд ар Монголд зугатан зайлжээ. Yvний сацуу дэлхийн 1-р дайнд зориулсан цэрэг татлага, хvнсний нийлvvллэг ард тvмний нуруун дээр асар их ачаа vvрvvлжээ. Энэ бvхнийг эсэргvvцсэн буриадvvд бас Ар Монгол руу бөөн бөөнөөрөө зугтах бас нэг шалтаг болжээ. Ийнхvv хаант засгийнхан Сибирийн олон vндэстний малчин, тариачин, ардын дунд байр сууриа бэхжvvлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ оросчлох бодлого явуулж байсан бөлгөө. Хаант засгийн газар оросчлох бодлого, газрын шинэтгэл, аж ахуйн бvтэц, нутаг дэвсгэрийн засаг захиргаа, удирдлагын арга барил гэх мэт буриадын ард тvмнийг оршин тогтноход хэрэгтэй дэвшилтэт хэд хэдэн хандалтыг хэрэгжvvлж байсан ч vндэстнийг уусгах, амьдралын уламжлалт хэвшил, оюун санаа, соёлын талаар дарангуйлж байлаа. Энэ бvхнийг бvр Оросын анхны хувьсгалын vеэс буриадын vндэсний шинэ сэхээтнvvд ухамсарлаж, өөрийн ард тvмний vндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлж иржээ. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн анх гарахад тэргvvнд нь буриадын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид орж байлаа. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх чухал шат 1905 онд болсон Эрхvvгийн гvбэрн болон Байгалын арын (Забайкальск) мужийн буриад хvн амын их хурал юм. Их хурлаар өөртөө засах болон газрын асуудал vндэсний соёлыг хөгжvvлэхтэй холбогдсон ардчилсан хэд хэдэн асуудлыг дэвшvvлсэн байна. Энэ хvрал буриадын vндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх улс төрийн янз бvрийн бvлгийн тэмцлийг тодорхой харуулж байв. Дорнод Буриадад “хуучин думынхан” болон “Буриадын дэвшилт нам” хэмээх хоёр байгууллага сөргөлдөн зогсож байлаа. Эхний бvлэг 1900-1901 оны хуулийн эсрэг vрьдын 1822 оны дvрэм журмыг хамгаалан vг хэлжээ. Тэд, vндсэндээ шинэ хөрөнгөтөн буриад сэхээтнvvдийн төлөөлөгчид болон хамба лам тэргvvтэй ламын шашны санваартнуудын хэсгээс бvрэлдэж байв. Хурал дээр мөн либерал vндэсний vзэлтнvvд “оросжуулагчид” гэсэн хоёр урсгал vvсчээ. Эдгээр бvлгээс гадна vндэсний хөдөлгөөнд ардчилсан сэхээтнvvдээр толгойлуулсан “зvvн” жигvvрийнхэн бvрэлджээ. Энэ бол өөрсдийгөө “народникууд” гэж нэрлэсэн социалистvvд байлаа. Тэд нар буриадын тариачид хөдөлмөрчдийн эрх ашгийг илэрхийлж байв. Энэ жигvvрийн толгойлогчид нь Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агван Доржиев, Г.ТС.Цибиков нар юм. Буриадын народникууд нийгмийн хурц зөрчлийг газрыг тэгшитгэн хуваарилах хийгээд хөрөнгийн дагуу алба ноогдуулах замаар шийдвэрлэж болно гэдэгт итгэж байлаа. Буриадын народникуудын vзэл сурталд шашны асуудал гол байр эзэлж байв. Байгалын арын нутагт буй дацангууд зөвхөн шашны vйл ажиллагаа явуулаад зогсохгvЙ боловсрол, ном хэвлэл, дvрслэх урлагын төв бөлж байсан юм. Шарын шашны ёс горим, дэг жаягаар буриадvvд өдөр тутмынхаа амьдралын бараг бvхий талыг зохицуулж иржээ. Бурхны шашин зөвхөн vндэсний соёлын салшгvЙ хэсэг төдийгvЙ vндэсний эв нэгдлийн гол хvчин зvйл болно гэж народникууд шашны уламжлалыг авч vзжээ. Буриадvvд бvрэн эрхт нутаг дэвсгэрийн vндсэн дээр нэгдэхээсээ илvv шашны эв нэгдлийн далбаан доор нэгдэх нь хамаагvй хялбар гэж тэд vзэж байлаа. Тэдний энэхvv санааг олон тvмэн дэмжин хvлээн авчээ. Иймээс 20 зууны эхний жилvvдэд баруун буриадуудын дунд бурханы шашинд шилжих давалгаа өнгөрч, шинээр сvм дуган, дацан барих барилгын ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнvvлжээ. Улмаар тэд Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад бурхны шашны сургаалыг дэлгэрvvлэх, монгол-бvриад хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvлд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриадын олон нийтэд өлгөх зэрэг шаардлага тавьж байлаа. Шашны тухай асуудал ”баруунтныхан” болон народникчуудын хоорондын ширvvн зөрчлийн гол шалтгаан болж байсан юм. Эхнийх нь капиталист хөгжлийн vед буриадын ард тvмний нийгэм соёлын сэргэн мандалтын харьцаанд өөрийн гутрангуй vзлээ нуухгvй байхад, нөгөө хэсэг нь Сибирийн ард тvмний vндэсний соёл болоод ахуйн онцлогын капитализм хvчээр устгаж чадахгvй гэж vзэж байв. Хэрвээ бурхны шашин Байгалын арын нутгийн буриадуудын уламжлалт шашин байсан бол Эрхvv мужийн уламжлалт шашин нь бөө мөргөл байлаа. Yvнээс гадна Эрхvv мужид vнэн алдартны шашинд оруулах явц нилээд гvнзгийрч, буриадын оюуны болоод ахуйн амьдралд vлэмж өөрчлөлт оржээ.

No comments:

Post a Comment