Монгол Үндэстэн оршихуйн үндэс

Нийгмийн хөгжлийн чиглэлийг яаж тодорхойлохоос үл хамааран ( ардчилсан зах зээлийн капиталист, социалист, коммунист, хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм ) Төр, Улс, Үндэстэн-ий оршихуйн тулгуур үндсүүд үл өөрчлөгдөнө.
Монгол үндэстэн оршихуйн үндэс нь:
1. Монгол үндэстэнд ген цэвэр байхад – үндэстэн мөнхөд оршихын тулд өөрийн бусдаас ялгарах шинж байдлыг агуулсан генийн кодоо алдахгүй байхад оршино. Энд хэл соёл, ёс заншил, цус цэвэр байх хамгийн чухал юм!
2. Монгол Үндэстэн-ий тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил давтагдашгүй дархан байх эрхэд
- Аливаа юм, үзэгдэл оршин байхын тулд орон зай хэрэгтэй. Үндэстэн-ий оршин байх орон зай нь Газар нутаг мөн. Газар нутаггүй Үндэстэн хаана орших билээ. Тиймээс Үндэстэн-ий оршихуйн тулгуур гурван үндсийн нэг нь газар нутаг мөн. Учир иймээс сөөм газрыг ч харийханы эзэмшилд өгч үл болно!
3. Монгол Үндэстэн-ий эрх ашиг алив бусад ( шашны болоод нийгмийн анги давхарга, эдийн засгийн бүлэглэл, хувь хүний ) эрх ашгаас өндөрт байхад оршино.
- Аливаа Үндэстэн, ард түмэн нь бусад Улс, Үндэстэн, ард түмэнтэй эрх тэгш зэрэгцэн оршихийн тулд өөрийн Үндэстэн-ий эрх ашгийг хамгаалан дээдэлсэн Улсыг байгуулдаг. Ийнхүү Улс нь Олон эрх зүйд тухайн Үндэстэн-ий эсвэл ард түмний эрх ашгийг төлөөлөх субъект болж өгдөг. Иймээс Үндэстэн-ий оршихуйн тулгуур гурван үндсийн нэг бол тухайн Үндэстэн-ий эрх ашгийг хамгаалж байгуулсан Улс, түүний Бүрэн эрх, Эрх чөлөө мөн.
Монгол Төр оршихуйн үндэс:
1. Монгол Үндэстэн оршин байх эрхэд
2. Монгол Тусгаар Тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгуй дархан байх эрхэд
3. Газар нутаг дээрээ бүрэн хяналтаа тогтоосон засагтай байхад оршино.
Хууль шударга байж, үнэнд үйлчлэх нь төр хүчтэй байхын үндэс мөн! Аливаа Улсын хууль тухайн Улс, Үндэстэн-ий эрх ашигт эн тэргүүн үйлчилдэг жамтай!
Монгол Улс оршихуйн үндэс нь:
1. Монгол Үндэстэн оршин байх эрхэд
- Их эзэн Чингис хаан Монгол Улсыг Монгол Үндэстэн-ий эрх ашгийг хамгаалан дээдэлж байгуулсан билээ. 1911 оны Үндэстэн-ий эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын ардчилсан хувьсгалын зорилго нь мөнхүү Монгол Үндэстэний эрх, Эpх чөлөө, Тусгаар Тогтнол, Халдашгүй дархан байдлыг сэргээн тогтоох явдал байсан юм! Учир иймд Монгол Улс оршихуйн тулгуур гурван vндсийн нэг нь Монгол Үндэстэн-ий оршин байх эрх мөн!
2. Монгол Улсын Тусгаар тогтнол; нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байх эрхэд – Үндэстэн-ий оршин байх орон зай нь тухайн Үндэстэн-ий уугуул, бурэн хяналтаа тогтоосон газар нутаг мөн. Газар нутаггүй Үндэстэн гэж угуй. Иймээс Улс оршихуйн тулгуур гурван үндсийн нэг нь газар нутаг мөн! Учир иймд оршихуйн үндэс болсон өлгий нутгаасаа цөөм газрыг ч харийнхны эрх мэдэлд өгч ул болно!
3. Монгол Үндэстэн-ий эрх ашигт үнэнчээр үйлчлэх Монгол Төртэй байхад оршино.
- Улс нь Үндэстэн-ий эрх ашгаа хамгаалан дээдэлсэн, газар нутаг дээрээ бүрэн хяналтаа тогтоосон, бусад Улс, Үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн Төртэй байх ёстой. Энэ нь Улс оршихуйн тулгуур гурван үндсийн нэг мөн. Аливаа улсын Төр тухайн Улс, Үндэстэн-ий эрх ашигт эн тэргүүнд үйлчилдэг жамтай. Тиймээс Төрийн ариун үүрэг бол Үндэстэн-ий эрх ашигт үйлчлэх явдал мөн!
Үндэстэн-ий язгуур эрх ашиг гэж юг хэлэх вэ?
1.Үндэстэн-ий Бүрэн эрх, Эрх чөлөөг
2.Үндэстэн-ий Тусгаар Тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байхыг
3.Үндэстэн-ий хэл, бичиг соёл, генийн сан цэвэр байхыг хэлнэ.
Энэ бол Үндэстэн-ий язгуур эрх ашиг мөн. Үндэстний эрх ашгаас Үндэстэн-ий үзэл төрнө. Үндэстэн-ий эрх ашгаа дээдэлсэн Төр засагтай байхад Улс хөгжин цэцэглэж, Үндэстэн хараа дээгүүр, эрүүл чийрэг, оюун төгс байж, хийж бүтээж, цогцлоон байгуулж, аз жаргалтай амьдрах болно. Энэ бол аль ч Үндэстэн, ард тумний аз жаргалын түлхүүр мөн бөгөөд Үндэстэн-ий үзлийн гол зорилго мөн!
Өөрийгөө хайрлах сэтгэхүйтэй хүн Улс Үндэстэн-ээ,
Улс, Үндэстэн-ээ хайрлах сэтгэхүйтэй хүн Хүн төрөлхтнийг хайрлах сэтгэл зүрхтэй байх болно хэмээн
Mонголын гүн ухаан сургадаг юм.
Монгол Улс, Монгол Төр, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд мөн Үндэстэн-ий язгуур эрх ашигт санаатай буюу мэдсээр байж халдсан хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс Улс болоод Үндэстэн-ээс урвагч мөн гэдгийг Монгол хүн бүр хатуу санаж явагтун!!! Улс, Үндэстэн-ээс урвагч нь аливаа тахлын нянгаас ч нэн аюултай!!!
Улс болоод Үндэстэн-ээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд хор хөнөөлийг нь тооцох ч боломжгүй юм! Тиймээс ч Улс болоод Үндэстэн-ээс урвасан гэмт хэрэг аль ч Улсад үхэх ялтай байдаг. Урвалтыг таслан зогсоож байж сая Төр, Улс, Үндэстэн эрүүлждэг. Төр, Улс, Үндэстэн эрүүл байж сая цэцэглэн хөгждөг.
Мартвал мөхнө!!!
Сэрэмжтэй байж зальхай, шунахай, элэг буруу урвагчдаас Төр, Улс, Үндэстэн-ээ хамгаалах нь Монгол Үндэстэн болж төрсөн хүн бүрийн ариун үүрэг мөн. Учир иймээс хичээн үйлдсүгэй! Дэлхийн эртний соёлт ард түмнүүд Монголыг чин шударга, эрэлхэг баатруудын эх орон хэмээдгийг мартаж үл болно.
Монгол Үндэстэн-ий оюуны мэлмий тунгалаг байг.
Монгол Үндэстэн, Монгол Улс, Монгол Төрийн оршихуйн тулгуур үндсүүд хас мэт бат бөх байг.

No comments:

Post a Comment