Mао Зэ Дун болон түүний нам төрөөс гаргасан тунхаг бичиг

1935 oны 12 сарын 20 ны өдөр
Элгэн хайрт Өвөр Монголын нийт ард түмэн минь ээ!
Бид одоо дэлхийн их хувьсгалын эгзэгтэй мөчид ирээд байна. Та нар Японы эзэрхэг түрэмгийлэгч болон хятадын цэргийн эрхтний дарлал мөлжлөгийг дуртайяа амсаж, тэд нарын сумны бай болж сөнөх үү? эсвэл энэ тохиолыг ашиглаад эрслэн босч хүчирхэгжихийг хичээн, бүх дэлхийн үндэстэн ястны дундах агуу Монголын хөдлөшгүй дархан эрхийнхээ төлөө тэмцэх үү?
Энэ 2 гарцын аль нэгийг яаралтай сонгох болов уу! Шунахай түрэмгий харгис хэрцгий Японы эзэрхэг түрэмгийлэл бүх хятадыг эзлэхийн тулд эрхбиш бүх хятадыг эзлэх хэрэгтэй гэдэг харгис төлөвлөгөө нь одоогоос эхлэн шат дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний хамгийн анхны хохирогч нь зүүн хойд гурван муж, Хуа бэй орны таван мужын ард иргэд болон Өвөр Монголын нийт үндэстэн ястан юм.
Ов зальтай, ичгүүр сонжуургүй, амандаа балтай, аюулхайдаа зальтай Японы түрэмгийлэгчид арга бүхнийг сүвэгчлэн, Нармай Монгол үзлийг хуурамчаар ашиглан Монголын бүх газар нутгийн баялгийг эзэрхэн, өвөр Монголын нийт ардыг боолчлох зорилгодоо хүрэхийн тулд, тэд нарын газар нутгийг дайны талбар болгож, ард түмнийг чинь сумны бай болгохоор бэлтгэлээ хийж, хятадын советийн бүгд найрамдах улсыг түрэмгийлж бүгд найрамдах Монгол ард улс болон Орос улсыг
түрэмгийлэн, хамгийн эцэст Монгол үндэстнийг устгах зорилгодоо хүрэх гэж байна. Үл итгэвээс Солонгос,Тайван, Зүүн гурван мужийн ард түмнийг хараарай. Тэд өөрийн бичиг үсгээ хэрэглэж болохгүй, оршин суух, нүүдэл суудал хийх, тариалан мал аж ахуй эрхлэх чөлөөгүй байж улс төр эдийн засгийн бүхий л эрх мэдэл япон самурайн гарт орсон байна.
Мөн японы эзэрхэг түрэмгийтний цахар дахь цэргийн байршил, цэргийн техник хэрэгсэл, Хянганы ерөнхий захиргаа болон бусад ов явуулга бүхнээс өвөр Монголчууд урьд өмнө байгаагүй хямралд тулгараад байгаа нь илэрхий харагдаж байна. Үүгээр барахгүй Жан Кай Ши аар толгойлсон хятадын цэргийн эрхтэн ичихээ мэдэхгүй өөрсдийгөө эзэнт улс хэмээж, нэн цаашлаад өвөр Монголын нийт газар нутгийг засаг захиргааны муж болгон хувааж , Монгол үндэстнийг хатан голоос урагшаа Мони??! уулаас хойт зүг рүү хөөж, Жинг Юү Шиу, Гоа Ши Шиу мэтийн өчүүхэн цэргийн эрхтнүүдийг турхиран, Монгол үндэстний малын бэлчээр, хоёр давст нуур усыг булаан эзлэж Монгол үндэстнийг алгуур аажмаар устгах оролдлого явуулан, японы эзэрхэг түрэмгийлэгчдэд зам засаж, Монгол үндэстнийг маш хурдтайгаар сөнөөх гэж байна
Жунг хуа советийн бүгд найрамдах ард улсын төв засгийн газар нийт эрэлхэг баатарлаг улаан цэргүүд олон жилийн туршид гавшгайлан байлдаж, тоогүй олон удаа японы эзэрхэг түрэмгийлэгч болон Жан Кай Ши -н цэргийн эрхтэнд хүнд цохилт өгсөн юм.
Хятадын улаан арми одоо нэгэнт ялагдашгүй хүчин болсон байна. Онцгойлон дурдахад эрэлхэг баатарлаг төвийн улаан арми 25000газрын (12500км) урт замын аяныг туулсаар дэлхийн цэргийн аяны дээд амжилтыг тогтоон амжилттайгаар японыг эсэргүүцэхээр умардыг зорисон урьдчилсан төлөвлөгөөндөө хүрч чадсан байна.Хятадын улаан армийн байлдааны зорилго бол Жунг Го (Zhong hua) үндэстнийг эзэрхэг түрэмхийлэл болон цэргийн эрхтний дарлалаас чөлөөлхөөр барахгүй мөн адил дорой буурай үндэстнүүдийг ч чөлөөлөхөд оршино. Энэ тэргүүнд өвөр Монголын үндэстний асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэх болно.
Зөвхөн өвөр Монголчуудтай мөр зэрэгцэн хамтран байлдвал сая бидний хамтын дайсан болох японы эзэрхэг түрэмгийлэл болон Жан Кай Ши -г устгаж чадна гэж бид үзэж байна.
Мөн өвөр Монголчууд зөвхөн бидэнтэй мөр зэрэгцэн байлдвал Чингис хааны үеийн яруу алдараа хамгаалан, үндэстний мөхөлөөс зайлсхийж, үндэстний сэргэн мандлын замаар замнан Турк, Польш, Украйн, Кавказ зэрэг үндэстний адил тусгаар тогтнол эрх чөлөөтэй болж чадна гэдэгт бүрэн итгэж байна.Иймийн тулд түр засгийн газраас та бүхэнд хандаж тунхаглах нь

Нэг. Уулын өвөр Монголын зургаан чуулга , хорин дөрвөн овог, 49 хошуу, Цахарын, Түмэдийн хоёр овог болон ниншягийн гурван онцгой хошууны нийт бус нутгийг, нэгэнт Шаний(shani) захиргаа болгон өөрчлөсөн буюу бэлчээрээр байхыг үл харгалзан бүгдийг өвөр Монголчууд буцаан өгнөө.
Өвөр Монголчуудын нутаг дэвсгэр болохоор нь чахар, сүй ян(sui yang) зэрэг гурван мужийн
нэрийдлийг халж засаг захирааны зохион байгуулалтыг татан буулгана.
Ямар ч өөр үндэстэн өвөр Монголын газар нутгийг эзлэн авах буюу ямар нэгэн шалтгаанаар булаан авч болохгүй гэж бид үзэж байна.

Хоёр. Зөвхөн өвөр Монголчууд өөрсдөө өөрийн дотоод асуудлаа шийдэх эрхтэй.Өвөр Монголчуудын зан заншил, шашин шүтлэг, ёс суртахуун болон бусад аливаа эрх чөлөөнд хэн ч хүчирхийлэлийн аргаар гар дүрэх эрхгүй гэж бид үзэж байна.Үүний хамтад өвөр Монголчууд өөрийн хүссэнээрээ зохион байгуулалт хийж өөрөө эзэн мэдэх зарчимаар өөрсдийн амьдралаа бүтээн байгуулж өөрийн засгийн газраа байгуулах хэрэгтэй.
Бусад үндэстэнтэй холбоо харилцаа тогтоох эрхтэй.Мөн бүрмөсөн салан тусгаарлах эрхтэй. Товч хэлбэл Үндэстэн гэдэг эрхэм дээд юм. Мөн бүх үндэстнүүд эрх тэгш байдаг юм.

Гурав. Өвөр Монголын нутаг дэвсгэрт байгаа хятад, хотон, төвд, манж зэрэг үндэстнүүдэд үндэстний эрх тэгш байх зарчимаар ардчилсан үзлийг хөгжүүлэн, Монгол хүнтэй тэгш эрхтэй байх ба өөрийн үг хэл үсэг бичгээ хэрэглэх, шашин шүтлэг, нүүдэл суудлаа хийх эрхтэй.

Дөрөв. Юуны өмнө Жинг юэ шиу-г (Jing yue shiu)эзлэж байгаа газар ба То Ванг Durv:( Too vang) болон (gao shi shiu) Гао ши шү-н эзэлсэн газар нутаг, хоёр давсан нуурыг өвөр Монголын ард түмэнд буцаан өгч , мөн урт цагаан хэрмийн ойролцоох (ning Tiao lian) Нинг тиао Лиан, Ан Биан, Дин Биан (an biyan, din bian) зэрэг газрын худалдааны бүс болгон хуваарьлаж та бид 2 талын арилжаа худалдааг хөгжүүлнээ.

Тав. Манай ажилчны тариачны улаан цэрэг партизан болон бусад зэвсэгт хүчин хэрхэвч тал нутаг руу дайрч довтлох хүсэл байхгүй.
Та нар ч бас Хятадын цэргийн эрхтэн болон Японы эзэрхэг түрэмгийлэгчдийн цэрэг анги тал нутгаар дайран өнгөрч бидний зүг дайралт хийхийг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй.Эс тэгвэл та нар өөрийн мөхөлөө түргэтгэх болно.Бид дуртайяа харилцан халдалтаас хамгаалах эсвэл холбоо байгуулан бидний хамтын дайснаа устгана.
Ерөнхийлвэл ганц та нар Монгол үндэстний эрх чөлөөгөө олох нь чухал гэдгийг жинхэнээсээ тунгаан бодож харийн боол болохийг хүсэхгүй Японы эсэрхэг түрэмгийлэгч болон (Jian jie shi) Жиан жи ши мэтийн хятадын цэргийн эрхтнийг эсэргүүцэхээр шулуудсан л юм бол та нарын удирдагч нь Ван Ноён язгууртан буюу эгэл ардын аль ч байг, бид та нарт сайн санааны тусламж өгч болох юм.
Монгол үндэстэн бол анхнаасаа эрэлхэг баатарлаг дайчин байдгаараа дэлхийд алдаршсан юм. Хэрэв та нар өөрийн ухамсараасаа эвлэлдэн, үндэстний хувьсгалт тэмцлээ өрнүүлж японы эзэрхэг түрэмгийлэгч болон хятадын цэргийн эрхтнийг өвөр Монголын нутаг дэвсгэрээс хөөж гаргавал Чингис хааны удмыг хэн ч дарлаж доромжлохыг үл зүрхэлнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Үүнийг нарийн тунгаан ажаамуу! Мөн харилцан төлөөлөгч томилон агуу үйлсээ төлөвлөвөөс үнэнхүү азтай хэрэг бус уу?
Ийнхүү хичээнгүйлэн тунхаглав.
Жунг го( zhong hua) советийн бүгд найрамдах улсын төв засгийн газрын тэргүүлэгч.
МАО ЗЭ ДУН (mao ze dong)

Эх сурвалжыг Өвөр Монголын ардын намын хэвлэл мэдээллийн алба хөрвүүлж бэлтгэв. 2011.7.30

3 comments:

  1. Чингис хааны удмыг хэн ч дарлаж доромжлохыг үл зүрхэлнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.

    ReplyDelete
  2. АХУЙ ТӨР ХЭМЭЭХҮЙН ТУХАЙД
    Нийтэлсэн: ehoron.mn

    Хамаг Монголын Чингис Хаан, өөрөө өөрийн Ахуй Төрт ёсоо баримтжуулан зарлан, түүнийг гээхгүй байхыг сануулсаар ирсэн. Тиймээс ч Алтан бие минь алдарваас алдартугай, Ахуй Төр минь бүү алдартугай хэмээн Гэрээсэлсэн байдаг. Энэ бол Чингис Хаан өөрийн Төрт ёсоо өөрийнх нь Ахуйгаар бусдаас ялган салган ойлгохыг сануулсан. Тиймээс Чингис Хааны Гэрээслэл ёсоор түүний Хамаг Монголын Ахуй Төрийг 1986 оны гал улаан Бар жил түүний өөрийнх нь Гэрээслэл ёсоор сэргээсэн. Тэрээр цааш нь Бүтэн бие минь алдарваас алдартугай, Бүтэн улс минь бүү алдартугай хэмээн гэрээсэлсэн ёсоор Хамаг Монголын Ахуй Төрт ёсыг Төв Азийн Хамаг Монголын Газар зүйн байрлалд Байгалийн Их Цайз дор, Төв Азийн Хамаг Монголын Ахуй Төрт ёсны Их Цааз дор Хөх нуруутанд Ус уух ёс сахиулан өнгөрсөн ба ирээдүйн 780 жилийн ургац хурааж, Бүтэн Улсыг нь хураасан юм. Тэрээр Бүтэн Улс минь бүү алдартугай хэмээхдээ, Их Цааз дор Газарт Ус уух ёс сахиулдаг Хамаг Монголын Ахуй Төрийн онцлогыг дурдсан билээ.

    ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД ХӨДӨЛГӨӨН

    Чингисийн Монголчууд хөдөлгөөн Чингисийн Монголчууд хөдөлгөөний танилцуулга: Чингисийн Монголчууд хөдөлгөөн нь өнөөгийн Монгол Улсын олон нийт ойлгож байгаа шиг ямар ч Улс төржсөн шинж чанартай байгууллага биш юм. Учир нь энэхүү Монгол оронд хэт зүүний чиг баримжаатай Улс төржсөн Нам, Эвсэл бүхий бүлэглүүд нь Чингисийн Хамаг Монголын Ахуй Төрт ёсны эсрэг хандсан үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ. Тиймээс аливаа Нам, Эвсэл, Холбоодын Улс төржсөн хөдөлгөөнүүдийг манай үйл ажиллагаа дэмждэггүй. Чингисийн Монголчууд хөдөлгөөний зорилго: Чингисийн Монголчууд хөдөлгөөн нь, Дэлхий дахинд Чингис Хааны алтан аялгуу Хөх нуруут зөв сэрэхүй дор Хөх нуруутанг зөв сэрээн, тэднийг авран хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой юм. Хэрвээ Чингис Хааны Алтан аялгуу Хөх нуруут зөв сэрэхүйг эс гүйцэтгэвээс Чингисийн Хамаг Монголын Ахуй Төр нь Аргагүй Хамгаалт гүйцэтгэхээс өөр аргагүй байгааг сонордуулж байна.


    ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД ХӨДӨЛГӨӨНД
    НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

    Чингисийн Монголчууд хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна Та, хэн ч бай энэхүү сайтад зочилсон бол өөрийгөө энэхүү 9 голын сөрөг довтолгооны нэгээхэн хэсэг болохоо анзаарна уу? Та бүү гайх, бүгд л Чингис Хаан хэмээхүйг хүндлэн доромжилж, Чингисийн Ахуй Төрийн эсрэг зогсож байна. Тиймээс Монгол орны нийт нутгийн 99% нь энэхүү сөрөг довтолгооны талбар болсон байгаа. Харин 1% ийг нь чөлөөлсөн. Түүнээс биш Монгол орны нийт нутаг 100 % сөрөг довтолгоонд 2011 оны намар орсон билээ. Тиймээс хэрвээ та хүсвэл, хэдий та өнөөдрийг хүртэл сөрөг довтолгооны төлөөлөгч байсан ч гэсэн таныг Чингисийн Монголчууд хөдөлгөөнд Оюун Санааны шинэчлэл дор нэгдэхийг уриалж байна. Хэрвээ та хүсвэл манай сайтын хаягаар бүртгүүлэн зохих мэдээлэл авч болно.

    ReplyDelete
  3. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete