Өвөр Монгол малчныг дахин санаатайгаар дайрч алсан хэрэг гарлаа.


Өвөр Монголын Ордос хошууны Хөхтолгой гацаанд Өвөрмонгол малчин залууг, Хятадын газрын тос тээвэрлэгч том оврын ачааны машинаар дайрсан хэрэг дахин аравдугаар сарын 20-нд гарлаа.
Нутгийн малчин Зоригт малын бэлчээрт замбараагүй давхигч ачааны машинуудыг оруулахгүй гэж эсэргүүцсэний төлөө харамсалтайгаар амиа алдсан байна.
2011оны таван сарын 10нд Өвөр Монголын Шилийн гол аймгийн малчин Мэргэнийг Хятадын нүүрс тээвэрлэгч хятад жолооч мөн санаатайгаар дайрч алсан. Эдгээр хэргүүд нь Хятадын ХНамаас бага үндэстэнд хэт дээрэнгүй хандаж байгаа бодлогын илрэл юм.

Хөхтолгой гацаан малчин эрчүүд малын бэлчээрийг сүйтгэж, мал хөрөнгийг нь дайрч, хяддаг Шүүрхэй газрын тос тээвэрлэгч компанийн хятад жолооч нартай байнга тэмцэлддэг бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа зодуулж, эмнэлэгт эмчлүүлж байсан юм байна. Дээрх хэргийн улмаас Өвөр Монголчууд үймээн дэгдээж болзошгүй гэж сэрэмжлэн Хятадын Синьхуа агентлаг дээрх хэргийг зам тээврийн осол гэж бичсэн байна. Хүний амь хөнөөсөн газрын тос тээвэрлэгч компанийн хятад жолоочийг зам тээврийн осол гаргасан гэж баривчилсан байна. Дээрх хэргийн талаар мэдээлсэн Хятадын www.sina.com.cn интернэт сайтаас уг мэдээлэл тэр дороо алга болсон ажээ.
Энэхүү мэдээллийг дараах холбоосоор дэлгэрэнгүй үзнэ үү!
http://www.rfa.org/english/news/china/herder-10232011191036.html?utm_source=twitterfeed&utm_medium=twitter

http://smhric.org/news_408.htm

http://www.reuters.com/article/2011/10/24/us-china-innermongolia-idUSTRE79N14L20111024

http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-15428590

1 comment:

  1. muusain umhii hyataduud! arai dendej baina.

    ReplyDelete