– Сурган хүмүүжлийн тухай ярилцаанаас
Интернетийн цаг үе гэж шуугиж байгаа өнөөдөр интернет Монгол хүн ямар барилдлагатай вэ? Монгол хүн чухам тэр асар тэнгэр мэт өргөн чөлөөнд яаж оролцож юм олж авах чухалтай вэ? Нөхцөл боломжийн хязгаарлалаас болж олонх Монголчууд интернеттэй танилцаагүй байхад хот газар ажиллаж суралцаж байгаа Монголчууд интернетэд орж юу хийцгээж байгаа вэ? Монголчуудын эдэлж болох ардчилал эрх чөлөөний тухай интернет ямар нөлөө үзүүлж чадах юэ?
Эдгээр бол би анх интернеттэй холбогдох үеийн бодол, тэр ханагар орон зайгаар хэдэн жил эргэчсэний дараа мөн ч эдгээр бодлынхоо хариуг олъё гэж санана. Энд нэг удаагийн BBS (үг үлдээх цахилгаан самбар гэсэн үг, Хятадаар бас харилцааны тавцан гэдэг) дэх ярилцааг сийрүүлж, уншигчиддаа сэтгэмж сүвэгчлэлийн сэжим болгоё. Эдгээр асуултыг энүүхнээр хариулж чадах ч биш, гэвч хэсэг Монголчуудын интернетээс дуу шүлэг, кино, жүжиг сонирхох л төдий үеэс биш нэг бүлэг Монголчууд доторх мэт ярилцаа өрнүүлж интернет гэдэг гарт баригдахгүй орон зайд нийгмийн бодит байдлыг шүүмжлэн ярилцаж, үзэл сэтгэлгийн нэгдлийн цэгээ хайж байгааг харуулъя гэсэн юм.
Эсэн:
“Монгол сургууль сурагч олохгүй байна, энэ жилийн элссэн нэгдүгээр оны сурагч сая арав есхөн хүүхэд, одоо үүдээ хаах тийшээ хандлаа” гээд дөрөвдүгээр он болсон хүүхдээ гаргаж аваад Хятад сургуульд хүргэсэн жишээ ч гарч өнгөрөв. Нэгдүгээр оноос нь Хятад сургуульд хүргэж байгааг нэн тоолж ядах байх? Гэтэл өнөөдөр Монгол сургуульд очиход өөр байдал гайхаш төрүүлжээ. Хүнээр гачигдаж байсан Монгол сургууль одоохон хүнээр гамшигдаж байна. 2001 онд 966 сурагчтай байсан сургууль 2004 оны өнөөдөр болоход 1996 сурагчтай болжээ. Сурган хүмүүжлийн ажилтан баярлах уу, гуних уу? 45 хүнээр баримжаалж байгуулсан ангийн гэрт одоо 80 хүн шахалдан хичээллэнэ, багшийн хичээллэх тайзыг ч аваад хаячихлаа, самбарын хажуу дахь хэрмийг тулган тавьсан ширээнд ч сурагч сууж хичээллэнэ. Сурагчийн сандал нь бүр ширээн доогуур байгаа тул хүүхэд асуулт хариулахдаа асган зогсож чадахгүй, өвдөг суудлаараа бүр нугаран зогсож “Бослоо, сууж байхгүй” гэдгийг илтгэнэ. Хичээлийн засварын 10 минутад гарч тоглоно гэгч байхгүй хэрэг. Энэ нь хүүхдийн бие сэтгэлийн бойжилтод ямархан нөлөө болно гэгчийг ойлгож ядмаар зүйл байхгүй биз дээ? Дахиад хэлбэл багш гэгч хүнээс биш сахиулсан биш, тийм олон сурагчийг алдалгүй анхааран додомдоно, дасгал даалгаврыг засаж хянана, мэдлэгийн алдагдлыг цаг тухайд нь сэлбэн нөхвөрлөнө гэгч домог үлгэр найруулвал ч яахав дээ. Тэгээд нэг бүлэг хүүхэд сурах сурахгүйн хооронд өдөр хоног нөхцөөнө. Тэд чухам сурч байгаа юу үгүй юү гэдгийг хэн ч мэдэхгүй. Эдгээр хэвийн бус зүйл юунаас шалтгаалсан бэ?
Зарим бүртгэлийг үндэслэвэл, энэ аймагт гуравны хоёрын Монгол хүүхэд бүр Хятад сургуульд суралцаж байна, тэгээд энэ Монгол сургуулийн ийм олон хүүхэд хаанаас ирэв? Хөдөөнөөс! Хөдөөгийн бага сургуулийг нийлүүлэхийг нь нийлүүлж, хасахыг нь хасжээ. Тэгээд хөөрхий малчид тариачид маань үр хүүхдээ сургууль соёлын мөрд оруулах гэж зарим нь нэгмөсөн хотод нүүж ирж гэр түрээслэн хүч явж үзэхгүйгээ үзэж байна, зарим нь улаан нялх үрээ хувь хүнийд суулгаж өндөр үнэ төлж буй. Тэгэхээрээ сурагчдын ангийн гэр ч ягшим шахуу, байрын гэр ч ягшим шахуу. Нэг үе Монгол сургуулийн ойролцоох гэр тун үнэ хүрсэн шүү дээ. Тусгайлан сурагч суулгахаар тэндээс гэр худалдан авах буюу түрээслэн авах хүмүүс олон гарлаа. Албан журмын сурган хүмүүжлийн хуулинд ойр дөт сургуульд орж суралцах тогтоол дурайж байвч хөөрхий хөдөөний сургууль маань хавчигдаж хасагдсаар одоо цөөнөөс цөөн боллоо. Хятад хүн зоос олохын төлөө эмс үрээ чирч үүрэн хот орж хүч явна, мөн түүнд зориулж тэднийг дэмжих олон зүйлийн тогтоол гарч байна. Хөөрхий Монголчууд маань үр хүүхдээ сургууль соёлын мөрд оруулах гэж амьдарлаа орхин хот орлоо, гэр түрээсэлж сууна, сургуульд хотын сурагчдаас илүү сүйтгэл тушаана, өөрөө хүч явъя гэхэд хотын ажил алдагсад ч хийх ажил олохгүй хэцүүдэж байгаа газар, Хятад үг хэлж ч чадахгүй Монгол хүн юу хийж үр хойчсоо соёлтой хүн болгох хүслээ биелүүлье дээ.
За, Монгол сургууль хүнээ багтааж ядах боллоо. Ганц энэ сургуулийн хувьд баярлууштай гэж үзэж болно, гэтэл бүхий л Монгол сурган хүмүүжилд, цаашилбал бүхий л Монгол үндэстэнд энэ нь баяр юм уу, гуниг юм уу?!
(2004. 04. 02 21: 9: 30)
Байгаль:
Миний бодохоор сургууль нийлүүлж байгаагийн гол шалтгаан нь:
1. Сурагчийн ирэлт бага. Маш олон гацаа тосгоны ангиудад хэдхэн буюу арван хэдэн сурагчтай.
2. Багшийн эх сурвалжийг бүрэлгэж байна. Нэг ангид хэдэн сурагч байсан ч багшийн тоо мөн тэр ёсоор байх хэрэгтэй. Иймээс олонх газар багшийн эх сурвалжийг ихээр бүрэлгэж байх бөгөөд олонх газар нь уулын байдлаар багшийг тохируулахад багшийн тоо хол дутах үзэгдэл оршиж байна.
3. Бэл мөнгийг тохиромжтой хэрэглэж чадахгүй. Хэрэв нэг ангид хэдэн сурагч байхыг ч хамаарахгүйгаар багшийг тоо ёсоор тохируулбал одоохон сургууль төгссөн сурагч байх нь ч байна, гэтэл цалин хөлсний асуудлыг шийдвэрлэхэд хүчиртэй. Тэгээд бас газар бүхэнд сургуулийн суурь төхөөрөмжийг байгуулахад маш их сүйтгэл хэрэгсэнэ, харин сүйтгэлийн ирэлтийг хэн хангах билээ?
Одоо маш олон буйд бөглүү газар эдгээр асуудал нийдэм оршиж байна. Буйд бөглүү газрын аж ахуйн хөгжлийн байдал тийм баярлууштай биш, иймэрхүү байдал дор энгийн орон нутгийн байдлаас давсан аж ахуйн дараасийг дааж дийлэхгүй нь мэдээжийн хэрэг (дотор газар хийгээд далай дагуу оронд хүн ам зузаан, аж ахуйн хөгжилт түргэн, сурагч олон, багш бага учраас дараасийг дарж дийлнэ. Гэтэл манай буйд бөглүү оронд сурагч бага, гэтэл хэрэгсэх багшийн тоо дотор газраас хол илүү, аж ахуйн хөгжилт нь удааний дээр эдгээр бодитой хүчир байгаагаас дараас нь бас хүнд).
Тухайн газрын засгаас энэхүү дараасийг хөнгөрүүлэхийн төлөө үндэсний сурган хүмүүжлийг үлдээхийн зэргээр сурган хүмүүжил заан сургалтын орчин тойрныг сайжруулж, хязгаартай бэл мөнгөө тохитой хэрэглэхийн төлөө сургууль нийлүүлэх төрийн бодлогыг тогтоосон байна.
Үнэндээ эцсийн үр дүнг хааш л аж ахуйн хөгжилт шийдвэрлэнэ. Хэрэв аж ахуй хөгжчихвөл эдгээр асуудал аяндаа шийдвэрлэгдэнэ. Тиймээс бид олонх гомдол тоочихын оронд эдгээр учрын үүсээн шалтгааныг тодорхой таних нь нэн чухал.
Хэрэв өөрийн үндэстнээ, үг хэлээ, эх нутгаа хайрладаг бол бид нутаг усаа чармайн байгуулж аж ахуйгаа хөгжүүлвэл таарна. Аж ахуй хөгжүүлбэл маш олон асуудал аяндаа шийдвэрлэгдчихнэ, бүгдээр хамт чармайя!
(2004. 04. 03 08: 21: 52)
Эсэн:
Хэлж байгаагийнх нь өндөр түвшнийг хараачээ, яггүй төв хорооны удирдлага шиг.
1. Сурагчийн ирэлт бага – тийм ээ, төлөвлөгөөт үржлийн төрийн бодлогын туушлуулалт ба сурагчдын хорогдол (Хятадын сургуульд явж байх ба сурлага алдаж байгаа)-аас шалтгаалж сурагчийн тоо маш ширүүнээр багасч байна. Гэвч энэ нь асуудлын гол шалтгаан биш. Сурагчийн нягтаас хэт их болох нь сурган хүмүүжилд авч үзвэл тийм ашигтай ч биш дээ. Бодож үзээрэй, ная ерэн хүн нэг ангийн гэрт шахалцаж сурагчдын бие сэтгэлийн бойжилтод бүр ашиггүй юмсан. Тэрчлэн багш ч хүнээс биш хувилгаан биш, тийм олон хүүхдийг яаж хүмүүжүүлдаг билээ? Бусдын хүн олон нь аргагүй байтал, бид харин түүнийг атаархасны хэрэггүй биз? Хөгжсөн гүрнүүдээр 15 – 25 хүнтэй бага ангийн хэлбэрээр хичээллэхийг түгээмэлжүүлж байна. Та харин тэр чинь хөгжсөн гүрэн шүү дээ гэж хэлж мэднэ, гэтэл бид “Яаж зовиуртай ч хүүхдийг зовоож болохгүй” гэж олон жил хашгирч ирлээ, явсаар одоо хүүхдээ бичиг үсэг нүдлэх газар ч үгүй болгочихлоо. Ийм жинхэнэ бүрэлгэмтгий ноёд ичингүйрч болохгүй юу?
2. Багшийн эх сурвалжийг бүрэлгэж байна – “Эл байгууламжид бүр Монгол Хятад хоёр иж хүн тохируулсаар байгаад эдийн засгийн дараас хитэрхий их болжээ” гэж хэлэхгээгүй биз дээ? Дээш мацъя гэсэн нэг хүн 10 жилийн өмнө ингэж хэлж өнгөрчээ (Монгол байгууллагыг багасгах гэсэн бодитой орчинд хэлсэн), тэгээд тэр хүн хүссэн өндөр байрандаа гарч чадаагүй бөгөөд нэр нь дурдагдахаар манайх шиг энгийн ард ч зүхдэгсэн.
3. Бэл мөнгөө тохиромж муутай хэрэглэж байна – Хичнээн жилийн турш аж ахуйн нэмэгдлийн тоо норм тасратгүй нэмэгдэж л байна, аль ч хугацааны удирдлага нь ч засаг бариад бүх хүмүүсийг цочоом амжилт бүтээлтэй, гэтэл ардууд нь өдөр ирэхүйеэ ядуурч хүүхдээ бичиг үзүүлэхэд хүчирдэх болчихлоо. 1984 оноос нааш сэргээгдэн хөгжиж ирсэн үндэстний сурган хүмүүжил одоохны улс ардын амьдрал чинээлэгжжээ гэж байгаа өнөөдөр аргацаасхийж ч дийлэхгүй болчихсон гэж үү? Бэлэн мөнгийг бүр хаа аваачиж “тохиромжтой” хэрэглэчихэв?!
“Тэгээд бас газар бүхэнд сургуулийн суурь төхөөрөмжийг байгуулахад маш их сүйтгэл хэрэгсэнэ” – Олон зуучит хичээлийн гэр байгуулах гэж байгаа юм уу? Одоохонд тэр чинь үндсэн төхөөрөмж биш, харин заан сургалтын нөхцлийг сайжруулж байгаа хэрэг шүү дээ. Ойлгогдошгүй нь тухайн жилүүдэд малчин тариачид идэх өмсөхөө нарийлж баймаан байгуулсан сургуулийн гэр барилга яачихав? Сонсохлоор зарим газарт бүр хонины хороо болгочихсон гэнэ. Энэ чинь бүрэлгэмтгий үрс дээдийн буянаараа туйлж байх бишүү?
“Үндэсний сурган хүмүүжлийг үлдээхийн зэргээр сурган хүмүүжил заан сургалтын орчин тойрныг сайжруулж” – Өршөөл энэрэлд шүтэх хэрэгтэй болоод байгаа гэсэн үг дээ, хөөрхий. Сурган хүмүүжил заан сургалтын орчин тойрныг сайжруулахын төлөө үндэсний сурган хүмүүжлийг үлдээвэл л болчих юм уу? Бүтэн сайхнаар нь үлдээсэн үү гэж асуумаар байна.
“Аж ахуй хөгжчихвөл эдгээр асуудал аяндаа шийдвэрлэгднэ” – Та арай олиу солиу ярьж байгаагүй биз дээ? Сурган хүмүүжлээ сайтар хийж чадахгүйгээр хаанаас ирсэн аж ахуйн хөгжилт юм бэ? Улсын дотоод гадаадын туршлага үүнийг хангамжтай гэрчилж өнгөрчээ, энд би нуршихгүй.
“Хэрэв өөрийн үндэстнээ, үг хэлээ, эх нутгаа хайрладаг бол бид нутаг усаа чармайн байгуулж аж ахуйгаа хөгжүүлвэл таарна” – Монгол хүн бүр нутаг усаа бүтээн байгуулах гэж чармайж байхгүй гэж үү? Тэнд бүр идэж уугаад л жарган цэнгэж байсаар ядуурч байх юм уу? Аж ахуйн яагаад хөгжихгүй байхыг би бодвол та ч мэдэхгүй биш биз? Хэрэв мэдэхгүй бол илүүхэн үзэж сэтгэж болно. Харин шинэ бичгийн балайгаар орон нутгаа байгуулуулна гэгч дэмий хэрэг байх даа.
За, та чинь тэгээд дарга байдаг юм уу, ард байдаг юм уу би мэдэхгүй л дээ, гэвч дарга аясаар ярьж байгаа тань хэнд ч мэдрэгднэ. Миний бодохоор бага сага ч гэсэн бодитой учир хийх юм уу наад зах нь малчин тариачдын үр хүүхдийн сургууль соёлын мөрийг таслахгүй бол тэр чинь даргын ямбаас зуун хувь дээр байх. Хамгийн эцэст аймшиггүй асуусугай, та чинь Монгол хүн юм уу эсвэл өөр үндэстэн юм уу?
(2004. 04. 03 15: 37: 21)
Байгаль:
Би бол нэг Монгол залуу гэдгээ юуны өмнө тодорхойлъё. Хөөр наргиант их сургуулийн хүрээнээс салаад нэгэнт найман жил болчихлоо. Төгссөний дараа буйд бөглүү хөдөө нутгийн нэг суманд ажилласаар. Надад өөр бодол байхгүй, одоох төрийн бодлогыг зөвхөн өөрийн ойлгож байгаа хэмжээндээ тодорхойлъё гэсэн төдий.
(2004. 04. 03 16: 18: 48)
freedom:
Тэр бол Монгол хүн мөн, үүнийг сэжиглэх хэрэггүй. Олны ярилцаж байх хувь хувьдаа бүр ёстой шиг санагдаж байна. Иймэрхүү байдлыг өөрчлөх арга байна уу? Зарим асуудлыг хэдий тууртал ярилцлаа гээд хэлээд хийхгүй бол асуудлын гол шалтгааныг шийдвэрлэж чадахгүй биш үү? Өөр сайн арга байна уу? Жишээлбэл суурь мөнгөний нийгэмлэг байгуулах гэх мэт. Төр засгаас шийдвэрлэхгүй бол бид өөртөө арга бодож олно биз дээ.
(2004. 04. 03 16: 21: 18)
Байгаль:
Миний мэдэж байхаар, наяад оны эхнээс эхлээд өмнө хэдэн жил болтол олонх газарт бүр маш олон ардаас эрхэлсэн багш зарж байжээ. Ардаас эрхэлсэн багшийн цалинг бүр манай ард олон гаргаж байснаас биш эдийн засгийн төлөвлөгөөнд орж чадсангүй юм. Одоо гааль хураалтын өөрчлөлт хийснээс нааш малчин тариачдаас дураар сүйтгэл хураахыг улсаас цаазалсан байна, үүнд ардаас эрхэлсэн багшийн цалин, сургуулийн гэр барих ба гэр барилгын засаж сэлбэхэд хэрэглэх сүйтгэл ч багтана. Хэрэв ардаас эрхэлсэн багш хэрэглэх гэвэл тосгоны ардын их хурлаас дамжуулж зөвшөөрөгдвөл сая сүйтгэл хурааж тэдэнд цалин өгч болно. Одоохон маш олон газар бас ингэж хийж байна.
Миний хэлсэн аж ахуй хөгжчихвөл маш олон асуудал шийдвэрлэгдчихнэ гэсэн нь: Аж ахуй хөгжиж сая нэн олон гааль татвар хурааж тухайн газар орныхоо эдийн засгийг бүдүүрүүлж чадна. Ингэвэл сая нэн олон бэлэн мөнгө гаргаж сурган хүмүүжлийн сүйтгэл болгож дийлнэ гэсэн үг. Манай буйд бөглүү оронд авч хэлвэл олонх үеэс бид санаа хүрээд унаа хүрэхгүй байдаг. Жишээлбэл, улсын доторх хөгжсөн орны хүн ам олон, хураах гааль ч арвин, нэг тосгонд хэдэн мянган хүн нэг сургууль байгуулах ба нэг гацаа хоёр гурван зуун хүн нэг сургууль байгуулахын үүрэг ба дараас эрс ондоо шүү дээ.
Өнгөрсөнд төлөвлөгөөт аж ахуйн байдал дор та хэрэв нэг өргөдөл дэвшүүлвэл зүй ёсонд нийцдэг л бол улсын эдийн засгаас зардал сүйтгэл буулгаж өгч болно. Гэтэл одоо захын аж ахуйн цаг үе болж, улсын эдийн засаг өнгөрсөнтэй адилгүй болжээ. Гарлагын хэсгийг тухайн газар орны эдийн засаг хариуцна, иймээс маш олон учрыг бүтээхэд зохих хүчирдалтэй. Одоогийн захын аж ахуйн цаг үеийн эдийн засаг үнэн ондоо шүү. Тэгэхээрээ зөвхөн хөгжвөл сая нэн олон асуудал ба зөрчлийг шийдвэрлэж дийлнэ. Жишээлбэл, нэг орон дотроо, бүр эдийн засгийн будааг идэж байгаа атал 2003 онд эдийн засаг сайн газар нь хүн бүрийн сарын цалин тэгшитгээд мянга гаруй төгрөг өсжээ, эдийн засгийн хүчин мөхөс оронд уулын олж байсан цалингаа бас цаг тухайд нь өгч дийлэхтэй үгүйтэй.
Бид зөвхөн аж ахуйгаа хөгжүүлэхээр дамжуулж нэн олон хэрэгцээг хангахаас өөр арга байхгүй. Захын аж ахуйн цаг үед өр өвдөл ба хөөрхийлөл байхгүй, байх нь зөвхөн өрсөлдөл.
(2004. 04. 03 16: 47: 02)
Байгаль:
Бэл хуримтлуулах бол асуудал шийдвэрлэх бас нэг арга зам болно. Өнгөрсөнд бас ингэж хийсэн хүн байх бөгөөд тун сайн амжилт олсон юм. Засаг захиргаанд бас бэл хуримтлуулах ба хэрэглэж болох байгууламж байна, жишээлвэл, эл газрын эвлэлийн зохион байгуулалтад “хүслэн инженеринг” гэж буй. Бас нэг арга нь арилжаачин урьж бэл мөнгө оруулах зам, гадаадын ба улсын доторх бэл мөнгийг оруулж ирэх явдал. Гэвч эдгээр бол бүр түр цагийн, яг цус юүлж байгаа шиг, харин цус бүтээж байгаа биш. Аль нэг өдөр цус юүлхээ зогсвол амь нас эхлэн үхширнэ. Асуудлыг шийдвэрлэх үндсэн хэлбэр гэвэл хааш л урт хугацаагаар цус бүтээх чадлын системийг байгуулж авах хэрэгтэй, тухайн газрын аж ахуйн хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй! Ингэвэл сая хөдлөнгүй эрхийг хармандаа хийсэн явдал болно, цус юүлэхгүй болохоос айхгүй болно.
(2004. 04. 03 16: 58: 11)
Байгаль:
Нөхвөрлөх нь:
Би энд ирсэн нь зөвхөн Монгол залуучуудын санаа сэтгэлийг ойлгож мэдье гэсэн төдий, өнгөрсөнд би бас халуун сэтгэлтэй залуу байсан, хэлэхээ хэлж хийхээ хийдэг байсан. Төгссөний дараа их хотын амьдралыг орхиж нэгэнт 8 жил ажилчихлээ, миний ярьсан зүйл хэн нэг хүнийг дайрая гэсэн биш, харин биеийн өнгрөлтөөрөө сэрж мэдсэн зүйл байна. Хэрэв хэн нэгнийг гомдоосон байвал уучилхыг хүсье!
(2004. 04. 03 17: 12: 30)
Эснээ:
Та нэг суман дарга юмуу сумын шүжи гэх мэтийн тушаалыг хариуцаж байх бөгөөд соёлын ухамсраа арай бүрмөсөн таягдаагүй бол, та ч харин хоёр хадны хооронд хавчигдаж байж мэднэ. Хэрэв тийм бол тосгон бага сургуулийг нийлүүлэх буюу хасах явцыг биеэрээ өнгөрөөж, нутаг усны аав ах нарыг зовж гутарсан, арга барагдсан байдлыг та харин хамгийн ойрхон зайнаас ойлгож сэрсэн байгаа шүү дээ.
Хичнээ олон бага сага зэрэг жинстэй хүмүүс соёлын мэдрэл нь согогтой болж, төрийн бодлогоос бусад явдлыг мэдрэх чадвараа алджээ. Тэгээд зөвхөн доош дамжуулах ба шаардахыг мэддэгээс биш ардын зовиур зүдгүүрийг дээш тусгах чадавхыг байтугай тийм санаа ч байхгүй болсноос ядуу хүчирдэлгүй оронд харгалзлын төрийн бодлого ч байхгүй болжээ. Захын аж ахуй гэгч ямар ч оюунч сэтгэхүй ба нинжин сэтгэлийг бүр таягдана гэсэн үг биш шүү. Эдийн засаг сайн газар, эдийн засаг муу газар гээд л чухалчлаад байх юм. Яахдаа орон нутгийн хоорондоо тийм их зөрөө гардаг вэ? Жишээлбэл, мөн таны хэлдэг цалин хөлсөөр авч хэлье дээ. Ойрын нэг удаагийн цалин өсхөд хагасыг нь улсын эдийн засгаас хангаж, хагасыг нь орон нутгийн эдийн засгаас өгөхөөр тогтоосон биш үү? Учир нь орон нутгийн гааль ч улсын гаалиас дутуу хураагаагүй шүү дээ. Тэгээд орон нутгаас эрхэлнэ гэхээр эдийн засаг мөнгөгүй болчихно, орон нутгийн гаалийн ажилтан машин тэрэг авахад байгууллагаас нь 2 – 6 түмэн төгрөгийн нөхвөр хангана. Үүнийг яаж ойлговол таарах вэ? Орон нутгийн гааль гэгч тэдний хувийнх нь буян юм уу? Тэр бол гааль тушаагчдын зоос шүү дээ, гааль тушаагч гэгч харин манай бүх хүн ард мөн. Бид цалин олоход бас гааль тушааж байгаа, тариачид өнгөрсөнд аль жил нь гааль тушааж байсангүй вэ? Идэш гаргасангүй айлаас бас идшийн гааль гэж дэсхэн тулгаж байсныг бид мартах болоогүй дээ. Тэгж байсаар харин хүүхдээ өгөх сургууль олохгүй болчихно гэгч ямар ёс вэ? Буйд бөглүү ядуу хүчирдэлтэй гээд орхичихно уу? Ноёд нар засгийн өмнөөс өмгөөлнө, гэтэл өргөн олон малчин тариачны өмнөөс ганц голч үг хэлэх хүн яагаад байж болохгүй вэ? Тунлиао хотын нэг Шиан гуан гэдэг Солонгос тосгон байдаг. 2001 онд телевиз дээр мэдээлснээр бүх сургуульдаа сая 13 сурагчтай, 1 – 5 онд тэгшитгээд нэг онд 3 сурагч ч ногдохгүй шүү дээ, гэтэл тэд сургуулийн үүдээ хаагаагүй – Энэ бол албан журмын сурган хүмүүжлийн зориг санаа! Хуулийн зориг санаа туушлагдаж дийлээгүй, ард иргэний ашиг тус баталгаатай болж чадаагүй байхад зөвхөн аж ахуй хөгжөөгүй гэвэл болчихно гэж үү? Ли Чанпин бол мөн нэг сяны кадр, түүний “Тариачид үнэхээр ядуу, хөдөө тосгон үнэхээр хүчиртэй, тариалал үнэхээр түгшүүртэй” гэх нэг хуудас захидал “Гурван тариалал”-ын асуудлын дурдалтад түлхэц болсонсон. Тэгэх хэр нь тэр хүн чинь тэр ноёныг суухгүй болсон. Би хүн хүнийг ноёноо бай гэж байгаа биш. Ноён болгон эгэл ардад голч ёсыг олж өгч чадахгүй бол ноён сууриндаа ховтойхон суугаад, өөрийнхөө цүнхээ дүүргэвэл барлаа, битгий эгэл жирийн ардад нүгэлтэй явдал хийгчдэд хамсаарай. Шударга үг эгдүүг чинь хүргэж мэднэ, гэтэл чамд хортой зүйл алга. Ойлгох эсэхээ өөртөө мэдсэн хэрэг. За, тэгээд та ноён мөн бишийг ч тодлоогүйгээр олон ярилаа, таныг гомдоосон бол уучлаарай, би ганц хүнд л зориулж яриагүй дээ.
(2004. 04. 03 23: 04: 50)
Зүүдэн дэх тал
Байгаль аа, таны хэлсэн “Аж ахуй хөгжвөл олонх асуудлыг бүр шийдвэрлэчихнэ, бүгдээр хамтаар зүтгэе!” гэдэгт би баахан санал нэгдэхгүй байна. Аж ахуйн хөгжилтийг дагалдаад бас шинэ зөрчил ба асуудлууд гарч ирэх юм, эегүүтвэл хуучин зөрчил нь улам хурцдаж мэднэ. Холоос жишээлвэл, зуун жил атал хагалбарласны эцэст “Эдийн засгийн орлого” ихээр нэмэгджээ, гэтэл өнөө яав? Өнгөрсний тал нутаг ямар байлаа ...... Ойрын жишээ, арилжаачид урьж бэл оруулах оноос наана цаагуур, Зүүн Үзэмчинд нэг хувь хүний эзэгнэсэн мөнгөний уурхай байжээ, жилийн үйлдэхүүний өртөг тун өндөр, гэтэл тэр хүн ар түшигтэй учраас хэдэн жилээр гааль тушаахгүй байжээ, тухайн үеийн хошууны орон нутгийн товчоон дарга өөрөө хүрч дансыг нь шалгахад данс нь эрий хурайгүй бөгөөр үнэхээр гааль дарсан байдал оршиж байжээ. Энэхүү орон нутгийн гаалийн товчоон дарга гаалийн мөнгөө олохоо байтугай нэг жил болоогүйгээр даргын тушаалаа ч хусуулсан байна. Тэдгээр аж ахуйг хөгжүүлэх прожект нь хичнээн их орчин ахуйн үр төлөөс татсан (тал нутгийн элсэрхэгжил, мөнгөн уурхайн цианит натритай бохир ус 200 гаруй малыг хордуулан үхүүлж бас бэлчээр нутаг ба газар доорх усыг ч бохирдуулжээ)-ыг ч ярихгүй, наад зах нь энэхүү аж ахуйн хөгжил нь чухам хэнд ашиг хонжвор олж өгсөн бэ гэснийг бодох хэрэгтэй бишүү?
Хяналтын тогтолцоогүй байдал дор олонх уриа нь бүр хуурмаг гэгчийг нэн олж харах хэрэгтэйсэн. Суман даргын сонголтыг хүртэл хараач, үнэхээр ардаас сонгож байгаа юм уу? (Уучлаарай, та суман дарга суухдаа үнэн голоосоо учир бүтээе гэж байгааг би сэжиглээгүй). Аж ахуйг хөгжүүлэх прожект ба тохируулалт нь “Шинжлэх ухаан”-ны нотлолт ба хяналтыг өнгөрөөсөн үү үгүй юү гэдгийг анхаарууштай.
Хийсвэр уриа нь хэрэв хуулийн баримт ба хяналтын тогтолцоогүй бол хааш л түүний уг санааг сонжвол дээрсэн санагдаж байна.
(2004. 04. 04 09: 24: 13)
Байгаль:
Миний ойлгож байгаа хөгжилт бол аж ахуйн үргэлжилж болохуйц хөгжилтийг зааж байна, өөрөөр хэлбэл зүй зохистой хөгжилт. Яриангүй, ертөнц ихэд ямар ч амьтан байгаа шиг байгалийн жамыг зөрчиж нээн ашиглаж байгаа зүйл ч бий. Иймэрхүү эрүүл бус үзэгдлийг би ч хориглохыг хүсдэг. Сонгуулийн тухай асуудал бол миний бодохоор дэглэм ба нийгмийн ахицын асуудал байна. Миний хэлж байгаа бол өөрийн орчин тойрныхоо бодит байдлаас үүсч ярьсан юм. Жишээлбэл, манай суманд арван хэдэн багшийн орон тоо дутна. Одоогийн байгаа ангийн тоогоор улсын эдийн засгаас цалин идэх багшийг тохируулахад бас дутна. Гэтэл одоогийн байгаа багш нар өдөрт хэдэн сургуулийн хооронд гүйнэ гэгч байхгүй хэрэг. Өөртөө ардаас эрхэлсэн багш хэрэглэхэд цалин хийгээд тохируулалтын асуудлыг хэн дайчлах билээ? Одоогийн гаалийн тоо нормыг нэгэнт хэвшүүлэн тогтоолоо, мөн л төдий газар, мөн л төдий мал унаа, бид ардаасаа өөр зүйлээр нэрлэж сүйтгэл хурааж болохгүй шүү дээ. Хэрэв тэгвэл дураар сүйтгэл хурааж байгаа явдал болно. Гэтэл цалин хөлс авахгүйгээр хийх ардаас эрхэлсэн багш буюу шинэ төгссөн багш ганц ч байхгүй юм даа. Хэрэв сургууль ба багшийг бүр батлах гэвэл эрхбиш ойролцоо байх сургуулийг нийлүүлэх хэрэгтэй. Ингэвэл сая багшийг хүчийг тохиромжтой ашиглэж чадах бөгөөд бэл мөнгийг зохистой хэрэглэж чадна.
(2004. 04. 04 17: 44: 36)
Байгаль:
Би хөдөөд очихоос өмнө бас маш олон хий хүсэл хийгээд халуун сэтгэлтэй байсансан. Гэтэл үндсэн шатанд очсоны дараа тэрэх бодит орчин тойронд маш олон учрыг өөрийн бодитойгоосоо үүсэх хэрэгтэй гэдгийг таньжээ. Урт хугацааны үйлдлэг дунд аажмаар би ч бодит ахуйг хүлээн мэдэрсэн байна. ард олон хүүхдээ сургуульд өгөхөд дөхөмгүй байгааг би ч мэднэ. Гэвч нийлүүлсний дараа багшийн эгнээний бузгайралт ба хязгаартай бэл мөнгийн нэгтгэн хэрэглэлт жич сургууль эрхлэх орчин тойрны сайжралт ба сурагчийн олж хүртэх хүмүүжлийн чанар часааны талаас ярьсан ч маш олон ашигтай тал байх юм. Үгүй бол нэг сургууль (бага сургууль)-ийн 5 ангид 3 багш хорин хэдэн сурагчтай, нэг багш нэгдүгээр оны тооны хичээлийг зааж бармагц залгаад хоёрдугаар оны хэл бичгийн хичээлийг заана ...... Багшийн санаа сэтгэл ч төвлөрч дийлэхгүй, сурагч ч чанар сайтай хичээл ч олж сурахгүй. Бас нэг хэлэх дургүй үгийг хэлбэл одоо их дээд сургууль бас тусгай мэргэжлийн сургууль төгссөн залуучууд хэн гацааны сургуульд ажиллах дуртай билээ, байхаар бодход онц цөөхөн, тийм биш гэж үү?
(2004. 04. 04 17: 55: 30)
............
Энэ ярилцаа маань үргэлжилж л байсан, фрүм (BBS) минь хаагдаагүйсэн бол одоо ч гэсэн ярилцаж байгаа юмсан. Энэ бол BBS-ийн онцлог. Түмэн үсгийн зохиол байж болдог ч ганц үсгийн зохиол ч байж болдог. Зохих хугацаа өнгөрвөл BBS-ийнхээ орших орон зай багтаамжийг бодож хамаарагчид дэмий утгагүй гэж үзсэн буюу тохиромжгүй агуулга гэж үзсэн зохиолыг хасаж хаядгаас үнэ цэнэтэй сэдэв бол явах тутам шилдэгжинэ ......
Энэ бүлэг Монголчууд интернетийг сайхан ашиглаж байна гэж хэлэх болоогүй, интернетэд нэн олон сураг чимээ ба нэн бодитой үнэн мөн байдлыг хэлж өгч бас олон зүйлийн аж ахуйн хөдөлгөөнд зууч бодвол таарна. Зуун зууны турш аль ч төр засаг гээд Монгол хүнд интернет шиг өргөн зайг олгоогүй, Монголчууд маань хувь заяагаа эзэмдэх шиг эзэмдэхийг бодох хэрэгтэйсэн.
2005 оны 5 сарын 23-ны өдөр
Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан.
ReplyDeleteТиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.
тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com