Мэрсээ ба Өвөр Mонголын ардын хувьсгалт нам байгуулагдсан нь Г.Рубин

Монголын тусгаар тогтнолын төлөө Мэрсээгийн гүйцэтгэсэн үйлдэл хийгээд байр суурь


Монгол улс тусгаар тогтносны дараа, Өвөр монгол орон үргэлжлэн Хятадын умардын цэргийн эрхтний засгийн эрхшээлд тэлчилж, их Хятадчилсан үзлийг дарлал улам хэцүүдэж, их хэмжээний Хятад цагаачид нүүдэллэн орж, бэлчээр нутаг атар газар болгон хагалбарлагдан, Монголчуудын толгойд оногдуулсан гааль татвар улмаас хүндэрч байсан юм. Цаашлан умардын цэргийн эрхтэн Юань Шикайн Хятадын засгаас 1913-1914 он Өвөр монгол орныг Рихэ, Цахар, Сүй юань хэмээх 3 Хятадын онцгой засагт орон болгон салгасан байна. Иймэрхүү байдалд их Монгол гадаад улсаас Өвөр монголын 6 чуулганы хүсэл эрмэлзэл болон шаардлагаар 1913 онд Манлай баатар жанжин Дамдинсүрэнгийн дайчлалтаар арав гаруй мянган цэрэг 5 замаар Өвөр Монголд цэрэглээд Өвөр монголын ихэнх хэсэг газрыг эзэлсэн байна. Айн сүрдсэн Хятадуудтай Монгол цэрэг арав гаруй удааны байлдаанаар дамжиж, Монголчууд эцэстээ цэргээ ухруулсан боловч Монгол үндэстний нэгдсэн Их монгол улс байгуулах шуурхай зориг эрмэлзэл хүсэл бүрэн илтгэгдэж, Өвөр монгол оронд гүн нөлөө үзүүлсэн юм. Хятадын умардын цэргийн эрхтэн Юань Шикайгаас нийслэл Бээжингийн орчин дахь Монгол аймаг хошуудын байдал тогтуунгүй байсан байдлыг ихэд чухалчлан, Монгол язнууртдыг хэргэм жинс, мөнгө зоосоор татаж авах, хооронд гь завсардуулах, цэргийн хүчээр сүрдүүлэр зэрэг аргаа хослуулан хэргэлж байсан юм. Гагцхүү Юань Шикайгийн үед нэмэгдсэн Монгол ван гүн нарын хүний тоо нь Манж Чингийн үеэс хэд дахин илүү байж,

(8) иймэрхүү Өвөр монголын язгууртадын хувийн ашигт шунахайрч байгаа хугацаанд Хятадын иргэний засгаас Монгол оронд улмаас улам системчилсэн үндэстнийг хайлуулах төрийн бодлого явуулж байсан байна. Хятадын түрүү Юань Шикай “Хятад улсын хувь заяа” хэмээх номдоо “Хятадад байгаа эл цөөн тоот үндэстэн бол их Хятад үндэстний их бага салаа хуваарь” хэмээн бичиж, Гоминданы Монгол үндэстнийг мөхөөх, их Хятадчилах үзэл явуулах, цаашлаад 1928 оноос Өвөр монгол, Дээд монгол, Шикан зэрэг газарт муж байгуулах, Өвөр монгол орныг Рихэ, Цахар, Сүй юань хэмээх 3 Хятадын муж болгон салган бутруулж Алша, Эзнээг Ниншиад, Зостыг Лиаонинд, Хөлөн буйрыг Хар мөрөнд оруулж “Монгол аймаг хошуудын зохион байгуулах хууль” хэмээх 37 зурвасаар Монгол орныг эзэмшиж туйлбартай хайлуулан шингээж ноёрхохоор оролджээ. XX зууны 20-иод оны эхний үеийн иймэрхүү байдалд Халх Монголд юуны урд монгол ардын хувьсгалт нам байгуулагдаж, тус намын удирдлага доорх БНМАУ тунхаглан мэндэлсэн явдал нь Өвөр монгол оронд их заригжуулал болон нөлөө болсон байна. Нэг бүлэг сэхээрсэн Монгол сэхээтэд Хятадын хязгаар дахь Монголчуудын гал усны гашуун зовлонгоос аврах шинэ арга замыг мөрдөн эхэлж, Мэрсээ нарын удирдлага доорх Өвөр монголын монголчуудын ойр үеийн нам бүлэг, нэгдлийн тэмцлийн анхны алхаагаа эхлүүлсэн юм. Монгол улсын үндэсний архивт хадгалсан Монголын ардын хувьсгалт намын түүхэн материалаас үндсэлвэл, Мэрсээ Буянгэрэл нар Хөлөн буйрт сургууль эхэлж байсан хугацаанд байгуудсан Хөлөн буйрын залуучуудын нам нь 1923 оноос эхэлж Монгол улсын Дамбадоржийн удирдлага доорх БНМАУ-ын Ардын нам (1925 оноос МАХН болсонтой холбоо барьж харьцаа байгуулж эхэлсэн юм. Энэ нь Өвөр Монголоос төлөөлөгч томилж Монгол улстай харьцаа байгуулж байсан 3 бүлэг (Мэрсээгийн баргын бүлэг, Өлзийжаргал бас Шинэлам гэдгийн Ордосын бүлэг) 1924 оны өвөл 16 хүнийг Хүрээнд томилж байсан, Зостын бүлгийнхэн 1925 оны 3 сард Сэрэндонров (Хятад нэр нь Бай Юньти гэдэг Хүрээнд Дамбадоржтой уулзаж байсан) дотор хамгийн эрт Хүрээнд ирж холбоо байгуулсан бүлгийнхэн болох юм. 1925 оны 9 сарын 23-10 сарын 1 хүртэлх хугацаанд явагдсан Монгол ард улсын ардын хувьсгалт намын IY их хуралдаанд Дамбадоржоос илтгэл хийхдээ дээрх 3 бүлгийн тухай дурдсан байдаг. Тухайн үед Хөлөн буйрын залуучуудын намынхнаар бүрэлдсэн Баргын Монголчууд МАХН-тай холбоо байгуулж, тус намын төрийн бодлого болон сурталчллыг хүлээн зөвшөөрсний сууринд Монгол улсын ардын хувьсгалт намд орж, буцаж хариад тус намын үзэлт бодлогоо Хөлөн буйр оронд дэлгэрүүлэн сурталчилж, нууцаар намын гишүүн элсэж эхэлсэн байна. 1924 оны зун, хүчээ өргөтгөсөн залуучуудын нам дахинтаа төлөөлөгч томилж Монгол улсын нам, цэргийн сургуульд орж суралцан, тус нам нь ч Монголын ардын намын дорнод орны хувиар салбар болж зөвшөөрөгдөн хөгжсөн байна. Бүрэнгэрлээс МАХН-ын II, III, IY удааны их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан байдлаас дээрх түүхэн явдлыг гэрчилж болох юм. (9) 1923 онд залуучуудын намын хөдөлгөөн нь дахинтаа Хар мөрөн мужийн Дөжүнь Үжүньшэнгийн сэжиглэлийг татсан дээр Хөлөн буйрын дэд дүтүн яамны захирал Шэнфүгийн дургүйцлийг бас хүргэснээс болж Мэрсээ арга буюу Бээжинд, Буянгэрэл Улаанбаатарт очсон байна. Мэрсээ Бээжинд байх хугацаандаа Бээжингийн Монгол Төвд сургуулийн захирал Алтан-Очирын (Хятадаараа Жин Юнчан) урилгаар тус сургуульд багшилж, бас тухайн үеийн умардын цэргийн эрхтний засгийн Хятад Оросын харилцааны хянагч захирал Ван Жэнтины нарийн бичигч болон орчуулагчаар ажиллаж байсан байна. Энэ хугацаанд Мэрсээ Ван Жэнтинээс Монгол улсад сурагч элсэж байсан судлалт хийх явдлаар 3 сарын чөлөө авч Улаанбаатарт очсон байна. Энэ үеийн Улаанбаатар эл талын нийгмийн өөрчлөлт хийж байсан цоо шинэ хөгжилтийн шатанд байсан байна. Мэрсээгийн нүдэнд иймэрхүү хөгжилтийн үзэгдэл нь Өвөр Монголтой хурц соргог адилтгал болж байсан юм. Намын дорно дахь хуваарь салбарын хариуцлагатны хувиар Мэрсээ МАХН-ын ерөнхий хариуцлагат Дамбадоржтой уулзаж, Өвөр монголын бүх оронд МАХН-ын хуваарь салбар байгуулах бололцоо байх эсэхийг ярилцаж эхэлсэн байна. Залгаад иймэрхүү Монгол улсын хөгжилтийн байдлыг Өвөр монголын бүх Монголчууддаа танилцуулахын төлөө Мэрсээ Бээжинд буцаж ирсний хойно 1923 оны 11 сард өөрийн үзэж сонссоноо үндэслэн “Шинэ монгол” хэмээх номыг Хятад хэл дээр хэвлүүлж, тус номдоо Мэрсээ Монгол улсын хөгжилтийн байдлыг бүх талаар системтэй танилцуулга хийсэн байна. Жишээлбэл: 1911 оноос эхэлж Жавзандамба хутагт Их монгол хаант улсыг сэргээн байгуулснаас 1919 онд Хятадын иргэний засгийн ерөнхийлөгч Шү Шүчан болон ерөнхий сайд Дуан Чирүй цэргийн эрхтэн Шү Шүжинг томилж Хятад цэрэг дагуулан Хүрээнд орж тухайн үеийн Их монгол хаант улсын ерөнхий сайд Бадамдоржийг сүрдүүлж, Жавзандамба хутагтыг хорьж байсан байдлыг тэмдэглэн, бас 1921 онд Монголчууд Буриад монголын Чагтад Монгол ардын намын төв хороо ба түр цагийн засгийн ордныг байгуулж, Хүрээнд цэрэг орон Жавзандамбаар төрийн төрийн тэргүүн болгосон шашин төр хавсарсан засагт төр байгуулагдсан байдлыг ч нарийн тэмдэглэсэн байна. Мэрсээ ардын намын улс төр, цэрэг, аж ахуй, хууль, боловсрол хүмүүжил, шашин, нийгэм соёл зэрэг хэдэн талаар Монгол улсын тухайн үеийн хөгжилтийн байдалд нарийн тодорхой сийрүүлэн тэмдэглэсэн байна. Сүүлийн хэсэгтээ Мэрсээ дүгнэлт хийхдээ: Бүх монголын ард түмний оргилом сэтгэл бадран ... Монголын шинэ засаг байгуулагдсанаас хойшхи бүх төр засгийн зохион байгуулалт нь ард түмний эрхэнд байж, улс төрийн талаар бүх Монголчууд эрх тэгш байж ... Хятад цэргийн эрхтний дарлалд бүх Монголчууд ясанд нь ортол хорсож байсан хэмээн тэмдэглэж байсан байна.
(10) Тухайн үеийн Өвөр монголын эл хошуу аймгийн хувь хувиндаа тусгаарласан бутархай байдлыг эцэслүүлж, нэгдэлтэй улс төрийн нам бүлгийн жолоодлого явуулахын төлөө, Мэрсээ Дамбадоржийн танилцуулга болон Оросоос Бээжинд сууж байсан элчин сайд Залаханы хавсарлагаар Москвад очиж коминтерний хавсарлага дэмжлэг авах хэлэлцээр хийсэн байна. Тухайн үед коминтернээс Хятадын Гоминдань, коммунист хоёр намын хамтран ажиллагаа ба хоёр талд эл талын дэмжлэг үзүүлж байсан цаг үе юм. Буцаж ирээд Мэрсээ Ордосын дугуйлангийн хөдөлгөөний удирдагч Өлзийжаргал (1921 онд хошууныхаа гянднаас оргож, Бээжингийн Юнхэгүнд сууж байсан) болон Зостын Сэрэндонровтой (Хятадын Гамин намын гишүүн, Гамин намын төв хорооны хэрэг эрхлэгч комиссын нөхвөр гишүүн, Хятадын тэргүүн Сүнвэнээс дутаан Монгол “Рихэ, Цахар, Сүйюань” оронд томилсон онцгой төлөөлөгч гишүүн) холбоо барьж, Өвөр монголд хувьсгалт нам байгуулах анхны бэлтгэл хийсэн байна. Өвөр монголын ардын намыг байгуулах бэлтгэлийн тухай Мэрсээ 1931 онд бичсэн “Хөлөн буйрын асуудал” хамаах номын 26-р хуудсанд: ... Залуучуудын нам өвөр монголын хувьсгалч нартай хамтарч, Өвөр монголын ардын намыг байгуулсан ... гэж тэмдэглэж байсан юм. Мэрсаа Баргын залуучууд намын жолоодогч хүний хувиар Сэрэндонровыг Өвөр монголын Гамин намтай хамтарч. 1924 оны өвөл Бээжинд Өвөр монголын ардын хувьсгалт нам байгуулах бэлтгэл хурал хийж, мөн түр цагийн хэрэг эрхлэх газрыг байгуулсан байна. Түр цагийн хэрэг эрхлэгч гишүүдийн дотор Мэрсээ, Сэрэндонров, Энхбат, Алтан-Очир, коминтернээс Өвөр Монголд томилсон Буриад хүн Оцлов зэрэг 7 хүмүүс байж, 1925 оны 1 сард Бээжинд “Дотоод монголын эл аймаг хошуу эл бүлгэмийн төлөөлөгчийн их хурал”-ыг эрхлэн хуралдсан байна. Тус хуралд оролцсон нийт 50 гаруй хүмүүс байж, хурлаас “Дотоод монголын ардын намын бэлтгэл комисс”-ын нэрээр “Дотоод монголын ван гүн нарт зориулсан бичиг” болон “Дотоод монголын эл аймаг хошуу эл бүлгэмийн төлөөлөгчдийн их хурлын тунхаг”-ийг нийтэлсэн байна. Тунхагт Дотоод Монголчууд ван гүн ноёдоос энгийн хар хүн бөгөөд Дотоод Монголын шинэчлэлт хөгжилтийн төлөө хариуцлага байх мөртөө тус жилийн 3 сарын 15-ны өмнөөс Дотоод Монголын ардын намын бүх төлөөлөгчдийн их хурал хуралдуулахаар уриалга гаргасан байна. Хуралд Сэрэндонров зэрэг 15 нэрс нам байгуулах бэлтгэлийн гишүүдийг сонгож, Сэрэндонров комиссын дарга, Мэрсээ дэд даргаар томилогджээ. (11) Тус тунхагийн эцэст холбоо барих хаяг нь Бээжингийн Дунсэ өмнө Дашин байрын Мэрсээ гэснээс үзвэл Мэрсээгийн туурьвиж бичсэнийг тодорхойлж болно. Гэвч дээрх хурал нь төлөвлөсөн ёсоор хуралдаж чадсан гэсэн материал байсангүйгээс үзвэл, тус жилийн 3 – 4 сард Сүн Жүншань нарын Бээжинд хуралдах Хятадын иргэний хурал болон 3 сарын 12 – нд Сүн Жүншань өвчнөөр үхсэн, 5 сарын 4-ны Хятадыг донсолгосон сурагчдийн хөдөлгөөнтэй холбоотой байх ёстой. 1924 оны 10 сарын 23 – ны өдөр Фөн Юйшань “Бээжингийн хэрэг хувьсал” гаргаж, харьяат цэргээ гамингийн цэрэг хэмээн нэрээ өөрчилж, Гуанжөүд байсан Сүнвэнийг цахилгаанаар Бээжинд урьсан байна. Энэ үед Луан Чирүй Бээжинд Хятадын умард цэргийн эрхтний тэргүүн болж, Фөн Юшанийг Хятадын баруун хойд орны хянан байцаах захирагчаар томилсон байна. 1925 оны 1 сард баруун хойдын хянан захирагчийн ордон Бат хаалганд байгуулагдаж, фөн Юйшан өөрийн хүчээ өргөтгөхийн төлөө Оросын элчин сайд Залахан, Оросын Гуанжөүд суугаа төлөөлөгч Бао Лутин зэрэг хүмүүсийг Бат хаалганд урьж, Монгол улсаар дамжин Оросоос тусламж гуйчилсан байна. Мөн коминтерний хавсарлагыг хүлээж, Оросоос цэргийн боловсрол, эдийн засаг, зэвсгийн тусламж хүлээж, Фөн Юйшан Өвөр монголын дунд, баруун хэсэг газар оронд хүчээ өргөтгөж цэрэг суулгажээ. Мэрсээ коминтерн болон Монголоор дамжин Фөн Юйшантай хэлэлцээр хийж, 1925 оны 10 сард Өвөр монголын ардын хувьсгалт нам байгуулах нэгдүгээр удааны төлөөлөгчдийн хурал нь Фөн Юйшаний хүчний харьяанд байгаа Бат хаалгад (Жяньжя көү) харьяалагдаж, коминтерн болон Монгол улсын Дамбадоржоос хорин мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Фөн Юйшан ч Өвөр монголын ардын намын нөлөөнөөр Монгол оронд өөрийн хүчээ өргөтгөх эзэрхэглэлийн сууриа бататгах гэсэнд байх юм. 10 сарын 13 – ны Өвөр монголын 6 аймаг, Алша, Эзнээ, Хөх нуур, Ойрад, Хөлөн буйр зэрэг эл Монгол орны төлөөлөгчид 100 гаруй хүмүүс цугларч, Коминтерны төлөөлөгч Оцлов, БНМАУ – аас Дамбадорж, Хятадын иргэн, Коммунист хоёр намын төлөөлөгч болон Фөн Юйшан төлөөлөгч нар оролцсон байна. Их хурлаас Мэрсээгийн туурьвиж бичсэн “Дотоод Монголын ардын хувьсгалт намын I их хурлаас олон түмэн ард нийтэд тунхаглан зарлах бичиг” (12)-ийг нийтэлж, намын төв хорооны эрхлэн хэрэгжүүлэх комиссоос 14 нэрс гишүүн сонгож, Сэрэндонров намын дарга, Мэрсээ намын нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Дараа нь Монгол улсаас Өвөр монголын намын төв хороонд байнга суух төлөөлөгч томилж, Өвөр монголын ардын хувьсгалт цэргийг байгуулсан байна. Өвөр монголчуудтай нягт харилцаатай байсан Японы гадаад явдлын яамны тушаалт Фүжино Бээжинд байх Японы элчингийн газартаа нууц мэдүүлэлт хийхдээ “Дотоод Монголын ардын хувьсгалт нам болон ардын хувьсгалт цэрэг байгуулагдсан явдал нь Монголчууд өөрийн тусгаар тогтнох сууриа бататгах цорын ганц арга зам болохыг тэд өөртөө таньж олсон байна ...” гэж тэмдэглэж тавьсан билээ.

No comments:

Post a Comment