Монгол бичгээр бичигдсэн “Чөлөөт Монгол” гэсэн нэг сэтгүүлийг олж уншлаа. Миний сонирхлыг ихэд татсан байна. Тэгээд доор агуулгыг дөхөм задлан өгүүлэхийн хамт хэдэн зурвас саналыг дэвшүүлье.
1. Агуулгын хувьд үзэхэд, энэ нь Өмнөд Mонголын шинэ нэг үеийн залуучуудын ухаарал сэхээрэл ба тэдний босож зогсох гэж тэмцэн тэмүүлж байгааг харуулж байна. Дээр зууны дөчөөд оны дэлхийн их орчин тойрны нөлөөнд Өмнөд Mонголчууд босож зогсохын төлөө дэлхийн бусад үндэстэнтэй адил нэр хүндтэй амьдрахын төлөө чармайж өнгөрсөн мөртөө байлдаж өнгөрсөн. Гэтэл харамсалтай нь, 1949 он хойш Өмнөд монголчууд босож зогссонгүй мөртөө харин Хятадын коммунист засгийн өмнө сөхрөн унасан байна. Соёлын хувьсгалын үед Өмнөд монголчуудыг Хятадын коммунист намын засгийн газар нэн илүү хүлээслэн хяргасан байна. Монголчуудын шилдэг охид хөвгүүд алуулж, хүнд эрүүгээр тамлагдан тарчлаагдаж амьдын тамыг үзсэн байна. Гэтэл тэд амьдрах хүчээ алдаагүй, нэг бүлэг Өмнөд монголчууд, дээр зууны наяад он болон ерээд оны үед харгис коммунист намын засагтай нугаршгүй тэмцэл хийж байсан байна. 97 оноос эхлэн гадаадад байгаа Монголчууд улс төрийн намын хэлбэрээр улс төрийн хүчийг зохион байгуулж коммунист намын засгийн газартай шантаршгүй тэмцэж байсан бол арваад жилийн дараа Өмнөд монголчуудаас улс төрийн намын хэлбэр бүхий бас нэгэн улс төрийн хүчин байгуулагдсан нь Өмнөд монголчуудын амьдралын хүчтэй байгааг харуулж байна. Тэр мөртөө тэд өөрийн биеэ даасан сэтгүүлээ зоригтой найруулан гаргаж байгааг тус хүн сэтгүүлийг наруулан эрхэлсэн залуучуудад талархлаа илтгэхийн хамт тэдэнд хүндэтгэлээ дэвшүүлж байна. Сэтгүүлийн агуулга нь товч тодорхой, улс төрийн зогсолт болон зорилго тод, цуглуулсан материал нт хэдийгээр дөхөм боловч үндсэндээ сэтгүүлийн үндсэн шаардлагад нийцэж байна. Яриангүй ташаа үсэг болон хэв загварын талаар асуудал оршиж байгаа боловч эдгээрийг залуучууд хожим залруулан сайжруулах биз.
2. 1949 оноос хойш Өмнөд Монголд биеэ даасан улс төрийн агуулга бүхий сэтгүүл гэж байгаагүй. Байгаа сэтгүүл сонин нь цөм Хятадын коммунист намын дуу хоолой буюу коммунист намын удирдлага доорх хамаа бүхий ухуулгын зүйл болно. Хэдийгээр цөөхөн тооны Монгол хэлний сонин сэтгүүл байдаг боловч цөм намын зохион байгуулалтын хяналтын доорх үнэн худал хутгалдсан зүйл болно. Ард иргэд биеэ дааж найруулах эрхгүй, биеэ даасан хэвлэлийн эрх чөлөөгүй. Хөх хотод байгаа Наранбилэг авгайг өөрийн биеэ дааж “Голомт” сэтгүүлийг найруулан тархааж байсан гэж сонсож өнгөрсөн. Гэтэл дөнгөж 5 хугацаа гаргамагц засгийн газраас албадлагаар зогсоож, Наранбилэг багш ч тэс хавар баривчлагдсан байна. Хятад улс нь өөрчлөлт нээлт эхэлж явуулснаас хойш цөөн бус Өмнөд монголчууд гадаад улсад суралцан харь газар амьдрах болсон байна. Бас цөөн бус Монголчууд өөрийн хүсэн мөрөөдөж байсан эх улс Монгол улсад урт хугацаагаар оршин сууж, арилжаа наймаа хийж явах болсон. Гэтэл тэдгээр Монголчууд ерөөсөө сэтгүүл эрхэлж байсангүй. Монголын эрх чөлөөний холбооны нам нь байгуулагдаад 2 жил болоогүй гэж сонссон. Тус зохион байгуулалтын ажиллагаа бүхэн нь ил тод. Энэ нь өөрийнхөө “хар авдар”-т нууцаа өрнүүлж байгаа биш гэдгийг илтгэж байгаа юм. Би ч гэсэн зарим улсуудын тус намын тухай үнэлэлт шүүмжлэл хийж байгааг сонсож байсан. Гэтэл тэд даруу дуугайгаар иргэдийн шүүмжлэлийг хүлээж байжээ. Нэг зохион байгуулалт, нэг нам бүлэг нь эрхбиш ард иргэдийнхээ дэмжлэг, хяналт болон шүүмжлэлийг хүлээх хэрэгтэй. Хэрэв эдгээрийг хүлээхгүй бол амьдралын хүчээ алдахад хүрэн ганцаар эзэмшлийн чанартай болно. Хэрэв ард иргэдийнхээ итгэлийг алдвал түүхэн дэх вант төр, Нацистын төгсгөлтэй адил болох мөртөө ард иргэдийн шүүмжлэл ба хяналтыг боодог өнөөдрийн коммунист намтай адил болох юм.
3. Монголын эрх чөлөө холбооны нам болон Өвөр монголын ардын нам нь одоох түүхийн шатанд хоёулаа цөм улс төрийн зохион байгуулалт байж, хараахан улс төрийн намын хүчин болж бүрэлдээгүй юм. Хэрэв аль нэгэн өдөр Өмнөд монголчууд өөрийн биеэ даасан сонгох эрхтэй болвол сая төрийн нам үүсэх боломжтой болно. Тэр үед орон нам бүлэг харилцан өрсөлдөх улс төрийн тавцан буй болно. Гэтэл одоох шатанд авч үзвэл хоёр намын хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй мөртөө өрсөлдөх чухалчлага ч байхгүй, өрсөлдөх хэр хэм ч байхгүй юм. Ард иргэд нь бүхэлдээ коммунист намын засгийн газарт барьцаалагдсан байхад бас юуны өрсөлдөөн зөрөлдөөнийг ярих вэ? Өнөөдөр ч Өмнөд монгол өөрийн гэсэн төрийн эрх болон өөрийн засгийн эрх байхгүй. Хууль ёсны сонгох эрх нэн байхгүй. Одоох шатанд авч үзвэл, аль нэгэн нам бүлэг нь ч бүх Өмнөд монголчуудын эрх ашгийг төлөөлж дийлэхгүй. Үүнээс хойш иймэрхүү маягийн улс төрийн зохион байгуулалт нэн олон байгуулагдвал нэн сайн. Энэ нь Өмнөд Монголд олон хүн ухааран сэхээрч тэмцлээ эхлүүлж байгаа гэдгийг харуулж байна. Ард иргэд ч хэн зориг цөстэй, хэнийх нь зорилт тод бол, хэн нь олонх Монголчуудын ашиг тусыг төлөөлж байгаа бол, аль талд нь сод мэргэн, чадварлаг удирдлагатай бол тэр зүгт хандана. Учир нь олон түмний нүд бол соргог байдаг. Эсрэгээр хэлэхэд хэн хэрэв ард иргэдийнхээ үндсэн ашиг тусаас тэрсэлвэл хэн ялагдна. Энэ бол хүн төрөлхтний нийгмийн үндсэн жам хууль болно.
4. Монголын эрх чөлөө холбооны намд авч хэлвэл, өөрийн намын сэтгүүлээ эрхэлж байгаа нь өөрийн гэсэн цонхтой боллоо гэсэн үг болно. Гэтэл зөвхөн цонхтой байгаад болохгүй. Өөрийнхөө вэб сайтаа бас тасралтгүй шинэчлэх хэрэгтэй. Өмнөд монголын олон залуучууд үзэл ухамсрын талаар эв хамтын соёл ба номлолыг итгэж байгаа тул агуулгын шинэчлэлт ба гүүнчийг анхаарах хэрэгтэй. Үүний хамт найруулах, үсэг шивэх, хэвлэх, тараах зэрэг асуудлыг бодолхийлэн аж ахуй талаарх хүчирдлийг тэвчих, улс төрийн бусад хүчний эвдлэг ба саадыг даван сэтгүүлээ үргэлжлүүлэн эрчимтэй, чанартай тараахыг санаачлан чармайвал Монголчууд та бүхний чармайлга ба хөдөлмөрийн утга чанарыг ойлгож улам олон хүний дэмжлэгийг олж Өмнөд монголын түүхэнд “Чөлөөт монгол” гэсэн сэтгүүлийн нэг үлдэх юм.
Малчин ардын сэтгэл
Аян Утсан хүрээгээ аваач!
Утаа униараа аваач!
Өмхий бузардлаа бүр аваач!
Отрын газрыг минь өгөөч!
Өнөр асар надад хэрэггүй!
Удмаараа бид нүүдэлч юм!
Өвлөсөн эх орныг минь бүү тальхиарай!
Өрцөнд минь хутгаа шууд дүрээрэй!
Алаг үнээний суурьшилд чинь мал тогтохгүй!
Авс шиг жижиг өрөөнд чинь
Амьсгал цухалдаад байна!
Өвөлжөөндөө би харья!
Өвөг дээдсийн минь онгоныг худалдчихлаа гэж
Шөнө шөнө хар дараад байна!
Номхон ардынхаа зүрхэн дээр
Ногоон талыг нь эсгэж
Номин уулаа худалдаж
Ноён л суухаа бодвол
Тал нутаггүй Өвөр монгол
Таван хошуутгүй Өвөр монгол
Тансаг соёлгүй Өвөр монгол
Дархан байгальгүй Өвөр монгол минь
Алаг үнээтэй Өвөр монгол
Алтан хундагатай Өвөр монгол
Архин үйлдвэртэй Өвөр монгол
Агаар нь бохирдсон Өвөр монгол
Бөөм улаан тоосон дунд
Бүдүүн хар нүхний ирмэг дээр
Бөмбөрсөн нулимстай сэрэвч
Бөмбөрцгөөс эх орон дахиж олдохгүй!
Төрөлх яаба таван хошуут минь үг хэлж
Төмөр утаснаас цэцэг дэлгэрч
Дөрөөн сур минь үнс болохын цагт
Төрсөн эх орон минь эдгэрч амилах уу!
No comments:
Post a Comment