Зүрх шимшрүүлэгч миний монгол -Амар

Зүрх шимшрүүлэгч миний монгол Амар

Айлчлалын уртын гадна хангарсан аяны хасаг балбархай
Албан хурлын товчооноо хэвтсэн авианы үсэг ташаа
Адуун музейн хэрэм түшсэн хусан уурга илүүц
Ахих зуунд үзмэр ч болох араг яс минь хүнд.
Бухгүйгээр тугалдаг бухуураа уудлуулсан бухтай үнээ
Бүлээн уургаа шимээгүйгээр багалзуурыг огтлуулсон барцадтай тугал
Уяа хориотойгоор тэжээдэг хохьсоо зузааруулсан үйлтэй хонид
Ой жилээ үзээгүйгээр энгэлзүүрээ хэрчүүлсэн өшөөтэй хургад.
Уул нь сэндийлэгдэж жигүүртэн ч буух жалгагүй шалдан
Ус нь ч шаргагдаж жараахай ч бүтэх замаггүй шалчиг
Тал нь тальхигдаж тугал ч тоглох зайгүй шахуу
Тэнгэр нь түймэрдэгдэж од ч анивчлах завсаргүй шарангуй.
Малаа туусан нь мах ч үнэрлэхгүй шөл оочино
Мааниа тоолсон нь Манзушир ч үзэхгүй шулам уулгална
Гайхамшигт түүхтэй дээдсийн уудам нутагт малчид тарчлалтай
Гамшигт ахуйд дэгжирхийн заяагаа даатгаж
Монголчууд тэлчлэлтэй.

No comments:

Post a Comment