1911 оны 12 сарын 1 – ны өдөр Халх аймгийн ван гүн нар жич Зост Жирэмээс дутаан очсон Хайсан нар, Богд гэгээн Жавзандамбыг тэргүүлэгчээр өргөн бүх аймаг Монгол Чин улсаас салж, тусгаар тогтнолоо тунхаглажээ.
Үүний гол шалтгаан гэвэл
1. Чин улс, Монгол Төвд хоёр үндэстний шашны хаан, оюун санааны жолоодогч болох Далай ламыг доромжлон дарлажээ.
2. Чин улс Монгол оронд “шинэ засаг”-ийг хэрэгжүүлэн, ван гүн болон тушаалт ламын онц эрхийг үгүйсгэн дарлал явуулсан.
3. Чин улс “Манж Хятад нэг гэр” болж, хязгаар оронд “муж” “шиан” байгуулан, Хятад ноёдоор захируулж мөртөө Халх аймгийг муж болгох гэсэн.
4. Чин улс Монгол оронд Хятад хүнийг их хэмжээгээр нэвтрүүлэн оруулж, хүн ардыг хядан алж, нутаг усыг булаан эзлээд бэлчээр талыг хагалбарлан урвуулжээ. 5. Цагаагчин гахай жилийн хувьсгал “Татаарыг тонилгож Хятадыг сэрээх” уриалга нь Юань улсыг цагаан хэрмийн умард хөөн гаргасан Жү Юаньжианы уриалгатай эгээ адилхан. Монгол хүн өөрийн үндэстнийхээ эрх мэдэл, амьдралын зан дадал шашин шүтээн, амь нас, эсвэл мөхөл аливаа бүхнээ ондоо үндэстэн Манж хүнд тушаан найдаад мөнхрөх сөнөхийн зангилаанд хүрчээ. Эл аймаг угсаа санаа нэгтэй хүч хамтатган, өөрийн биедээ эзэн болсон иргэд улс байгуулах нь энэ ертөнцөд оршин тогтнох цорын ганц зам гэдгийг ойлгосон байна. Монгол улсын тусгаар тогтносон явц бол бэрх бартаат аян зам мөн. Нэг дорой буурай үндэстэн харийн дарлалаас салж , өөрийн биедээ эзэн болсон эрхт улс байгуулан тусгаар тогтнох нь туйлын бэрхшээлтэй учир байлаа.
1912 оны 2 сард Чин улс мөхжээ. Говийн өмнөх Өвөр монгол нь Жиан Зүөлин, Юань Шикай зэргийн Хятадын цэргиын эрхтний гарт унасан байна. 1913 онд Хаант Орос Монгол улсын тусгаар тогтнохыг үл зөвшөөрөн зөвхөн (ӨЗО) гэж мэдэрчээ, энэ нь Монгол орны эрх мэдэлдээ хуваалцан авсан Орос Японы нууц гэрээний уршгаас болжээ. 1913 оны Чин улсаас салж тусгаар тогтносноо тунхагласан Төвдтэй “Монгол Төвдийн тусгаар тогтносныг мэдрэх гэрээ” тогтжээ.
1915 оны 6 сараас 9 сарын урт хугацааны хэлэлцээрийг дамжин Хаант Орос болон Хятад улс Монгол улсын эрх мэдлийг булаан, Монгол улсын улсын тусгаар тогтносныг үгүйсгэн “Гадаад Монголын өөртөө засах орон болгожээ. Богд хааны доор алба хааж байсан говийн өмнөх эл хошуу аймгийн төлөөлөгчид орон нутагтаа буцан харьсан байна.
Ийнхүү “Дотор Монгол” “Гадар Монгол” гэж ялган салгасан байна. Хаант Орос бүр чадлаа Европт болсон дэлхийн 1-р дайнд төвлөрүүлэх болсон. 1917 онд Оросын хувьсгал үүсэж Хаант Орос мөхсөн байна. Хятад улс “Гадаад Монгол”-ыг бүрмөсөн эрхшээлдээ оруулахыг оролдож эхэлсэн байна.
1919 оны 11 сарын 22-ны өдөр “Гадаад Монголын өөртөө засах”-ыг үгүйсгэсэн тунхаг нийтэлжээ. 1920 оны 1 сард Хятад улсын засаг, доромжлогдон дарлагдаад нулимсандаа дэвтсэн Монголчуудад “Өөртөө засах”-ыг үгүйсгэсэн ёслол хийж өгчээ. 1920 оны 10 сард Зөвлөлтийн дээрэм цэрэг Хятадын цэргийг Хүрээнээс хөөн гаргажээ. 1921 оны 2 сард Зөвлөлтийн дээрэм цэрэг Богд гэгээн Жавзандамбыг хаан ширээнд албадан суулгажээ. Зөвлөлтийн дээрмийн дарлалыг амсан, Богд гэгээн Хятад улсаас аврал гуйж, “өөртөө засах”-ыг сэргээх гэсэн боловч Хятад улс үл ойшоосон. 1921 оны 7 сарын эхэнд Монгол ардын намын удирдсан Монгол цэрэг болон Зөвлөлтийн улаан цэрэг нийлэн, Хятад улсын цэрэг болон Зөвлөлтийн дээрэм цэргийг халх аймгаас хөөн гаргажээ. Богд хааныг түлхэн унагажээ. 1921 онй 7 сарын 11-ны өдөр, Богд гэгээн Жавзандамбыг дахин хаан ширээнд залан суулгаж, Хятад улсаас тусгаар тогтон, Монгол улс байгуулагдсаныг тунхаглажээ. Үүнийг “Гадаад монголын тусгаар тогтнол” гэдэг. 1924 онд Богд хаан Жавзандамбын нас барсныг далимдуулан, Зөвлөлтийн эв хамт намын нөлөөгөөр төрийн хувьсал гарч, “БНМАУ” байгуулагдаж, нийгэм журамт нийгэм улс болж хувирчээ. Нийслэл Хүрээ ч “Улаанбаатар” болж солигдсон байна. 1924 онд хятад улсад “улс ардын нам ба эв хамт намын холбоолол” болж, Хятад улс болон Зөвлөлт улсын харилцаа сэргээсэн үед Зөвлөлтөөс “гадаад монгол”-ыг хятад улсын эрх мэдэлд багтана гэж мэдэрсэн. 1927 онд Хятадын “хоёр намын холбоолол” эвдэгдэн, Жан Жиеши эв хамт намыг эсэргүүцжээ. Эв хамтын үйлс Хятад улсад хялбархан биелэгдэхгүйг мэдсэн Сталинаас “Гадаад монгол”-ыг Хятад улсын эрх мэдлээс туйлбартай салган авхаар шийдвэрлэсэн байна. 1936 онд “Зөвлөлт Монголын харилцан хамжилцах гэрээ” тогтоож, Хятад улсын дайралтаас сэргийлэн хамгаалжээ.
1939 онд Халх голын байлдаан (Номхоны байлдаан). 1945 оны 2 сард болсон “Ялтын хэлэлцээр”-т Сталины шаардлагаар “Гадаад Монголын тусгаар тогтносон”-ыг дэлхийн хэмжээнд мэдэрсэн байна.
1945 оны 8 сард, Японы дайнд ялагдсаныг зарласны сүүлээр 8 сарын 18-ны өдөр одоогийн Хянган аймгийн Улаанхадад “Өвөр монголын өөртөө засах засгийн орон” байгуулагдаж, Хафангагаас Өвөр монгол чөлөөлөгдөж Монгол улстай (Гадаад Монгол) нийлснийг тунхаглажээ.
Гэвч энэ нь Сталины зөвшөөрлийг олж чадсангүй. 1945 оны 10 сард Зөвлөлт болон Хятад улсын хяналтаар “Гадаад Монгол”-д улсын хэмжээний сонгуульд оролцсоны 100%-иар тусгаар тогтнохыг зөвшөөрөв. 1946 оны 1 сард Хятад улс үнэн бодитойгоор “Гадаад Монгол”-ын тусгаар тогтнолыг мэдэрчээ. Мөн ч “Өвөр монгол” нь туйлбартай Хятад улсын “Дотоод Монгол” болж хоцорсон байна.
No comments:
Post a Comment