Жил бүрийн хахир хүйтний үед энэ өдрийг угтан авчирдаг.
Хүний эрхийн тунхаг 1948 оны 12 сарын 10-нд нийтлэгдсэнээс нааш хэчнээн хүнд ээл элчийг хүртээсэн билээ? Тэр бол дорой буурай хүмүүсийн авралын дохиосон. Америкт мэндэлсэн энэ тунхаг ганц Америкийн биш харин бүх хүн төрөлхтний өмнөөс бичигдсэн агаад Монголын өндөрлөгт оршоо Монголчуудад тэр гэрэл гэгээ яагаад хүрч ирэхгүй юм бэ?! Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэн баатарчуудыг одоохон хэн мэдрэхгүй байлаа ч ирээдүйд түүх лавтай мэдэрнэ. Манай Монголд бас хэдэн хүн өөрийн эрхээ олж эдэлж байх вэ? Монголчууд минь, газар нутаг чинь худалдагдаж гаслан зовж явахдаа өөрийн хууль ёсны эрхээ эдлэх эрхээ бүрмөсөн алдаж байгаагаа бодож олж байна уу үгүй юү?
Цагийн зүү мануусын унтаж мансуурахыг хүлээхгүй, “Нойрыг сэрж бардгаас биш унтаж бардаггүй” гэж настайчууд ярьдаг. Бид унтаж бараахаар бөх унтаж байна. мануусыг унтаж байгаа хооронд хүний эрх ирж үүдийг нээгээд алив зүйлийг “Май” гэж гарын үзүүрт чинь зэргэлж өгөөд байгаасай гэж хүсдэг ч билүү? Би ойлгож ядна ...... Монголоороо сэтгэхэд ямар буянтай ч бух тугаллах явдал байхгүй! Хятадаар сэтгэхэд тэнгэр дээрээс шарвин унах учир байхгүй! Өөрөө л очиж хэрэгтэй юмаа чухал газраас нь авахаас биш, “Май, аваарай!” гэж хэн ч хэзээ ч хүргэж ирэхгүй гэдгийг сэжиглэх хэрэггүй дээ. Эзэн Чингис мэндэлнэ гэж хүлээсний хэрэг алга, омог зориггүй ястанд төрөл төөрөвч Чингис хаан орж төрөхгүй. Хүн л юм бол өөрөө өөрийгөө авархаас өөр зам байхгүй. Гэхэд ганц хоёр хүн нэг бүл цогцыг аварч чадахгүйг сэжиглэх явдалүй байх? Одоохондoo сүлжээ гэдэг юм бидэнд олон зүйлийн боломжийг хангажээ, гэтэл Монголчууд тэр тохиолыг ашиглаж чадаж байна уу үгүй юү гэдгийг хянууштай байна. Олон сүлжээгээр явлаа: Дандаа сул сэлүү сэдэв бол ярилцах хүн дутахгүй, харин төв хянуур асуудал тулгарсаар олж хараагүйгээр оволдог буюу тоож харахгүй хүн олон болж, тэр сэдэв нь хэчнээн өдөр хоногоор яригдахгүй байхыг Монгол сүлжээний нэг онцлог гэлтэй. Бодитой учрууд овоо довоо байна, харин бид аль нэгийг туйлбартай анхаарсан билээ гэж бодож үзмээр байна. Хэрэг бүхнийг дандаа Хятад гүрнээс боллоо гэвэл бас арай зохихгүй шиг, өөртөө засах хууль манд буй, бид түүнийг туушлуулъя гэж ямар их чармайлга хийв?! Монгол үг хэл үсэг бичгийн ажлын дүрэм албан ёсоор нийтлэгдлээ, гэтэл Монгол хаягт захидлын төлөө зарга хийсэн нь ганц Р.Эрдэмт багш л байна. Хүн бүхнийг зарга хий гэсэн үг ч биш, гэтэл хүн бүхэн өөрийн биеэсээ гардаж жижиг бодитой учраас гардаж юу хийж гүйцэтгэснээ нэг бүртгэж өөрийгөө нэг шинжиж үзэж болно гэж би бодож байна, яриангүй чухал бол бид хүн бүхэн зарга хийсэн ч яахав, бололгүй дээ. Хөлөн Буйрын наян настай малчны зарга хийж байгааг үзээд би догдлов, зарга олох эсэхийг хэлэхгүй, би тэр зориг санааг биширч байна, хэн бүхэн маань бүр ингэж хийдэг л бол хуулиар засахын хүчиртэй асуудал ч шийдвэрлэгдэж болно. Лиао-ниний Хятад хүн Өвөр монголчуудыг “Танай Монгол хүн чухам яах гэж байна? Хууль тогтоогоод өгчихсөн байтал тануус бас юу хүлээж байна вэ? Болсон будааг зажилж аманд чинь хийж өгөхийг хүлээж байна уу?” гэж асуулаа гэж уран бичлэгтэн Ринчен багш ярьж байсныг би сонсжээ. Яриангүй хуулийн байгууллага, засаг төр бүр хариуцлагатай, гэвч бид үнэхээр бусдаар будаагаа зажлуулах гэж хүлээвэл бид ч тэр хариуцлагаас хаа зайлах вэ?
Хүний эрхийн тунхаг нийтлэгдээд 57 жилийн ой болж байна, бид баатраа аварч чадахгүй ч өөрийгөө аварч болно байх даа, найз нар минь! Явсан газар бүхэндээ ухуулж байя, үнэнийг хэлэх газар нь хэлж байя, үнэнийг хэлмэгц дарангуйлна гэх учир ч байхгүй байх? Үндэстэн чинь асга хадны ирмэг дээр чичирч байна, та бид тэр дунд нь азтай болоод хаа хүрэх вэ? Бид үндэстний баатар болъё гэж бодсоны хэрэггүй биз, харин өөрийгөө, үр хойчсоо аваръя гээд ч чармайх чухалтай биш үү? Монголчууд одоогоороо барин хайлж устах явдалгүй, гэхэд заавал бидний чармайлга баймаар сая үлдэж байгаа Монгол нутаг, Монгол соёл, үг хэл бичиг маань оршин тогтнож дийлнэ, үгүй бол хайлна мөхнө гэж хүнийг айлгаж байгаа үг огт биш шүү дээ. “Хажуу хүчин ялж байхын цорын ганц урьдал бол сайн хүмүүс ханцуй дугтуйлан дугуй суух явдал мөн” гэж Адемед•Пак ярьж өнгөрөв. Ингэж сэтгэвэл сайн хүн өөрөө хувиа хөөж довоо борлуулсан нь хажуу сөргүү хүчнийг тэтгэсэн явдал биш гэж үү? Өнөөдрийн хувьд сайн хүн бол даруй үндэсний хувь заяаны тухай тэмцэх ёстой гэж шаардаж чадахгүй, харин өөрийнхөө эрхээ хангамжтай эдлэх гэж тэмцэх нь даруй гажуу хүчинд үйлчилчхээс татгалзсан явдал юм гэж ойлгож болно. Монголын нар мандана, униар будны цаанаас хөөрнө. Олон олон Монгол хүүхэд тэр нараа өргөж босно. Өндийж босох үр хойчсоо өргөж тэтгэх нь бид байх л учиртай.
2005 оны 12 сарын 10-ны шөнө “Цээлийн өндөр” өргөөнд
No comments:
Post a Comment