БНХАУ 500 саяыг өгч, Өвөр монголчуудыг ар Монголд оруулахгүй байх амлалт авсан?!


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлаад эх орондоо ирлээ. Айлчлалаар ерөнхий сайд урд хөршөөс 500 сая долларын зээл авах тохиролцоог хийв. Нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэлэлцээр аль эртнээс үүсэлтэй гэнэ. Тодруулбал 2002 онд тус улсын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жин тао Монгол Улсад албан ёсоор айлчлах үедээ өнөөдөр яригдаж буй 500 сая долларыг манай талд өгөх асуудлыг хөндөж байжээ. Гэхдээ тухайн үед яригдаж байсан мөнгөний хэмжээ 300 сая доллар байсан аж. Тухайн үед Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд зориулсан хятадын Засгийн газрын болон хятадын ард түмний өгөөмөр найрсаг харилцааны үүднээс зээлийг өгөхдөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан удаатай. Гэвч эх сурвалжийн мэдэгдсэнээр урд хөршийн 500 сая доллар өгөх зээлийн цаана Хятадын удирдагчдын далд бодлого байсан бололтой. Ху Жинтао
Монголын төрийн эрх мэдэлтнүүдэд долоон төрлийн барьцаа тавьсан гэх мэдээллийг баттай эх сурвалж өгөв.

Эл барьцаа, шантаачийн дотор Өвөрмонголчуудтай холбоотой нэгэн мэдээлэл олдлоо. Өдгөө Өвөрмонголын нутаг дэвсгэрт бослого үймээн дэгдэж, хурцадмал байдалд хүрээд байгаа. Өвөрмонголчууд эрх чөлөө, тусгаар тогтнол хүсч буй энэ үед Хятадын эрх баригчид томоохон тулгалт манай ерөнхий сайдад тавьсан гэх. Өвөрмонголын иргэдийг Монгол Улс хүлээж авч, хууль ёсны оршин суух зөвшөөрөл олгохгүй байх гэдэг барьцаа тавьсан байна. Түүнчлэн Монгол Улсад цагаачлахаар ирсэн нэр бүхий Өвөрмонголчуудыг хятадад буцааж өгөх тухай хүсэлт тавихад тухайн үеийн төр засгийн удирдлагууд, тухайлбал, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж идэвхийлэн ажиллаж, Өвөрмонгол иргэдийг буцаах асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулж байсан байна. Энэ үед Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал Ж.Баатар “Арай ч дээ. Монгол ах дүү нарынхаа цусаар гараа угаах болоогүй” хэмээн эсэргүүцэж байсан гэдэг. Хятадын Засгийн газрын удаа дараагийн айлчлал уулзалт, зээл тусламж бүхэн монгол үндэстэнг, тэр тусмаа Өвөр Mонголчуудыг барьцаалсан тулгалтуудыг хийж, манай зарим төрийн удирдлагууд үнэнчээр биелүүлэх гэж хичээж байжээ. Өмнөх түүхийг сөхвөл НҮБ-ийн хамгаалтанд байсан Батзангааг цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгийн тушаалаар манай хууль хяналтынхан хуурч мэхлэн хятадуудын гарт өгсөн гэдэг мэдээлэл байдаг. Урд хөршийн удирдагчид Өвөр Mонголчуудыг өөрийн эрхшээлдээ байлгах, хавчин дарах санаачилгаа хэрэгжүүлэхийг оролдож байгаа бололтой. Ингэхдээ цус нэг ар Монголчуудад мөнгө амлаж, хатуу үүрэг даалгавар өгсөн байх магадлалтайг эх сурвалж мэдээлж байна.
(Зургийг Т.Цолмон) А.Саруул

13 comments:

  1. Kherev tegsen bol ertnees Mongolchuudiig khagalan butargaj,khoorond ni temtseldyylj,khychiig ni sulruulaad,daraa ni ezelj avakhiig orolddog khjtad argaa khereglej bgaa jm bna.Iim tyykh Mongol,Khjtadiin tyykhend bishgyi olon baidag.

    ReplyDelete
  2. ene hereg batlagdsan shuu.ug hereg yavdliin daraa uchnoon uvur mongol zaluus barigdaj hyatadiin zagdaad hurguulsen.Mongoliin tagnuul zagdaa mash idevhiilen tuslasan.Odoo Mongol ulsad baigaa ihenh uvor Mongolchuud mash auyltai baidald baina.Jagsaaliig gollon zohion baiguulsan ihenh humuus NUB-n hamgaalalt dor gadaad ruu garsan.Enehu hergiig hurandaa D.Muron, hurandaa Batsuh terguutei humuus surog tagnuulin mungund durtai heden humuus idevhiilen hiisen.

    ReplyDelete
  3. Хятад улс Монголд хэзээ ч зүгээр юм өгөхгүй. хятадууд тийм өглөгч хүмүүс биш. Далд санаатай улс. Монголчуудаа нэгэн үзэл санаан дор нэгдэцгээе.

    ReplyDelete
  4. Hyatadiin KGB buyu niigmees auylaas hamgaalahiin said ni mash olon tusgai humuus avchirch Mongold alban yosoor suulgah erh avaad Mongold asar ih hemjeenii tuslamj amlaad buzlaa.Mongoliin tur uy l bolood baina daa.

    ReplyDelete
  5. Сү.Батболд хятадтай найр тавин харилцаж байна. Үндэсний аюулгүй байдлаа анхаарахгүй байна.

    ReplyDelete
  6. Сү ШҮ ЖАН Батболд угын мөнгө өгье гэвэл ээжийгээ зарахаас буцахгүй нохой. Тавантолгой Брой голд, Чингис зочид буудал, Оюутолгой гээд гээд бүгдээс энэ нохой хувь эзэмшдэг дэлхийн түвшиний тэрбумтан гөлөг. Эх орноо худалдсан хулгайчыг цаасан мөнгөөр булууны ясаар амруу нь чихэж алах ёстой новш. Хятадуудад тунчиг хайртай гар.

    ReplyDelete
  7. manai uls ug ni uvurmongolchuudiig hamgaalah yostoi baital yagaad hyatadtai niileed nutag negtniigee homorgolon ustgaad baigaa yum be?
    Manai toriin terguunuud ichej uheesei,ta nariig demjij baigaa shuu uvurmongolchuudaa. ene blogiig ankh udaa l unshij baina, bi uvurmongolchuudiig mash ih uruvduj baina, uneheer setgel uvduj baina

    ReplyDelete
  8. Er ni ganz uvur Mongol ch bish Buriad Mongol, Shinjaand baigaa Bayangoliin Mongolchuud, Bor tal, Huh nuurt baigaa Mongolchuud, zastiin, damiin, zagaan Mongolchuud bugd l hezuu baigaa. Odoo harin hamgiin ih baigaa Uvur Mongolchuud uhelden temzeh heregtei.Harin mongol ulsin irged bidnii uureg bol boslogo temzliig demjih, zevseg tehnikeer tuslah, ar taliig hamgaalsan sain baaz baih l heregtei. es tegvees uneheer Mongol tuurgatandaa ichguurtei nertei bolno.Tumen ueeree halh Mongolchuud urvagch aimhai ner zuumeergui baina

    ReplyDelete
  9. xaxa haytdiin dotood asuudald mongol uls maani hoshuu durj bolkuu ee ovor mongoolchuud maani ooroo oortoo tuslah l heregtei de xaxa bid hyadtiin esreg temtseed tusgaar togtnolooch aldah ayulta

    ReplyDelete
  10. новш минь чинийхээр бол бид зүгээр хараад суух гэж үү?

    ReplyDelete
  11. ineej ireed set bichjee deerh nowsh chi muu golog erliiz erthen nutag butsan chin deer shuu owormongolchuud bol mongol ulsiin aldagdsan gazar ahan duus bid erguulj awahdaa l awna hujaa tertei tergui zadrana]==\==

    ReplyDelete
  12. bid bodoj bj l hiih yostoi tsag ni irj yawaa gedegt naidaj bn

    ReplyDelete
  13. yagaad ta nar ingeed baigaad baidgiin vneheer vnen bol arga hemjee awah talaar helelts chuwgantsiin yria bolgood how bazhaar chni medeelel hiisen site-naas chni hol dawahku eniig haigaad uhaad baidag ter bvriin olon idewhtei sanaachlagatai hvn baihku medeelel holboonii svljeeg bvren utgaar nı ashigla holbogdoh bvhii hvmvsees surgal asuu MONGOL ULS TUSGAAR ULS bolhoos bish sohor, dvlii, helgv, hvmvvsees bvrdsen AVTONOMİK oron bish

    ReplyDelete