Хятад цагдаа нар бяцхан Монгол охиныг дайрч 2 хөлийг нь няцалжээ.

Баруун Үзэмчин хошууны иргэн Мэргэн эрсэднээс хойш нутгийн малчид нэгдэн эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ.Хошуу засаг цагдаа цэрэгтэй нийлж тэрхүү жагсаалыг хүчээр тарааж багагүй хүнийг зодож бэртээн баривчилсан.
Ийнхүү малчин ээж аавыгаа нутаг усаа өмгөөлөн сургуулийн бяцхан хүүхдүүд багш нарынхаа хориог үл тоон хашаа даван зугтааж жагсаал хийсэн.
Хятад цагдаа нар мөн л хүүхэд гэж бодолгүй бяцхан охиныг машинаар дайрч унаган 2 хөлийг няцалжээ. Охины бие тун тааруу байгаа бөгөөд хятадууд тухайн хошууны интернетийг таслаж, улмаар цэрэг цагдаагийн хатуу хяналтанд байлгаж байна.






Байдал хэдий хүнд байгаа ч өвөр Монгол залуус өөрсдийн бүхий л боломжийг ашиглаж гадаад ертөнцөд тухайн орон нутагт болж байгаа үйл явдлыг мэдээлж дэлхийн томоохон хэвлэл, мэдээлэл, вэбсайтүүдад мэдэгдэж дөнгөсөн байна. Ийнхүү өвөр Монгол даяар хятадын коммунист намын хорт бодлого, цэрэг цагдаагийн хүчирхийлэлийг эсэргүүцэж жагсаал цуглаан босож байна.
Монгол туургатны ариун голомт болсон Монгол улсын иргэд ч энэхүү тэмцлийг дэмжиж Улаанбаатар хотод хятадын элчиний гадаа маргааш жагсана. Мөн энэхүү хэрэгтэй төстэй Дундговь аймгийн айраг суманд гарсан хэргийг шударга бус шийдсэн Монголын шүүх цагдаа, төр засгийг эсэргүүцэж жагсах гэж байна. Монгол хүний амь, эрх чөлөөн төлөөх тэмцэлд шударга үнэн ялах болтухай. Мөнх тэнгэр ивээх болтухай

2 comments:

  1. ene yaasan mu udson muu hujaanuud ve? jaahan huuhed dairaad baihdaa yahav dee.Hajuud baisan bol uuriig ni yostoi dairah umsan. Muusain hujaa nar neeree huniig horhoi shig uzeh umaa

    ReplyDelete
  2. Ovor Mongol ahan duus mini ta nariig demjij baina. Havchih tusam uhaan chini ulam saijirna.

    ReplyDelete