Монголын эрх чөлөө холбооны намын тунхаг

Дэлхий дахинаа гурван их арьстан, 2000 гаруй үндэстэн, 200 гаруй улс байдаг. Дөнчүүрэээс арван сая хүн амтай үндэстэн 65 байж, нэг саяас дээш хүн амтай үндэстэн нь 305 байх буюу! Үүний дотор бидний Монгол үндэстэн нь Монгол улс, Хятадын харьяанд байгаа шинэ хязгаарын Ойрад, Хөх нуурын Дээд Монгол, Өмнөд Монгол, Лиаонин, Хэнань, Сичуан, Юннань зэрэг орнуудын Монголчууд болон Оросын харьяанд байгаа Буриад Монгол, Халимаг Монгол, түүнчлэн Тува Монгол,
Афганистанд байгаа Хазар монгол зэрэг эдгээр бүхнийг ерөнхийд нь бүрэн бус бүртгэн үзэхүйеэ арван сая гаруй байх буюу! Энэ нь Манжийн эхний үе, Умард Монголын хаант төрийн үеийн Монгол хүн амын ерөнхий тоотой ойролцоо байж, эдүгээ Солонгос үндэстний долоон хувийн нэг, Японы 12 хувийн 1 хувийн хүн амтай тэнцүү байна. Гэтэл энэ бүхий хүн амын нийлбэрийг дээрх хэдэн улс, газар оронд салгаж хуваавал бидний хүн амын тооны харьцаа, харь үндэстэнтэй хүчний талын тэнцүүр хичнээн их зөрөөтэй байхыг мэдэж болно. Түүхэн дээрх харь үндэстний дарлал, одоогийн коммунист Хятадын төрийн бодлогын боомиллоос болж Монголчууд бидний хүн амын өсөлт нэмэгдэл туйлын хязгаартай болж, иймэрхүү байдал цаашлан хөгжөөд байвал харь үндэстэнд мөхөөгдөх аюул нийтийн өмнө байх болой!
              Дээрх арван сая хүн амтай далаад үндэстнийг нэг нэгээр хуруу даран нэр дуудлагыг нь оноод, эш татан нарийвчилж чадахгүй ч гэсэн түүний дотор бүхний сонорт доргилт болж Грекийн александр, Францын Напелеон гэх мэтийн хүн төрөлхтний түүхэнд хамаг нөлөөл үзүүлж байсан агуучуудтай адилаар эзэн богд Чингис хаан маань ч тэргүүн эгээнд жагсаагдан, мянганы магнай болон тодорч байхыг дэлхий даяар мэдэрч байдаг. Иймэрхүү онцгой нэр хүнд, алдар гавьяаг Монголчууд бид өөртөө биш, харин гадаад улсын эрдэмтэд олоод өгч байсан билээ. Одоо цагийн Африкийн хямралаас аж ахуйлал, зах зээлийн дэлхийжих төлөвшрөлд суурь болсон иймэрхүү тогтолцоо бүхэн нь тухайн үеийн Их монгол хаант улсын төр, соёлын холбоо, эд бодисын солилцоо зэрэг зах зээлийн хөгжилтөөр суурилсан бүтээгдэхүүн гэдгийг эрдэмтэд мэдэрч буй! Монгол туургатнууд нь эзэн богд Чингис хааны үеэс эхэлж, Монголын өндөрлөгт өөрийн уран авьяас билэгээ түшиглэн цөөхнөөр олныг дагуулж, дархан тулгуур төрөө босгож чадаж байсан. Тэр үед бүхнийг хураамжлах хүчин чадал байж болоход, дээдсийн өв хөрөнгөө хөгжүүлэн залгамжлах дэвшилт замд орсон байгаа өнөөдрийн нийгэмд ч Монголчууд бид гал голомтоо дахиж сэргээх оюун ухаан, хүчин зоригоо дайчлан байж лавтайяа болох байлгүй! Ийм ч учир Монгол үндэстэн бол агуу их, дайчин шудрага, боловсролтой үндэстэн гэдгийг дээрх мөрдлөөс ойлгож болох юм.
              Гэвч ийм нэг хгуу их үндэстний хүн амын ихэнх тоог эзэлж байх Өмнөд Монголын одоогийн байдал ямар буй? гэвэл: үндэстний өөрийн мэдрэмж доройтон, өөрийн хувь заяагаа өөртөө эрхшээж эдлэх эрхээ алдаж, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч мэдэрсэн хүн төрөлхтөнд байдаг дархан эрх чөлөөг Хятадын коммунист намын засгийн газар булаасан байна. Энэххү эрх чөлөөг одоогийн хүн төрөлхтний ихэнх улс, газар орон бүр эдэлж чадаж байгаа үе олон үндэстний дунд, өнөөдрийн хөгжил бадралд суурийг нь тавьж, иймэрхүү ардчилал, хүний эрхийг хүндэлж явдаг заншлыг буй болгосон Монголын ууган төрийн ачлалыг Монголчууд бид бусадтай адилхан олж эдлэх ёстой.
              Одоогоос зуу гаруй жилийг өмнө, 1780 оны 8 сарын 26-ны өдөр Францын улсын хурлын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ийн 12-р зүйлд “Эрхийн хувьд хүн төрснөөс аваад эцэслэтлээ, хэзээ ч гээд эрх чөлөө, эрх тэгш байдаг. Ямарваа улс төрийн нэгдмэлийн зорилт нь хүн болон хүний уулаас заяагдан орших, шилжиж болшгүй эрхийг хамгаалах, шаардлагатай, эдгээр эрх нь эрх чөлөө, эд хөрөнгө, амар түвшнийг аюулгүй байлгах болон хүчирхийллийн дарангуйллыг эсэргүүцэхэд байгаа ...” гэсэн билээ. Жаран жилийн өмнө 1948 оны 12 сарын 10-ны дэлхийн НҮБ – аас “Дэлхийн хүний эрхийн тунхаглал”-ийг нийтэлж, түүний оршилд “Хүн төрөлхтөн, гэр бүлийн бүх гишүүдэд уулаас заяагдсан оршсон нэр хүнд, эрх тэгш, шилжиж болшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий нийтийн эрх чөлөө, шударга ёс, энх тайвны суурь болно” гэж тогтоосон билээ.
              Хүн төрөлхтний боловсон боловсрол хөгжихөд бүх нийгмийн ардчилал, хувь биеийн эрх чөлөөгөөр хамтын зогсолт зорилтоо болгосон өнөөдөр, Хятадын харьяан дахь Монгол үндэстний хэсэг  маань улс төрийн ардчилал, Монголын өөрийнхөө түүх соёлын мэдрэмж, үзэл бодлоо ил тод  илэрхийлж, Монгол үндэстэн угсаатны сэргэл мандлын төлөө чармайж тэмцэж явсан ахмад үеийнхний зам мөрийг бид мөрдөж, өөрийн хожмын үйлс амьдралдаа жолоодлого үзүүлж болохоор барахгүй, иймэрхүү ардчилал тэмцлийн шударга ёсны үйлсэд шинэ агуулга, шинэ хүчин нэмэн оруулах ёстой.
              Эзэн богд Чингис хааны байгуулсан Их монгол хаант улсаас хойшхи 270 жилийн түүхтэй умард Монгол хаант улсын үед, Монголын тулгуур төр үргэлжлэн өндийж, Хятадад туйлын их сүрдүүлэл болж байсан билээ. Мингийн Хятад өмнө хойно таван удаа их цэргээр умарш Монголын хаант төрийг дайлсан боловч хүчирхэг дайчин Монгол цэрэгт ямагт ялагдаж, Хятадын мунхаг хаан нь Монголын цэрэгт олзлогдон хоригдсон шившигтэй түүхээ үлдээсэн билээ.
              Манжийн эрхшээлд  Монголын 285 жилийн засагт төрийн түүхийн үргэлжлэлд тухайн үеийн арваг сая хүн амтай Монголчууд маань Манжийн зальхай төрийн бодлогоос болж, цэрэгт татагдан, лам болж, хошуу аймгаар салгаж зааглагдан, хоорондох холбоолол нь хоригдож, цаашлах үлэмж их гааль татварын дараламтад орж, хагас илүү хүн ам нь хорогдож, Манжийн сүүлчийн үед хүрч ирэхэд хүн амын тоо нь 5 сая гаруй болж үлдэн, иймэрхүү дарлалыг эсэргүүцсэн Галдан бошгот хаан, Амарсанаа зэрэг Ойрад Монголын бослого, Ордосын дугуйлан, Зост аймгийн Нямжав, Байлингаагийн Манжийг эсэргүүцсэн (дотоод )Монголчуудын бослого удаа дараалан гарч, харь үндэстний дарлал колончлолыг эсэргүүцсэн Монголчуудын эрэлхэг түүхээ бичиж үлдээсэн билээ.
              Орчин үеийн түүхэнд, Хятад оронд Манж цэргийн засгийг эсэргүүцсэн бослого гарахын дагуу Монгол оронд ч харь үндэстний дарлалаас өөрийгөө чөлөөлөх тусгаар тогтнох тэмцэл ихэд өрнөж, Хаант Монголын Ханддорж, Чагдаржав, Гомбосүрэн, Цэрэнчимэд, нар Халх Монголын дөрвөн аймгийн шашны тэргүүн  Жавзандамба хутагтыг өргөн Монголын их хаант улсыг сэргээн байгуулсан бөгөөд 1924 онд Сүхбаатар нарын удирдлага доор Монголчуудын хувь заяа, гал голомтыг сахисан БНМАУ нь байгуулагдан, тэр нь одоогийн ардчилсан Монгол улсын суурийг тавьсан байна.
              Тухайн үеийн (Дотоод) Говийн өмнөх Монгол орны Хөлөн буйрт юуны урьд Өөлд хошууны захирал Шэн пү нарын удирдлага доор хошууны Монгол цэрэг Хөлөн буйр хотыг эзлэн, Манж хятадын цэрэг ноёдыг үлдэн хөөж, Барга Монголчудын хүсэл шаардлага, бат зоригийг илэрхийлсэн Их монгол хаант улстай нийлэн нэгдэх бичгийг тунхаглаж, Хөлөн буйрын нэгдүгээр удаагийн тусгаар тогтнолыг тунхагласан билээ. Зарим аймгийн Одой ван ч аймгийн арван хошууны харьяатаа дагуулж Зүүн Монгол орноо Их монгол хаант улстай нэгдэхээ тунхаглаж цэрэг босгосон боловч Хятадын харгис дарангуйлалд тулгарч, Одойн хувь бие Их монгол улсын төв – Их хүрээнд очиж хуулийн яамны дэд сайд болж явсан түүхтэй байсан. Халхад Их монгол хаант улсыг сэргээн байгуулахыг зэрэгт (дотоод) говийн өмнөх Монголын 49 хошууны 35 нь Жавзандамбын уриалгыг дагаж, Зост аймгийн Гүнсэнноров, Гончигсүрэн нар хуралдах нэгдэх бэлтгэх хийсэн боловч бүгдийн холбоо болох хүчин чадал буурай байсан шалтгаанаас нэгдэн нийлэх хүсэл санаа харамсалтайгаар биелэгдэж чадсангүй билээ. Үүнд Хорчин зүүн гарын засаг ноён Гончигсүрэн арга буюу (Гадаад) халх Монголд явж Их монгол хаант улсын дэд ерөнхий сайд болсон түүхтэй ажээ. Иймэрхүү байдалд Их монгол хаант улсаас Дотоод монголд 6 чуулганы хүсэл эрмэлзэл болон шаардлагаас 1913 онд манлай баатар жанжин Дамдинсүрэний зүтгэлээр арав гаруй мянган цэрэг дайчилж таван замаар (Дотоод)Говийн өмнөх Монголыг Хятадын дарлалаас чөлөөлөхөөр цэрэглэсэн байна. Их цэрэг Дотоод Монголын ихэнх хэсэг газрыг эзэлсэн юм. Ихэнхдээ хүч, техник илүү хятадын цэрэгтэй  Монгол цэрэг 240 гаруй тулалдаан хийж ихэнхдээ ялж явсан  билээ. Гэвч Монголчууд Орос Хятадын нууц хуйвалдаанаас гарсан шийдвэрүүд  дарамт болж, эцэстээ цэргээ ухруулсан боловч Монгол үндэстний нэгдсэн Монгол улс байгуулах шуурхай зориг, эрмэлзэл хүсэл бүрэн илтгэгдэж, Монголчуудын цусанд  байсан дайчин омог, сүр хүчийг дахинтай мандуулсан байгаа юм.
              Энэхүү хугацаанд умардын цэргийн эрхтний Хятадын засгаас (Дотоод) говийн өмнөх Монгол, Шинэ хязгаар, Дээд Монгол зэрэг Монгол орон нутгуудыг улайран эзэрхэглэж, (Дотоод) говийн өмнөх  Монгол орныг Лин хэ, Цахар, Сүйюань хэмээх гурван Хятадын онцгой засагт орон болгон хэсэглэн тасдаж, Хятадын цагаач доншуучид шоргоолж мэтээр орж ирсэн байж билээ. Тал нутаг,малын бэлчээрийг устгаж газар тариалан болгож хагас тариаллын газрыг их хэмжээгээр өргөтөжээ. Тухайн Монголын сэхээтэд Хятадын харьяан дахь Монголчуудаа гал усны аюул зовлонгийн дундаас аврах шинэ арга зам сүвэгчлэн, БНМАУ-ын Ардын хувьсгалт нам болон коминтерний хавсарлагаар 1925 онд анх эхэлж Өвөр Монголын ардын хувьсгалт намыг байгуулж, 10 сарын их хурлаар дамжиж Цэрэндонров, Мэрсээ нарын удирдлага доорх Дотоод Монголын Монголчуудын ойр ойрын нам бүлэг, нэгдлийн тэмцлийн анхны алхаагаа эхлүүлсэн байна.
              Энэ үед Хятадын иргэний засгаас Монгол оронд системчилсэн үндэстнийг хайлуулах төрийн бодлого явуулж байсан юм. Хятадын төрийн Жиан-Жиеши “Хятад улсын хувь заяа” хэмээх номдоо “Хятадад байгаа эл цөөн тоот үндэстэн бол их Хятад үндэстний их бага салаа хуваарь мөн” хэмээн, гоминданы Монгол үндэстнийг мөхөөх их Хятадчилах үзлийг төрийн бодлого явуулж байсан юм. Цаашлан 1928 оноос (Дотоод) говийн өмнөх Монгол, Дээд монгол, Ши кэн зэрэг газарт муж байгуулж, (Дотоод) Говийн өмнөх Монгол нутгийг Лин хэ, Цахар, Сүйюань хэмээх гурван Хятадын муж болгон салган, Алша, Эзнээг Ниншиад, Зотыг Лиаонинд, Хөлөн буйрыг Хар мөрөнд оруулж “Монгол аймаг хошуудыг зохион байгуулах хууль” хэмээх 37 зурвасаар Монгол орныг эзэмшиж, туйлбартай хайлуулах шингээхийг оролджээ.
              Хятадын гоминданы иймэрхүү хуйвалдлагад 1926 оноос эхэлж Өвөр Монголын ардын хувьсгалт нам болон ардын хувьсгалт цэрэг Өвөр монголын дунд баруун орнуудаар ардчилсан тэмцэл өрнүүлж, Ордосын дугуйлан ба Үшин Монголын цэрэг ардаас Хятадын Шанпэйн цэргийн эрхтэн Жин-Юайшиүгийн ардчАлшад өилсан орон Үшинд явуулсан цэргийн довтлолтоос чөлөөлсөн байна. 1928 оны 4 сарын 22-нд, Алшад Өвөр Монголын хувьсгалт намын нарийн бичгийн дарга Мэрсээгийн жолоодлого доорх “Дэмчигдонров хэрэг хувьсал” үүсч, Алша хошууны засгийн явдлын зөвлөл байгуулагдаж, 1928 оны 7 сарын 9-нд Мэрсээ, Нямжав зэрэг арваад хүн нуцаар Улаанбаатараас Хөлөн буйрын Гандгай орноор хязгаар нэвтрэн зэвсэгт бослого гаргаж Хөлөн буйр орны түүхэн дэх хоёр дахь удаагийн тусгаар тогтнолын хөдөлгөөн – Баргын ардчилсан хувьсгалыг үүсгэсэн байна.
              1929 оноос Шилийн голын Дэмчигдонров тэргүүлж, Өмнөд монгол орны хойшдын хувь заяа жич Монгол үндэстний үе улиран суурьшиж байсан орон нутгийг бүрмөсөн Хятадчилах аюул түгшүүрийг эсэргүүцэх, 1933 онд Бат хаалганд говийн өмнөх  Монгол нутгийн дээд зэргийн өөртөө засах хөдөлгөөнөөс эхэлж, Монгол газрын Монголчуудын улс төрийн зөвлөл, цаашлан Монгол цэргийн ерөнхий жолоодох төв, Монгол хязгаар орны холбоот засгийн ордныг байгуулж Хятадтай тэмцсэн гэрэл цацарсан мөнхийн түүх нь Монголчуудын үе улирсан омогшил болж хадгалагдах ёстой.
              Японоос цэргийн хүчнээр өмнөт Монголын зүүн, дундад хэсэг орныг түрэмгийлэн эзэрхэж байсан үед Хятадын иргэний засаг өөрчлөн өмнөт Монголын баруун хэсгийн Ордос, Алша, Эзнээ зэрэг орныг эзэлж, эдгээр орон нутаг нь Хятадын гоминдан болон коммунистын эзэрхэг эрхийн булаалдааны талбай болж, Монголчуудад улс төр, цэрэг, аж ахуй болон Хятадын дээрэнгүй соёлын түрэмгийлэл явуулж байсан юм. Тэр газар нутгийг булаан хагалбарлаж, мал унаа татварлах, цаашлан Монгол бүсгүйчүүдийн засал зэмсгийг хүртэл булааан дээрэмдэж байсан юм. 1937 онд, Хятадын иргэний засгийн Сүйюань орон дахь Монгол засгийн нийгэмлэг нь Японы түрэлтээс болж, Их зуу аймагт нүүхийн дагуу, Пү ......, Ян-Шишан нар сүлбээлэн, Өмнөт монголын баруун оронд бүх талын эзэрхэглэл түрэмгийлэл явуулж байжээ.
              1943 оны 2 сард, Хятадын гоминданы цэрэг засгийн газар дахь дарлалыг эсэргүүцсэн Их зуу аймгийн Шагдаржав вангаар тэргүүлүүлсэн Монголчуудын бослого үүсэн, их хэмжээний доргилт болон, энэхүү “Их зуугийн хэрэг хувьсал” нь Монголчудын дурдсан жараад зурвас шаардлагыг Хятадын гоминданы засгийн газар нь хүлээн авч, цэрэг эрхтэн Чэн-Чанжиег тушаалаас нь огцруулж, энэ удаа Монголчуудын тэмцэл нь ялалт олсон байна.
Япон ялагдсаны дараа Өмнөд монголын дундад, зүүн хэсэг оронд нэгэн цаг эрхийн хоосрол болж, Хятадын иргэний засгийн газар болон коммунист намын хүчин аль нь ч орж ирэхээс өмнө, өмнөт Монголын эл давхраатан, сэхээтэд Монгол орон болон Монголчуудын хувь заяаны төлөө уриалга гаргаж тусгаар тогтнох үзэлтээ дурдаж гаргасан билээ. Тухайн үеийн Хөлөн буйр орны дээд давхраатад цаг тохиолыг ашиглан, 1945 оны 8 сард Улаанбаатарт элч томилж нэгдэхийг хүсэн, дараа нь Хөлөн буйрын өөртөө засах мужийн засгийг байгуулж, иргэний засгийн газарт шаардлага тавьж дээд хэмжээний өөртөө засахыг хүссэн боловч эс зөвшөөрөөд, түүний ирэх жилд арга буюу Хөлөн буйрын түр цагийн газар орны өөртөө засах засгийн ордныг байгуулж эцэстээ 1948 оны “ӨМӨЗО”-нд хамаарагдаж түүний нэг аймаг болсон юм.
              Мөн тухайн цаг Шилийн голд зохион байгуулагдсан Өвөр Монголын залуучуудын хувьсгалт намынхан болон Монгол хязгаарын холбоот засгийн хэсэг хариуцлагатан нар Шилийн гол эн тэргүүнд Өвөр Монголын түр цагийн засгийн ордныг байгуулж, түүний зэрэгцээр БНМАУ-д элч томилон Монгол улсад нийлж орохыг хүссэн боловч элдэв шалтгаанаас болж эс чадсан билээ. Үүнд Улаанхүү коммунист намын талд зогсож, тус засгийн газарт  дарамт өгч байгаад дахинтаа сонголт явуулж, коммунист намын удирдсан “ӨМӨЗ хөдөлгөөний холбоо”-ны нэг хэсэг нь болж хоцорсон байна.
              Зүүн Монголд тухайн үеийн Японы байгуулсан Хянган дөрвөн аймагт мөн ч нийгмийн эл этгээд, Хянган Монгол цэргийн сургуулийн багш сурагчидтай нийлж Өвөр монголын ардын хувьсгалт нам болон Зүүн монголын намын хороог байгуулж, БНМАУ-тай нийлэх хүсэлтээ тавьж элч томилж өргөдлөө өгсөн байна. Үүний сууринд 1946 оны 1 сард Зүүн Монголын ардын өөртөө засах засгийн ордон байгуулагдаж, Хятадын хоёр намын хүчний тэнцүүрт шалтгаалан Монгол улстай нэгдэх эсхүл дээд зэргийн өөртөө засах гэх будлиантай зөрчилдөөн тэмцээнээр дамжин эцэстээ Зүүн Монголын ардын өөртөө засах засгийн ордон болон “ӨМӨЗ хөдөлгөөний холбоо”-ны 4.3-ийн хуралдаанаар дамжин Монголчуудын баталж байсан биеэ дааж үндэстний орны өөртөө засах дурдлага нь Хятадын коммунист намын газар орны өөртөө засах агуулга болон хувирч энэ суурилалаас “одоогийн ӨМӨЗО” гэгч нэршил үнэнд  нийцэхгүй хийсвэр засаг болж, олон олон Монголчуудыг жар гаруй жил дарлан мэхэлсэн билээ.
              Дээрх түүхэн явцаас бид ойлгож болох нь: Тухайн үед өмнөт Монголчууд яагаад өөрийн бүрэн эрхт тусгаар тогтнол болон үндэстэн орны дээд зэргийн өөртөө засах эрх болон завшаанаа алдаж, Хятадын коммунист намын эрхшээл дэх “ӨМӨЗО” болж хувирсан бол?
Энэ асуудлыг шинжлэн задалж үзвэл доорх дүгнэлт хийж болмоор байна.
              Дотоод шалтгаан гэвэл:
1.      Халхын дөрвөн аймаг 1911 оны анхны тусаар тогтнолын хөдөлгөөн үүсгэх үед өмнөт Монголын 6 аймаг, 49 хошуунд хүчээ нэгтгэсэн нэгдэлтэй удирдлага болон холбооллын тогтолцоо бүрэлдүүлж чадсангүй.
2.      Тухайн үеийн өмнөт  Монголын язгууртад бие биеэ харан хувь хувийн ашгаа өмнөө тавьж, холыг харсан үндэстний нэгдэлийн хараа дутмаг байж аятай завшаан тохиолоо алдаж хоцорсон байна.
3.      Хятадын умардын цэргийн эрхтнээс Монголын язгууртадад зэрэг жинс, мөнгө зоосоор татаж хошуу аймгийг хооронд нь завсардуулах, цаашлан цэргийн хүчээр айлган сүрдүүлэх зэрэг төрийн бодлогыг хослуулан хэрэгжүүлснээс болсон юм.
4.      Өмнөд монголын ардын ардчилсан хувьсгал нь шуурхай тууштай явагдаж эс чадан, эл талын хүчний тэцүүрт нөлөөлөгдөж, өөр зуурын дотоодын зөрчилдөөнд хамрагдах зэрэг олон зүйлийн шалтаанаас болсон байна.
Гадаад шалтаан гэвэл:
1.      1907 – 1910 оны хооронд Япон Орос нууц гэрээгээр дамжиж, Ар, Өвөр Монголд хүчний хэмжээ хуваарилж, Монгол үндэстэн, нутгийн  нэгдэлд харш учруулсан юм.
2.      Орос болон Хятадын иргэний засаг Орос болон коммунист намын гэрээ, нэн ялангуяа Америк Орос зэрэг том гүрнүүд дэлхий дахиныг дахин хуваарилах Ялтын гэрээнээс болж, иймэрхүү ашиг тусын харьцаа ч Монгол үндэстэнг хамарснаас туйлын гүнзгий бөгөөд шууд нөлөө авчирч, тухайн цаг 2 сая Монголчуудын хувь заяаг хятадын ноёрхол доор орхиж хаясан юм.
Дээрх асуудалд гадаад шалтгаан нь дотоод шалтгаанаас шалтгаалах ёстой. Хэрвээ дээрх Монголчууд өөрийн хүчээ түшиглэн байгуулсан тусгаар тогтносон зохион байгуулалт болон засгийн ордон байсангүй юм бол өнөөдрийн “ӨМӨЗО” ч тийм хялбархан, тийм эрт, тйимэрхүү зохион байгуулалтай байж чадахгүй юм. Монголчууд нийт олныг донсолгох учир явдал үүсгэхгүй юм бол гадаад ертөнц ч Монгол Манж, Хятад, Японоос болж Өмнөд монголчууд ер нь хэдэн зуун жилийн турш харь үндэстний ноёрхлоос мултарч чадсангүй. Ялангуяа коммунист Хятадын ноёрхол доор орсон хойно иймэрхүү төвд төвлөрүүлсэн хүнд хэцүү дарлал, ноёрхол нь аль ч үеэс хэцүү байж, түүхэнд байгаагүй “Газар шорооны өөрчлөлт”, “хувьсгалын эсэргүүчүүдийг дарах тэмцэл”, “Их үсрэнгүй дэвшилт”, “Баруунтныг арилгаж тонгойлгох”, “Өвөр ардын намыг малтаж арилгах”, “Соёлын их хувьсгал”, “Хорин наймдугаар тоот бичиг материал” гэх мэтийн элдэв зүйлийн хөдөлгөөнөр дамжиж Монголчуудын охь сод болсон зоригтод, сэхээтдийн хэдэн зуун мянгаар хядан алж, одоогийн Өмнөд Монголд улааны сүрдүүлэл бүрхэх болж билээ. Үүнээр барахгүй, коммунист Хятад Өмнөд Монголын эл шат, эл байгууллагын засгийн эрхийг гартаа атгаж, уламжлалт аймаг хошууны тогтолцоо эвдэгдэн, Хятадын балгас хот болон хувирч, Хятадын цагаачид түүхэн дээрх аль үеэс ч илүү их хэмжээгээр нүүдэллэн ирж, удаан жил хэвшиж буй болсон бэлчээр нутаг хагалбарлагдаад хоромхон зуур шороо шуурсан хувхай газар болж, түүний уршгаас болж мянган жилийн нүүдэл малжлын боловсрол соёлтой Монгол оронд “Нүүдэллэж малжихыг зогсоох” төрийн бодлогыг хэрэгжүүлснээс бэлчээр нутгаа алдсан Монголчууд маань амьдрах аргагүй болон, гэдэс өлсгөлөн ядуурч хоосорсон байна.
        Зуу мянган жилийн турш хадгалагдаж ирсэн, Өмнөд Монголд улиран оршиж байгаа онцлог бүхий уламжлалт боловсрол соёл, үсэг бичиг маань Хятадын соёл хэлээр орлогдож, уламжлалт Монгол хэлний их, дундад, бага сургуулиуд устгагдаж, Монгол хэвлэлийн үйлс доройтож сүйрч, өдөр тутмын хэрэглээнд орох газаргүй болгож орхижээ. Монгол үндэстнийг бутаргаж жижиглэж олон ястан болгон хагацуулах буюу цаашлан Жунхуа үндэстэн хэмээх хачин сонин нэр томъёогоор Монгол үндэстнийг орлож, Өмнөд  Монголчуудыг туйлбартай уусгаж Хятадчилах алхаагаа улмаас улам түргэтгэсэн байна.
Өнөөдрийн бүх Монгол орны хувьд дөрвөн их Монгол туургатнуудынхаа гол төвд орших өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол улс жинхэнэ биеэ дааж эзэн мэдсэн бүрэн ардчилалын замд орж, дэлхийн социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах системийн задрахыг дагалдан Монгол улс ч аж ахуйн зах зээлийн тогтолцоонд дэлхий нийтийн эл улс оронуудтай өвөрмөц хэв маягтай олон чигт харьцаа байгуулж хөгжиж байна. Буриад, Халимаг Монгол ч өөрийн биедээ тохиролцсон хөгжилтийн замдаа сонголт хийж, үндэс угсаа, үзэл бодлын хүрээн дэх соёлын сэргэлт явуулахаар чармайж байна.
Түүх гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг хэлхэн холбож байдаг. өнөөдөр бол өнгөрсний үргэлжлэл, маргаашийн угтал, ирээдүй бол өнөөдрийн үргэлжлэл, өнгөрсний сургамж болно. Өмнөд Монгол орны Монголчууд бид ч гэсэн өнгөрсөн түүхээ өөрөө дүгнэж, үргэлжлэн оршин тогтнож, үргэлжлэн хөгжиж бадраая гэвэл заавал Хятадын колончлолыг эцэслүүлэх, өөрийн хувь заяагаа өөртөө эзэн мэдэх бүрэн эрхт тусгаар тогтнолын ганцхан зам оршиж байдаг.
Гэвч иймэрхүү тусгаар тогтнол, хөгжил бадралын бардам зам аяндаа бэлэн гараад ирцгээх юм биш! Заавал Монгол хүн болгон өөрийн хувь биеэс хариуцлага үүргэлж, Өмнөд Монголын бүрэн эрхт тусгаар тогтнол, бүх нийгмийн эрх тэгш, ардчилал, бишрэл шүтлэг, хувь бие, гэр бүлийн эрх чөлөөний төлөө тэмцэн чармайж, үүний сууринд Өмнөд Монгол орондоо уламжлалт Монголын боловсрол соёлоо хадгалан хөгжүүлэх ийм хөгжилд тохирсон ардчилалын систем болон иймэрхүү системийн онолын суулийг байгуулах гэж Монголын эрх чөлөө, холбооны намаас шударга ёсны шаардлага тавьж, уриалга гарган, олон олон Монголчуудын өмнөөс чармайж байгаагаа дэлхий дахинаа тунхаглан зарлах чухалтай байна.
Бодитойгоор хэлвэл:
1. Ардчилал дэлгэрсэн өнөөдөр хоёр Герман нийлж, хоёр Солонгос ч нэгдэх чармайлга хийж байх явдал нь төв ёсны асуудал болж байхад, угсаа гарал нэг, бэлчээр нутаг нийлж байгаа хоёр Монгол ч нийлж нэгдэх асуудал нь шударга цэгц ёсны учир бусуу?
2. Өвөр монголын түүхэн дэх баатарчууд – Галдан бошгот, Амарсанаа, Хайсан гүн, Бавуужав, Шинэ лам, Мэрсээ, Дэмчигдонров нарын нийгмийн нэр хүнд, олох ёстой түүхэн байр суурийг сэрэгээж, Монгол хүний өөрийн зогсолтоор өөрийн түүхээ бичин тэмдэглэж, соёлоо сэргээн системчлэх явдал юуны өмнө тулгам шаардагдаж, иймэрхүү асуудлаар томъёологдсон роман тууж, яруу найруулал, үлгэр шашдир, туульс зэргийг бүх Монгол нийгэм, цаашлан бүх дэлхий дахинаа сурталчлан түгэмээлжүүлж, Хятадаас явуулсан Монгол түүхийн гажуудууллыг эс тэвчих чухайлтай.
3. Дэлхийд хосгүй уламжлалт Монгол хэл, үсэг бичгийг үргэлжлэн баримтлан баримжаалж, Монголчууд өөрийн үндэстний сэтгэхүйд тохирсон  их, бага сургуулиа цуглан байгуулж, уламжлалт Монгол хэлний хэвлэл, компьютерчлэх явцыг судлан хөгжүүлэх алхаагаа түргэтгэх чухалтай.
4. Говийн өмнөх Монголчуудын асуудлыг гагцхүү улс төрийн арга замаар шийдвэрлэхээс бусад өөр арга зам алга. Иймэрхүү тэмцэлд заавал бүх Монголын нэгдсэн нийгэм бүлгийн удирдлагын холбоо байх ёстой. Бид түүхийг тольдож, түүхээс сургамж авах ёстой. Хувь заяа, эд хөрөнгө, бүхий хүчин зоригийг дайчилж, үзэл бодлоо нэгдүүлэх тогтолцоогоо байгуулж чадвал бидний хүчин тухайн үеийн эзэн богд Чингис хааны дайчин сүр хүчийг дахинтаа цогцлуулах цаг эрин лавтай хүрч ирэх ёстой.
5. Говийн өмнөх Монголчуудын чөлөөт өрсөлдөөнтэй том бизнесийн компани, том үйлдвэрлэл, том зах зээл, том хөрөнгөтөн буй болохыг хөгжүүлэн дэмжиж, Монголчууд хүн болгон чинээлэг амьдралтай байх ёстой.
6. Өмнөд монголын бүх нийгмийн ардчилсан улс төрийн амьдралыг хамарч, Монголчуудын ашиг тусыг харгалзаж чадсан, хожим хойшид говийн өмнөх Монгол орны засгийн эрхийг эзэмших бэлтгэл суурь хүчин болох суурилалаар онолын суурь болсон цагаачийн засгийн газар байгуулах ёстой.
              Бид Хятадын “цөөн тоот үндэстэн”-ний асуудлыг авч үзэхүйеэ, 6 сая хүн амтай Түвдчүүд далай ламын нэр хүндээс шалтгаалж, гагцхүү Хятадын “дотоодын асуудал” биш болж, харин дэлхий нийтийн том нийтлэг асуудал болж хөгжсөн жишээллээс тольдож болох учир буй!
Үүнд хэллэгээнгүй уламжлалт бишрэл шүтлэгийн асуудал оршиж байгаа боловч, далай ламаас шашин шүтлэг болон улс төрийн асуудлыг урнаар уялдуулж чадсан, цаашлан дэлхийн улс орнуудад өөрийн үндсэн үзэлт зогсолтоо бүрэн сурталчилж чадсанаас болсон гэж үзэж болмоор юм.
 Уйгур болон тэдний дэлхийн Уйгарчуудын их хурлын тэргүүлэгч Рабиа ч ерийн нэгэн наймаачнаас охорхон хугацаанд дэлхийд нөлөөгөө түгээж, Америк улсын ерөнхийлөгч Буш ч өөрийн биеэр авч уулзан, “Гагц нэгэн Рабиа Хятадын нэг армийн цэрэгтэй тэнцэж чадна” хэмээж, Хятадын хамгийн толгой өвтгөх асуудлын нэг болгож, Хятадын төв засгаас улс төрийн товчооны гишүүнийг шинэ хязгаар оронд томилон суулгаж, “Цөөн тоот үндэстний газар орон”-ны засаглалд цорын ганц жишээ болж байна. Рабиагийн жишээ нь ямар нэгэн гэнэтийн буюу аяндаа үүссэн явдал биш, харин үй олон Уйгурчуудын тэмцлийн үр дүнгээс болсон гэж үзэж болох юм. Иймэрхүү байдалд бидний Монголчуудын ардчилсан хүчин бас ч өөрийн тэмцэж явсан туршлага үйлдэлгээ дүгнэж хуримтлуулах сууринд дээрх хоёр үндэстний жишээг ч бас тольдож болох учир буй.
              Говийн өмнөх Монголчуудын асуудал бол ямар бишрэл шүтээн, газар орны “өөртөө засах” асуудал биш!Харин Монгол үндэстэн өөрийн хувь заяа, бүрэн эрхээ эзэн мэдсэн тусгаар тогтнолын асуудал болно. Монгол Хятад аль талаараа ч адил бус хоёр үндэстний хоорондох асуудал юм. Бид иймэрхүү чанарын ялгаатай асуудлаар суурилж, энэхүү асуудлыг дэлхийн чриа хэлэлцээний тавцан дээрх их том гол асуудал болгож, олон гүрнүүдийн хүчний хоорондох тэнцүүрийг бүрэн ашиглах чухалтай мөртөө түүний төлөө тэмцэн чармайх хэрэгтэй. Иймэрхүү будлиант тэмцэээнд уулаасаа цэцэн сэргэлэн ухаалаг Монголчуудын авьяас чадварыг гүйцэд бадруулах завшаан хүрч ирээд байгаа. Охь сод болсон Монгол мэргэд эрдэмтдийн билигийн оюун ухаан, хүчин чадал шалгарч ашиглагдхаас эрин мөнөөс ч бидний нүдний өмнө байна. Гэхд энэ нь эмх замбараагүй биш, заавал хянамгай нягт зохион байгуулагдсан дуу нэгтэй хүчин байх ёстой.
              2007 оны жилийн эцсээр Хятадын төв засгаас Хятад үндэстний уламжлалт баярын өдөр – Чинмин, Жүнчиү, Дуан Ү хэмээгчийг Хятадын улс нийтийн баярт дурсгал амралтын өдөр болгон, түүний чиглэлээр Өмнөд Монголчууд ч эдгээр өдрийг өөрийн түүхэн уламжлал болгож дурсгах болсон байна. Харин түүний доторх Жүнчиүгийн баярт Хятадууд еэвэн хэмээх дугариг боорцогтоо нууц дохио хавчуулж, зохион байгуулалттайгаар Монголчуудыг хядан алж байсан гэдэг уламжлал үлгэр байдаг.
Үүний эсрэгээр Монголчууд маань өөрийн эзэн богд Чингис хааны мэндэлсэн баяр, үндэсний баатарчуудыг үнэлэн дурсгаж үл чадан, их Хятадчилсан Хятадын төрийн бодлого болон Хятад хүн, Хятадын соёлд уусан хайлагдаж, ирэх хорь гучин жилд иймэрхүү төрийн бодлогоос болсон их Хятадчилсан үзэл нь Монгол орныг бүрмөсөн шингээн арилгах аюул түгшүүрт ороод байна. Иймээс коммунист Хятадын улс төрийн нийгмийн дүрэм бидэнд тохирохгүй гэдгийг түүх болон одоогийн ахуй байдал бүр гэрчилж байна. Коммунист Хятад хэдийгээр өнгөн дээрх цэцэглэлдээ байгаа ч, эл талын гадаад дотоодын зөрчил ч улмаас улам ширүзүсэн хурцдаж, цаашид хямралд учирч, бутарч задрах нь ч тэдэнд удалгүй ирэх ирээдүй болно.
              Одоогийн гадаадад байгаа Хятадын ардчилсан бүлгийнхэн мөн чанар дээрээ Хятадын дээрэнгүй үзлэр Монголыг багтаасан “цөөн тоот үндэстэн”-ний асуудлыг Хятадын дотоодын асуудал болгон үзэхээр оруулж байна. Ер нь Хятадын аль ч үеийн төр засаг, нийгэм бүлэг нь Монголчуудыг багтаасан бусад үндэстэнд хэзээд хайлуулах буюу устгах төрийн бодлого авч байдаг буюу авах болно. Иймээс бид, Хятадад ямар ч нийгмийн байгуулал, хууль дүрэм байсан ч гэсэн Хятад нь Хятадаараа байж, тэдний хараанд монголчуудын эрх чөлөөт тусгаар тогтнол, ардчилал оршиж бололцоо өчүүхэн ч байхгүй гэдгийг зөв таних хэрэгтэй байна.
              Дээр зууны жараад оноос хойш дэлхий дахинаа бас нэг удаа тусгаар тогтнолын хөдөлгөөний оргил хүрч ирээд байна. XX зууны ерээд оноос эхэлж дэлхийн эв хамт ёс сүйрч, ардчилалын хүчит урсгалт хүчирхэг их ЗХУ задран, түүний харьяанд байсан холбоот гишүүн үндэстнүүд тусгаар тогтнолоо тэмцэн олж, түүний улмаас 2008 оны 2 сард хуучин Югославак, одоогийн Сербээс Косовагийн Албани үндэстэн дэлхийн ардчилсан хүчний дэмжлэгээр бүрэн эрхт тусгаар тогтнолоо тунхагласан байна. Иймэрхүү нийтлэг жишээ Өмнөд Монгол оронд явагдах нь эрт оройгийн учир буюу. Гэвч Монголчуудын тэр цагийг хүлээж суугаад ирэх юм биш, Монголчууд заавал ийм нийгмийн урсгалын тэргүүн эгнээнд явах ёстой. Одоодоо хэдийгээр говийн өмнөх Монголчуудын  (Өмнөд монгол, Дээд монгол, Ойрад монгол, Зүүн монгол) Монголчуудын хүн амын тооны харьцал (4060000)-аас тэгшитгэж Хятадын өмнөөс илээр тэмцэл хийж байгаа ардчилсан хүчин нь Хятадын дотооддоо улс төрийн дарангуйлал, гадаадад ч гэсэн Хятадын коммунист хүчний эвдэлт, хориглолт болон боомилолтоос болж арай бас дорой буурай шатандаа байгаа боловч тэмцлийн хөгжилтийг дагалдан хүчирхэгжих ёстой. Цаг тохиолтой л бол Монголчуудын уулаас оршиж байгаа нуугдмал хүчин, удаан жил хадгалагдсаар ирсэн хилэн хорсол нь агуу их хүчит их галт уулын дэлбэрэлт мэт сүрчилт үүснэ.
Бидний өнөөдрийн хийж байгаа оролдлого нь тэр цаг үеийн говийн өмнөх Монгол орны асуудлын туйлбартай бөгөөд бүх талын шийдвэрлэлтэд үндсэн баримт олгох ёстой. Говийн өмнөх Монгол орны тусгаар тогтнол, ардчилалын биелэгдэл нь урьд удаан тэмцлийн хугацаа хэрэгсэх өнгөрөлт байх боловч эцсийн биелэгдэх тэр нэг өдөр хүрч ирэхээр төсөөлөн бодход энэхүү хугацаанд Хятадын эсрэг өөрийн улс төрийн бат зогсолт зорилт шаардлагаа дурдаж чадсан нэг бүлэг Монгол хүний төлөөлөгч байх ёстой. Ийнхүү шатанд Монголчууд өөрийн зохион байгуулалтын онолоо системчлэхийн хамт коммунист Хятадаас Монголчуудын толгой дээр санаан дураа савах ялт явдлуудыг илчлэн эсэргүүцсэн нийгмийн яриа хэлэлцээ, мэдээлэ, сүрт жагсаал зэрэг арга барилуудаар дамжиж өөрийн шударга ёсны бат зогсолтын дагуу хоолойгоо дэлхий дахинаа түгээж, Монголчуудын үндсэн ашиг тусыг хамгаалах ажлыг хийх бэлтгэл чухалтай байна. Монголчуудын түүх нь харь үндэстэнд эзэнмшигдэн дарлагдсан түүх байгаад байх ёсгүй. Монголын нутаг усыг Монголчуудаас гадна хэн хүн ч өнө үүрдийн эзэмшил колони явуулж чадахгүй гэдгийг түүх гэрчлэх болно. Өөрийн түүхээ өөрийн зогсолтоор тэмдэглэж, сурталчилж, өөрийн түүхээ өөрөө бүтээж явъя!
              Элбэг баян байгалийн гаралттай Монгол улсын ардчилал, эрх чөлөөт сонголт, биеэ даасан олон чигт гадаад харилцаа болон улс орны хүчирхэгжлийн дагуу ардын амьдрал өөдөлж дээшлэх нь хил залгаж бэлчээр нийлж байгаа говийн өмнөх Монгол оронд зайлшгүй эл талын гүн гүнзгий түүхэн үнэлгээ үзүүлэх юм. Коммунист Хятад хилийн шугам боомтоо хэдий хаах тусам иймэрхүү долгион урсгал нэн түргэнээр хүрч ирэх болно. Эд бодис, соёлын солилцооны дагуу ардчилалын уур амьсгал ч бүх Монгол оронд түгээмэлжих ёстой. “Хуучин хүү” мэт орон нутагтаа үе дараалан амьдарсан янзаар хайлагдан сүйрэхийн оронд гадагш явж дэлхийн хөгжсөн улс орнуудаар нүдээ нээж, адил бус үндэстэн улсын дүрэм соёлтой танилцаж явбал харин өөрийн үндэстнийхээ өвөрмөц боловсрол соёлдоо улам гүнзгий мэдрэмж танилттай болж, улмаас нандигнан хайрлах сэтгэл төрөгдөх юм. Одоо нутагтаа гэсэнгүй, гадаад оронд ч гэсэнгүй, үй олон Монголч эрдэмтэн мэргэд болон эл давхрааны сэхээрсэн залуу үеийнхэн цойлон гарч, байгаль нийгмийн шинжлэх ухааны тэргүүний эгнээнд судалгаан өрнүүлж, тэмцэж, чармайж явж байгаа.
              Өөрийн үндэс угсаа, өвөрмөц Монгол соёл, Монголчуудын хувь заяаны төлөө бодолхийлж сэтгэж байгаа хүмүүс ч маш олон байгаа бөгөөд улмаар олширох болно. Монголчуудынхаа ашиг тусын төлөө тэмцэх, сурсан эрдмээрээ шударга ёсны төлөө үйлчлэх мэргэд та нар Монголын эрх чөлөө, холбооны намтай холбоо барин мөр зэрэгцэн тэмцэж явахыг бид чин үнэн халуун сэтгэлгээ, чигч ариун бат зоригоор хүсэн айлтгаж, олон даяар Монголчууддаа өөрийн зорилтоо тунхаглан нийтэлж байна.
                                                                                               Монголын эрх чөлөө холбооны нам
                                                                                                            Их монгол улсын 802 дугаар оны
                                                                                                                                    (2008 он) 3 сар

3 comments:

  1. Та нарыг дэмжиж байгаа шүү элэг нэгт ахан дүүсээ. Битгий шантраарай.

    ReplyDelete
  2. ta nariig demjij bn

    ReplyDelete
  3. Bid hamtdaa, demjij baiga shuuuuuu!!!

    ReplyDelete