БНХАУ-ын цагдаа нарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баривчилгаа явуулах боломжийг хэн олгосон бэ?

Энэ явдалд дэлхийн монгол туургатнууд Монгол, Хятадын Засгийн газрыг буруутгаж байна.Улс төрийн орогнол хvсч ирсэн Өвөрмонголын Отгийн өмнөд хошууны уугуул, Их зуу аймгийн Ордосын Монгол Төвдийн анагаахын сургуулийн захирал, монгол vндэстэн залууг Улаанбаатар хот дахь НYБ-ын Дvрвэгсдийн асуудал эрхэлсэн суурин төлөөлөгчийн газрын vvднээс дөрвөн
хятад, арван монгол цагдаа баривчилсан тухай мэдээлэл өнгөрсөн жил дэлхийн монгол туургатнуудын дунд тархсан.
Ийнхvv Өвөрмонголын эх оронч залуу Батзангааг Монголын эрvvгийн цагдаагийн хамгаалалт дор БНХАУ-ын Цагдаа, Аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд баривчлан авч явах ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт гардан гvйцэтгэсэн нь Монгол Улсын Vндсэн хууль, бусад хууль тогтоомж, манай улсын нэгдэн орсон Хvний эрхийн гэрээ конвенциор хvлээсэн vvрэг хариуцлагад харш, ардчилсан орнуудын нийтээр дагаж мөрддөг хvний эрхийг хамгаалах наад захын хэм хэмжээг бvдvvлгээр зөрчсөн явдал гэж тухайн vед иргэний хөдөлгөөнvvд, хvний эрхийн байгууллагууд мэдэгдэл гарган төрийн өндөрлөгvvдэд хvргvvлж байжээ.

Энэ баривчилгаанаас vvдээд манай цагдаагийн байгууллага урд хөрш болох их гvрний дарамт дор байгаа юм биш биз гэсэн асуулт иргэдийн дунд хэсvvчилж байна. Хоёр улсын цагдаагийн байгууллагын хооронд хэрэгтэн шилжvvлэх, хамтран ажиллах санамж бичиг, гэрээ хэлэлцээр бий. Энэ дагуу нэлээд ажил хийгддэг юм билээ. Гэвч аль ч улсын цагдаа өөр оронд улс төрийн орогнол хvссэн хэн нэгнийг тухайн улсад нь очиж баривчлах эрхгvй. Хятадын цагдаа ямар давуу эрх эдэлж манайд ийм vйл ажиллагаа явуулав гэдэг сонирхолтой.

АНУ болон Европ, Японд буй олон монгол туургатнууд Батзангаа тvvний гэргий Баянхуар, есөн настай охин Чилvгэнийг баривчилсан явдалд Хятадын болон Монголын цагдаа нарыг буруутгаж мэдэгдэл гаргасаар байна. Тэд энэ мэдэгдлvvддээ олон улсын хvний эрхийг бvдvvлгээр зөрчсөн гэж Монголын Засгийн газрыг буруушаажээ. Энэ асуудалд Монголын төр засгийн өндөрлөгvvд улстөрчид ямар байр сууринаас хандаж байна вэ?

БНХАУ-ын цагдаа нарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баривчилгаа явуулах боломжийг хэн олгосон бэ?
Дэлхийн монголчуудын гал голомт байх учиртай Монгол Улсыг цаашид олон арван Батзангаа зорьж ирнэ. Тэр бvрийд бид энэ удаагийнх шиг шилээ харуулаад байх уу? Өдгөө дэлхийн өнцөг булан бvрт есөн сая гаруй монгол туургатан амьдран суудаг. Энэ бол шоргоолж мэт бужигнасан хятадуудын дэргэд байхгvйтэй адил тоо. Оросын, Хятадын гэх зэрэг тодотголтой олон монгол туургатнуудын зvрхэнд авралын од болж харагддаг ганц гэрэл нь тусгаар тогтносон Монгол Улс, тvvний нийслэл Улаанбаатар гэгддэг. Хаа газраас Улаанбаатарыг авралаа гэж зорьж ирсэн нэгнийг нь харийнхантай хамтран барьж явуулаад байвал хөх толботнууд удахгvй "Улаан ном"-д орох биз.

Гэтэл эх орноос нь өөрийнхөө иргэнийг хулгайлсан явдалд Англичvvд хэрхэн хандаж, гvйцэтгэх ажиллагаа явуулсан ажилтанг маань хvртэл эх нутагт нь буцаах эсэх нь маргаантай байна. Ингээд зогсохгvй vvнээс болж олон улсын тавцанд манай улсын нэр хvнд унаж байна. Гэтэл манай улсаас иргэнийг маань хулгайлсан Хятадын нэр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

С.ЭНХЗАЯА

1 comment:

  1. shaaal teneg umaaaaaaaaaaa gehdee eniig mongold uurlesen hyatadiin erliiznar gar hol bologchdooro hiisen ni oilgomjtoi tuhailbal tsegiin moron gm urwagh erliizuud

    ReplyDelete