“Манай улс” гэж аль улс вэ?

“Манай улс” гэж аль улс вэ?
Олон жилийн турш “Манай улс” гэж сонссоор л ирлээ, одоо ч гээд нэвтрүүлэгч хөтлөгч нар хүртэл ингэж хэлж байгаа юм чинь энгийн ажилтан, малчин тариачныг юуг нь хэлэх вэ. “Манай улс” гэж чухам ямар улс вэ? Энэ дэлхийд одоохондоо нэг зуу ерэн хэдэн улс байна. Тэдгээрийн дотор “Манай улс” гэдэг нэртэй улс байхгүй. Би хувьдаа бол манай Монголчууд энэ Дундад улсыг “Манай улс” гэж дотночлон дуудаж байна гэгчийг мэдэлгүй яахав. Дотночлохын хувьд хэн нэг хүн аль нэг юмыг (аль нэг улс ч багтана) дотночлох эрх байгаа юм чинь би хүмүүсийн юу нэгийг дотночлох эрхэд халдая гэж байгаа биш, харин таны дотночилол чинь хэтрээд байгаа гэж хэлье гэсэн юм. Би хүүгээ дотночилдог, тэгээд сургуульд нь очоод “Миний хүү хаана байна?” гэвэл хэн яаж чамд хамжих билээ? Хүний нэр гэгч дуудахад зориулагдсан бол улсын нэр ч дуудахад зориулагдсан байх? Нэг улсыг дэлхийд мэдрэгддэг нэрээр нь дуудвал зөв юм уу, харин дотночлиллоор тэр нэрийг орлуулвал зөв юм уу?
Би мэдээ орсноос нааш “Эх улс”, “Манай улс” гэх үгийг ер хэлж өнгөрөөгүй. Яриангүй миний мэдээ орсон гэдэг ч тун орой, дээр зууны наяад оны эхээр сая олон юмыг мөн чанараас нь мөрдөж шинжийг сурчээ. Хэн гээд юу нэгийг дотночлох эрх байдагтай адилханаар би ч юу нэгийг дотночлохгүй эрх байлгүй яах вэ. Энэ миний эрхээ хэрэгжүүлсэн төдий, харин өөр хэний ч эрх дархтай зөрчилдөх ёсгүй. Гэхэд энд хэлж байгаа “Манай улс” гэдэг “дотночлол”-д сэжиглэл төрж байгаа нь та маань битгий хүүхдийнхээ сургуульд очиж “Миний хүүхдийг эрээд өг” гэж хэлээрэй харин хүүхдийнхээ нэрээр нь хэлнэ шүү гэж сануулж байгаа төдий. Одоохондоо юу бүхнийг дэлхийд хандуулна гэж ярьж л байгаа биш үү, интернет харин энэ урианаас бүр урьтаж дэлхийг агшааж бөмбөрцгийн нөгөө талын гүрнийг зэргэлдээ айл маань шиг болгосон байгаа. Энгийн иргэн ч дэлхийтэй зоог дэлгэж болох боллоо. Тэгээд та одоо дэлхийд хандаж “Манай улс” гэж ярихна уу даа? Өнгө зүсээр чинь ялгачихаар бодъё, Азийн олон үндэстнээс та бас яаж ялгагддаг билээ? “Манай улс” гээд хойноос нь “Манай гэдэг нь Дундад улсыг хэлж байна” гэж тайлбарлах юм уу? Ер нь нэг тодорхойлолт орох хэрэгтэй дээ. Би дандаа Дундад улс гэж яриад 25 жил боллоо, хэн ч надаас хариуцлага нэхээгүй: Мөн бас хэн нэг хүн “Манай улс” гэж хэлдгээс зэрэг хэргэм оллоо гэж дуулгаагүй, нэн илүү ингэж дуудсанаар улсаа хайрлаж байгаагаа илтгэнэ гэх аргагүй. Түүний илтгэж чадах нь зөвхөн энэ улс гүрэн гэдэг том тогтолцооны тухай дүрэмжээгүй дуудлагыг л харуулна. Үнэнийг хэлбэл “Хятад улс” гэвэл сая зөв. Гэтэл манайхан Хятад улс гэж ярихаас ч эмээнэ. Харин 2007 оны цагаан сар говийн өмнө умарх Монголчуудын хамтран хийсэн цагаан сарын үдэшлэг “Энх мэндийн хадаг”-т Монгол улсад суугаа элчин сайд Гао Шү-мао “БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны нэрийн өмнөөс ......” гэж унаж бүдрэм Монгол хэлээр ярьж байсныг Монгол нэвтрүүлгээ сонирхдог хүмүүс бүр сонссон байлгүй. Тэр элчингийн газрын үүдэнд мөн “БНХАУ-ын элчин сайдын яам” гэж бичиж байгаа гэж нэг сүлжээн найз ярьж байсансан. Тэр яриангүй зөв юм л байна. Бас нэг найз: “Төвдчүүд дандаа Жүнгүө гэж ярьдаг, харийн юмыг хариар нь сайхан” гэсэн нь ч ёстой үг гэж санагдаж байна. Одоо харин Өвөр Монголын Одон телевизийн Монгол нэвтрүүлэг маань цэцгээр зэргэлсэн өлзий хээн зураг дээрээ “Дундад улсын Өвөр монгол” гэх юм, хачин юм, дэлхийд хэдэн Өвөр монгол байдаг билээ? Энэ ч Монголчууд маань дуртайяа хийсэн биш байх, хүнд өвчилсөн хүн сэргэм салхиас ч айдгаар үл баран салхигүй байхад ч хөнжил нөмрөгөөр давхар давхар бэхэлдэг шүү, хөөрхий!
Зарим хүн “Манай нам” гэх юм, таны нам чинь ямар нам билээ гэж би асууж өнгөрсөн. Би түүнийг гачия гэсэн биш, гачия гэсэн бол “Таны улс чинь аль улс билээ” гэж асуух тохиол олон байгаа шүү дээ. Харин зөвхөн энэ Дундад улсад бас засаг төрд мэдрэгдээд байгаа нь есөн нам байгаа юм чинь. Миний ажиллаж байгаа байгууллагад бас “9•3-ийн нийгэмлэг” гэдэг намын нэг гишүүн байгаа юм чинь би ингэж асуухгүй бол үнэн тэр хүн аль намыг зааж байгааг мэдэхгүй. Нэг жижиг найр дээр нэг хүүхэд асуулт хариулахдаа “Манай улсын соёлын өвийн өдөр бол 6 сарын 10, Өвөр Монголын соёлын өвийн өдөр бол 9 сарын 6” гэж хариулахад би дотночиллын их зөрөө ба их эндүүрлийг сэтгэлийн тэгнүүр дээр олж харлаа. Яаж ярьсан ч Өвөр монгол бол Өвөр Монголын Монголчуудын өөрийнх нь эх орон, гэтэл энэ хүүхдийн дуудлагаас харахад өөр мужийн нэг Монгол бус хүн энэ улс энэ орны тухай ярьж байгаа шиг сэтгэгдэл өгөхөөр нь манай сурган хүмүүжлийн хэдэн арван жилийн турших үзэл сэтгэлийн хүмүүжилд хязгаарлашгүй мөртөө уучилшгүй осолтой байсныг мэдрэхгүй байхын аргагүй боллоо. Учир нь тэр хүүхдийн ярьсан нь онцгой жишээ биш шүү, наад зах нь “Манай Өвөр монгол” гэхээ яалаа ...... гэдэг харамсал төрнө.
Нэг хүн ямар нэг хүнээс эмээж зүрхшээвэл гурван газар холуур өөр газарт очих гэж байгаад зам муруйж нөгөө айлгадгийн үүдэнд очиж мөргөдөг үлгэр бодит амьдралд байн байн харагдаж л байна.
2006 оны 10 сарын 24-ний өдөр “Цэнгэлийн өндөр” өргөөнд
ноороглож, 2007 оны 3 сарын 20-нд засав.

No comments:

Post a Comment