Монголд амьдаръя гэснийх нь төлөө тархинд нь зуугийн хадаас зоожээ

Дамнуургаар зөөн Хятадад тушаажээ
1. 150 мянган монголчуудыг хядсан галзуучуудаас 1891 онд өвөр монголчууд Халхыг халхалсан
Өмнөд монгол ахан дүүсээ өмгөөлөхөөр цугласан үзэл санаа, сэтгэл зүтгэл нэгтнүүд ээ!
Хүний эрхийн энэ өдөр, 1989 онд монголчууд ардчилсан хөдөлгөөний анхны цуглаанаа хийж байсан. Тэр л цуглаанаас олон үнэ цэнэт зүйлс маань эхтэй. Тэгвэл 2011 оны хүний эрхийн энэ өдөр бид өмнөд монголчуудынхаа төлөө цуглаан хийж байна. Энэ цуглаанаас маань сайн сайхан үр дагавар гарах болтугай!

Уриалга

Монгол газар, нутаг бэлчээр, Монгол үндэстнийхээ эрх чөлөөний төлөө, Хятадын колончлогчдын эсрэг зоригтойгоор тэмцээд ,алтан амиа алдсан Мэргэн, Зоригт,Сүхболд нарын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлье!
2010 оны 4 сарын 23-ны өдөр Монгол улсын Дорноговь аймгийн Айраг сумын малчин Т.Сүхболд,
2011 оны 5 сарын 10нд өвөр Монголын Шилийн гол аймгийн баруун Үзэмчин хошуунд малчин Мэргэн,
2011.10 сарын 20нд Их зуу аймгийн Уушин хошууны малчин Зоригт нар Монгол нутгаас

Өвөр Монгол малчныг дахин санаатайгаар дайрч алсан хэрэг гарлаа.


Өвөр Монголын Ордос хошууны Хөхтолгой гацаанд Өвөрмонгол малчин залууг, Хятадын газрын тос тээвэрлэгч том оврын ачааны машинаар дайрсан хэрэг дахин аравдугаар сарын 20-нд гарлаа.
Нутгийн малчин Зоригт малын бэлчээрт замбараагүй давхигч ачааны машинуудыг оруулахгүй гэж эсэргүүцсэний төлөө харамсалтайгаар амиа алдсан байна.
2011оны таван сарын 10нд Өвөр Монголын Шилийн гол аймгийн малчин Мэргэнийг Хятадын нүүрс тээвэрлэгч хятад жолооч мөн санаатайгаар дайрч алсан. Эдгээр хэргүүд нь Хятадын ХНамаас бага үндэстэнд хэт дээрэнгүй хандаж байгаа бодлогын илрэл юм.

Mао Зэ Дун болон түүний нам төрөөс гаргасан тунхаг бичиг

1935 oны 12 сарын 20 ны өдөр
Элгэн хайрт Өвөр Монголын нийт ард түмэн минь ээ!
Бид одоо дэлхийн их хувьсгалын эгзэгтэй мөчид ирээд байна. Та нар Японы эзэрхэг түрэмгийлэгч болон хятадын цэргийн эрхтний дарлал мөлжлөгийг дуртайяа амсаж, тэд нарын сумны бай болж сөнөх үү? эсвэл энэ тохиолыг ашиглаад эрслэн босч хүчирхэгжихийг хичээн, бүх дэлхийн үндэстэн ястны дундах агуу Монголын хөдлөшгүй дархан эрхийнхээ төлөө тэмцэх үү?

Хятадууд Өвөр Монголчуудаас маш их болгоомжилж байна!


Хичнээн тэмцэл бослого нь аргагүй их хүчинд дарагдаж, олон хүн баригдаж, хоригдож шалгагдаж, мөрдөгдөж байгаа ч өвөр Монголчууд маань зориг дүүрэн, итгэл ихтэй байгаа нь эдгээр зургаас тод харагдаж байна. Харин хятад цагдаа, цэргүүд маш их болгоомжилж айж, байгаа нь илт байна. Хийморь зоригоо сэргээж эрх чөлөөний төлөөх тэмцлээ өшөө бүүр зохион байгуулалтай, зоримог, олуулаа хийж амжилтанд хүрэх нь тодорхой буй за!

Зүрхний шимшрэл

Дэлхий дээр хосгүй түүхээрээ бахархах Монгол үндэстний ариун голомт Монгол улс нь Монгол туургатнуудаасаа аргагүйн эрхэнд нүүрээ дахин буурууллаа. Их Монгол улсын 800 жилийн ой, Үндэстний эрх чөлөөн хувьсгалын 100 жилийн ойд ч Монгол туургатнаа дурсах нь битгий хэл амьсгаа ч гаргасангүй ээ. Их Монгол 800 жилийн ойд Орос ах гэх шуналт шар новшнууд Буриадын автономыг (Буриад Монгол ) устгаж Оросын мужуудад нэгтгэсэн. Ингэснээрээ доор хаяж Монголчууд бидний эрх чөлөөнийхөө дайтаж явсан Шивээ Хиагт маань оросуудын мэдэлд орсон. Одоо харин энэхүү сүрт ойнуудыг тохиолдуулж Хятадууд Монголын төр, эрх баригчдыг эдийн засаг, улс төрийн олон аргаар дарангуйлж Өвөр Монголчуудыг дахин золионд гаргалаа.

Монгол руу харж дуулсныхаа төлөө Өвөр Mонголчууд хэрхэн алуулж байв

1. 1945 онд ӨМӨЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав.

2. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын төлөө тэмцэж, түүнийг зөв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хүнийг хороон устгасан.

3. 1953 онд “Хувьсгалын эсэргүүчүүдийг

БНХАУ 500 саяыг өгч, Өвөр монголчуудыг ар Монголд оруулахгүй байх амлалт авсан?!


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлаад эх орондоо ирлээ. Айлчлалаар ерөнхий сайд урд хөршөөс 500 сая долларын зээл авах тохиролцоог хийв. Нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэлэлцээр аль эртнээс үүсэлтэй гэнэ. Тодруулбал 2002 онд тус улсын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жин тао Монгол Улсад албан ёсоор айлчлах үедээ өнөөдөр яригдаж буй 500 сая долларыг манай талд өгөх асуудлыг хөндөж байжээ. Гэхдээ тухайн үед яригдаж байсан мөнгөний хэмжээ 300 сая доллар байсан аж. Тухайн үед Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд зориулсан хятадын Засгийн газрын болон хятадын ард түмний өгөөмөр найрсаг харилцааны үүднээс зээлийг өгөхдөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан удаатай. Гэвч эх сурвалжийн мэдэгдсэнээр урд хөршийн 500 сая доллар өгөх зээлийн цаана Хятадын удирдагчдын далд бодлого байсан бололтой. Ху Жинтао

Хятадын алуурчин 38 дугаар армиас өвөр Монголчууд айгаад яаж ч чадахгүй байна

Өвөр Монголд болж буй үйл явдлын талаар Шилийн гол аймгийн Авга хошууны иргэн А.Наминатай ярилцлаа.

-Өвөр Монголд өнгөрсөн сарын 30-нд болсон жагсаал хэр өргөн хүрээтэй байв. Одоо байдал ямар байгаа бол?

-Хятадын аюулаас хамгаалах хүчнийхэн жагсаал болохоос өмнө Хөх хотод орж хаа сайгүй хамгаалалтад гарсан учраас жагсаалд олон хүн оролцож чадаагүй.