Өвөр Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр...

Жил бүрийн 10 сарын 1-ний өдөр Өвөр Монголчууд маань эрх чөлөөний төлөө, Хятадын колончлолын эсрэг жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Энэ удаа мөн Швед улс дах Өвөр Монголын Ардын намын залуус Уйгар залуустай хамтдаа Хятадын элчиний өмнө жагсаал зохион байгуулсан. Тэд жагсаалын үеэр Хятадын дарангуйлалыг эсэргүүцсэн эсэргүүцлийн бичгийг уншиж Хятад улсын төрийн далбааг шатааж өөрсдийн дургүйцлийг хүчтэй илэрхийлсэн нь олон нийтийн ТВ, цахим хуудсуудаар зураг нь тарсан байна. Хятад улс 1947 оноос хойш Өвөр Монгол дахь түрэмгийлэлээ хүчтэй болгож сая орчим Өвөр Монголчуудын эрүүл мэнд, амь насанд халдаж, байгал экологийг ноцтой эвдэж, төрсөн нутагтаа тайван амьдрах бүхий боломж нөхцлийг хааж боогдуулсаар байгаа билээ.

Монгол хэл, Монгол ухаан зааж байгаа багш нарыг элдэв шалтгаан тоочиж баривчлан хорьж тамлан, эрүүл мэндэд нь ноцтой халдаж байгаа нь нэгэнт тодорхой болсон билээ.















































No comments:

Post a Comment