НАЙМАН ХОШУУНЫ ТҮЛЭЭТ ГАЦААНЫ БААТАР МОНГОЛЧУУДЫГ ДЭМЖИХ УРИАЛГЫН БИЧИГ




Найман хошууны Түлээт гацааны баатар монголчуудаа дэмжих уриалгын бичиг

Хорчин нутгийн эрэлхэг монголчууд аа! Бид бол нутаг усаа хамгаалахын төлөө алтан амиа зориулж явсан дайчин баатар Гад Мэйрэний үр удам аа!

Эдүгээ найман хошууны Түлээт гацааны баатар ард түмэн газар шороогоо хамгаалж нутаг усандаа эзэн суухын төлөө эрэлхэгээр босч байна. Хууль ёсны эрх ашгаа хамгаалах гэсэн эдгээр монгол ах дүү нарыг маань дотоодыг хамгаалах товчооны цагдаа ёс бусаар баривчлан хорь гаруй хүмүүсийг түр хорьж, цус нөжийг нь гартал зодож, хэд хэдэн хүнийг хүнд шархдуулжээ Одоо дотоодыг хамгаалах болон амарыг хамгаалах товчооныхон шудрага ёсныхоо төлөө тэмцэж байгаа эдгээр баатарлаг монголчуудад маань "Улсын нэр нүүрийг гутаасан" гэх инээд хүрмээр том малгай өмсгөж, хоёр хүнийг одоо болтол хорин тамлаж байх мөртөө суллагдсан монголчуудад "Газрыг чинь буцааж өгөхгүй, дахиад газрын асуудлыг яасан ч дурдаж болохгуй, дурдвал танай муусайн тэнэг монголчуудыг бүгдийг барьж хорино!" гэж айлган сүрдүүлж гутаан доромжлов.

Эзэн Чингисийн хойч эрэлхэг Гадын үрс бид ийм их ёс бус дарлал сүрдүүлэл болон гутаан доромжлолыг хэрхэн хүлээн тэвчиж суух билээ!

Босоцгоо! Газар шороо, нутаг ус, хууль ёсны эрх ашгийнхаа төлөө Босоцгоо!

Оршин тогтнох орон зайныхаа төлөө Монгол сурагчид бид бүгдээрээ хичээл хаяж, талбайд гарч "Гад Мээрэнгээ" дуулж, сүрт жагсаал явуулна.

Хотын Монголчууд минь ажил хаяж биднийгээ дэмжээрэй! Хөдөөний Монголчууд минь хотод ирж жагсаалд оролцоорой!

Тунглиао хотын анх, дээд зэргийн дунд сургуулийн Монгол сурагчдын чөлөөт холбооны гурван зуу гаруй сурагчдаас.

No comments:

Post a Comment