Ерөнхийлөгч Элбэгдорж дэлхийн Монголчуудын анхаарлын төвд орлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгээрээ Монгол туургатаны дунд зуунаас зуунд дуурсагдах агуу түүхийг эхлүүлэв.
Монгол төрийн сүлдэнд сүү, цайныхаа дээжийг он дамжин өргөж, онгод тэнгэрээсээ гуйж мөргөж байсан тархан суугаа Монгол түмэн эмээлээ элгэндээ авлаа.
Монгол үндэстний язгуур эрх ашиг, үндэстний оюун санааны эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, давуу талыг ухаарч Монгол түмний хүндлэлийг олсон Монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа Ц.Элбэгдорж танд эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилт хүсье!
Монгол эр хүн хэлсэндээ хүрдэг. Зориг хүрвэл ухаан хүрнэ. Нийт Монгол үндэстэн таны энэхүү мэдэгдлийг талархан хүлээн авч цаг хугацаа, орон зайд саатахгүй даяан дэлхийн өнцөг буланд өөрсдийн мэддэг хэлээрээ түгээж байна.
Даяаршил, ардчилалын мөн чанарыг Монгол үндэстэн эвлэлдэн нэгдэх, Нэгдсэн хүчирхэг Монгол улсыг байгуулах гэдэг утгаар нь олж харсан улс төрч Монгол төрд сүүлийн 20-н жил цөөхөн байсан.
Үнэндээ энэ сэдэв бол, хэдэн эрдэмтэн судлаач, түүхчид, үндэстний үзэлтнүүдийн дунд л яригдаж байв.
Харин Нэгдсэн Монгол улс байгуулах үзэл санааны эсрэг улс төрийн бодлого явуулах сонирхолтой үндэстний үзлийг шавартай нь хутгасан улс төрийн хүчин болох МҮАН гэх нэр, зүсээ сольсон хүмүүс Монголын төрд санаархаж түгшүүр төрүүлж байсан юм.
Гэвч Монголчууд бид бүхнийг Мөнх тэнгэр ивээж түүх давтагдаж Монголтөрийн тэргүүн 100 жилийн дараа дахин Монгол түмний эмээлийг элгэнд нь авхууллаа.

Монгол төрийн босго ариун байж, бодлого чигч, үнэнд ойрхон, бурууд хатуу байх болтуухай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмэн нэгдэх болтуухай!
S.Bataa 2011.12.29

1 comment:

  1. Elbegdorj erunhiilugchid bayarlasnaa ilerhiilie.Bid nutgaa uureed ochij chadahgui ch zuun jil uvgod deedsiin husel muroodliin ugiig sonsoj bayarlaj suuna. Uvgodiin suns amgalan baih boltogai!

    ReplyDelete